24.Тэнэг

2.5K 269 4
                                    

"Каи чи надад хэрэгтэй байна"

Юүжин муухай хашхирсаар миний хоолойг бүр илүү хүчтэй боолоо. Би газар тийчлэн тэрний гарнаас мултрах гэж хичээнэ. Гэхдээ тэр аль хэдийнээ тийрэн болчихсон болохоор илүү хүчтэй байлаа.

Гэнэтхэн тэр хойшоо савагдан унах үед ханиалган амьсгаа авах гэж амьсгаагаа гүнзгий гаргана. Хоолойгоо барин нүдээ хурдан хурдан цавчилна.

Каи байна.

"Каи..." уйлахгүйг хичээн тэрэн рүү харахад тэрний нүд улаан болсон байв.

"Ад чөтгөр" гэж хэлээд тэрэн рүү муухай харахад Юүжин аймшигтай хооолойгоор инээх нь тэр.

"Танилцсандаа таатай байна Ким Каи"

"Чи ад чөтгөртэй гэрээ хийж! Лаурагаас болоод" гэхэд нь би гайхсан чигтээ өмссөн цамцныхаа хормойноос атгалаа.

"Тэр миний бүх зүйлийг үгүй хийсэн. Тэр миний гэр бүлийг алсан" гээд над руу алхаж эхлэлээ. Гэвч тэр Каин хажуугаар зөрж чадалгүй газар сөхрөн уналаа.

"Тэр биш чи өөрийнхөө гэр бүлийн алсан. Лаура биш чи өөрийнхөө амьдралыг сүйрүүлсэн. Чи намайг хүсэж энд иржээ. Ад чөтгөр чамайг мэхэлсэн болохоор чи өшөөгөө авахаар намайг хайжээ?" Каин үгийг чимээгүй сонсож байхдаа би тэрнийг Юүжин биш гэдгийг ойлгосон юм. Юүжин биш өөр нэгэн байна.

"Бинго!"

"Гэхдээ харамсалтай чамд туслахгүй! Би чиний арын ажилтан биш! Чи аль хэдийнээ үхчихсэн. Би зөвхөн амьд хүмүүнийг хариуцдаг" гээд ёжтой инээмсэглэн үлээхэд тэр алга болчихов.

"Тэр хаашаа явсан бэ?"чичирсээр асуухад тэр миний урд ирэн нэг хөл дээрээ өвдөглөн суулаа.

"Тэнгэрийн хаалга руу" гээд гараараа нэг дохиход гэртээ,өрөөндөө ирсэн байлаа.Тэрнийг миний нурууг зөөлөн илж эхлэх үед хоолой зангиран,нүдэнд нулимс цийлэгнэн уйлж эхлэлээ.

Хэдий тэднийг үзэн яддаг байсан  ч тэд миний цорын ганц хамаатан,цусан төрөл шүү дээ.Бас тэд намайг багаас минь хамт байсан,өсгөж өгсөн болохоор тэднийг үзэн ядахаасаа илүү хайрлах сэтгэл минь давамгайлж байжээ.

"Уйлах хэрэггүй за юу" Каи миний нулимсийг хурууныхаа өндгөөр зөөлөн арчаад уруул дээр үнслээ.Гэсэн ч энэ миний сэтгэлийг тайвшируулж чадахгүй л.

"Тэд үнэхээр үхчихээ юу?"

"Тиймээ, тэд одоо бүгд тэнгэрийн хаалган дээр байгаа.Энэ алтан  хаалга нээгдвэл тэд диваажин руу явах эрхтэй болно.Харин хар үүл гарч ирэн,хаалга төмөр болж онгойвол тэд там руу явнаа гэсэн үг.Гэхдээ миний бодлоор хаалга нээгдэхгүй л болов уу" гэв.

"Уйлахгүй байж чадахгүй нь" гээд бүр ихээр нулимс минь урсах нь тэр.

"Охин минь дээ! Ингэтлээ уйлах хэрэггүй ойлгов уу? Тэд чамайг үргэлж л үхэхийг хүсдэг байсан. Тэднийг одоо зүгээр л тайван орхицгооё" гэхэд нь гэнэтхэн түрүүний явдал бодогдов.

"Чи муу түрүүн миний араас яагаад гарч ирээгүй юм? Чи намайг уурлуулсан болохоор...би гарч ирсэн биздээ. Бас яагаад намайг тоохгүй байгаа юм! Чи надад хайртай байхаа больчихож" гээд чанга дуугаар хэлээд тэдний цээжийг цохиж эхлэв.

"Heol! Би гэрээ цэвэрлэчихээд гарах гэсэн юмаа. Тэглээч би чамд яаж хайртай байхаа болих билээ дээ! Зүгээр л эмэгтэйчүүд юунд дуртай, юу хийвэл таалагдах тухай маш их судлаж байсан. Тэгээд ч бурхад нэг л дурлавал хэзээ ч өөр хүнд сэтгэл алдарч чадахгүй. Айх хэрэггүй ээ! Би чамаас хэзээ ч холдож чадахгүй"гээд уучлалт гуйх шиг хүзүүн дээр үнсэхэд би нусаа татсаар байлаа.

"За яахав! Гэхдээ би чамайг одоо болтол уучлаагүй байна" гээд муухай харах гэж хичээлээ.

"Яавал уур нь гарах вэ охин минь" тэр намайг үнсэж байснаа гижигдэж эхэлэхэд гэрээр дүүрэн бидний инээл хадна.

"Би чамд хайртай Пак Лаура" Тэр миний цамцны дотуур гараа оруулан хөхөвчийг минь хоромхон зуурт тайлчихав.

"Хүсэхгүй бол би яг одоо зогслоо" тэрнийг хэлсэн үгийг тоолгүй нүдээ анин, нуруугаараа бага зэрэг хотойно. Тэр яг одоо бэлхүүсээр гараа гүйлгэж байсан юм.

"Үгүй ээ, би бэлэн байна"

Bride Of The God | completedWhere stories live. Discover now