23. Юүжин

2.5K 273 9
                                    

"Ким Жунин! Босож аягаа угаа!" гал тогоонд энд тэнд хөглөрсөн аяга тавагнуудаа хараад гэрээрээ дүүрэн орилож гарав.

Тэрний энэ заваан байдалд надад таалагдахгүй байна! Тэр ойрд үнэхээр хачин байгаа. Хэтэрхий заваан. Гахайн хороонд байгаа мэт. Бас үргэлж намайг уурлуулах зүйл хийгээд байгаа нь миний гайхшралыг ихэд төрүүлж байгаа юм. Тэрэнд instagram нээж өгсөн биш эмэгтэй хүн болгоны зурган дээр зүрхийг мянга мянгаар нисгэж байгаа. Үнэндээ бол миний зурган дээр зүрх дараасай гэж нээж өгсөн юм л даа.

"Ким Жунин,чиний наад чих чинь ер нь ажиллаж байгаа юу? Бүсгүйчүүдийн хөхөнд аваачаад наачихаа юу?" Хачин царайлсаар өрөөндөө ороход доошоо хараад утсаараа оролдож байв.

"Өө, чи ирээ юу?" жишим ч гүй асуусанд гэнэтхэн уур хүрээд явчихав. Тэр үнэхээр намайг уурлуулж байна.

"Яг одоо бос"

"Яасан бэ?"гээд наашаа харахад тэрнийг золтой л цохичихсонгүй. Цохичихвол царай нь царайлаг байхаа болиод хавтгай гамбир болчуул гадуур хэнийгээ дагуулж явах юм.

"Зүгээр л аягаа угаачихаач"

"Өөрөө угаалдаа!! Би завгүй байна" цаашаа харж хэвтэхэд нь гэнэтхэн нулимс цийлэгнээд ирлээ.

"ЧИ МУУ ӨӨДГҮЙ АМЬТАН. БИ ЯМАР ЭНЭ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ ЮМ УУ? ДАНДАА ЧИНИЙ БААС ШЭЭСИЙГ ЗӨӨЖ БАЙДАГ БИ БООЛ УУ?? ИНГЭХ ГЭЖ БАЙСАН ЮМ БОЛ ЗҮГЭЭР НАМАЙГ НЭГ МӨСӨН ХАРАНХУЙН ГҮРЭН РҮҮ ЯВУУЛЧИХГҮЙ ЯАВ" гэж орилоод хажуудаа байсан дэрээрээ хэд хэд цохиод гэрээсээ гүйн гарлаа.

Яагаад ч юм бидний харилцаа ойрд муудаад байгаа юм шиг. Эсвэл тэр намайг хайрлахаа больчихож! Тиймээ яг больчихсон байна. Оюутан болоод удахгүй үглэж эхлэнэ гэж бодсон юм болов уу? Өөдгүй амьтан.

Гэрийнхээ хажууд байдаг хүүхдийн тоглоомын талбайд очиж савлуур дээр очиж суулаа. Бараг л гэгээ тасарч байгаа болохоор хүүхдүүд алга. Ганцаараа нусаа татан суусаар л, хүүхдүүдийн хайртай савлууран дээр зөөлөн савласаар. Харин одоо харанхуй болчихлоо. Ким Жунин гарч ирэхгүй юм биздээ?

"Пак Лаура"

Эргэж хартал харанхуйн дундаас нэг юм наашилж байгаа харагдав. Гайхсандаа том нүдэлсээр савлуурнаасаа босоод хойшоогоо зөөлөн ухарлаа.

"ХЭН БЭ ЧИ!" хэмээн огцом дуугаар хэлэхэд тэр инээж эхлэв.

"Би байнаа! Пак Юүжин" үнэхээр эвгүй царайтай сүнс гарч ирэх нь тэр.  Би айсандаа хойшоо ухарсаар чулуунд тээглэн өгзөгөөрөө газардлаа.

"Ю-ю-юүжин" айсандаа хамаг бие минь чичрэн салганана. Тэр миний үеэл байна! Тэр миний...үеэл байна.

"Чи үнэхээр сүнс хардаг байж! Чамайг галзуу л гэж боддог байлаа шүү. Чи Амирлангуй Үзэсгэлэнт сахиусан тэнгэр гээ биздээ. Харин чиний сүйт залуу Агуу хүчит бурхан Каи! Вуа!!" гэсээр алга ташлаа.

"Чи яагаад үхчихсэн юм бэ?"

"Чи намайг алсан" гээд нүд ирмэх зуурт тэр миний урд ирэн хурууных нь өндөг тэр чигтээ цусанд будагдсан гараараа миний хоолойг боох нь тэр.

"Каи чи надад хэрэгтэй байна"

Bride Of The God | completedWhere stories live. Discover now