29. Үймээн

2.6K 279 12
                                    

"Лаура"

Нүүрэн дээр минь нар тусахад нүдээ зөөлхөн нээлээ. Ийш тийшээ харан Каи бид хоёрын харш болохыг мэдэв. Юу болсон билээ? Яагаад гэртээ биш Тэнгэрийн оронд байгаа юм бол гэх түм буман асуултанд дарагдана.

Тэвэрт минь унтах залууг ширтэнэ. Бөх унтаж байна. Юу ч болсон сэрэхээргүй шинжтэй шүү. Тэрний үсийг зөөлөн илбэнэ. Дэндүү төгс төрчихжээ. Яагаад ч юм удаан хамт байгаагүй мэт мэдрэмж төрж байх шиг.

"Сайн уу унтаахай минь" гэхэд Каи ичиж байгаа болтой миний цээж рүү улам бүр шигдлээ.

"Чамайг байхгүй болохоор үнэхээр хэцүү байсан. Чи битгий энд тэнд яваад бие энэ тэрээ алдаад бай мэдэв үү! Чамайг биш гэдгийг мэдээд ямар санагдсан гэж бодож байна!" гэв.

"Намайг уучлаарай. Үнэндээ би тэрнийг муу хүн гэж мэдэрсэн ч яаж ч чадаагүй юм. Хэцүү байсан уу? Тэнд зөндөө их сүнс байсан" тэрхүү явдал толгойд зурсхийн орж ирэн Каиг тэвэрлээ.

Мянга мянган уй гашууд автсан сүнснүүд. Бүгд зовлон шаналалтай. Намайг хармагцаа харц нь өөрчлөгдөж,надад туслаач гэж орилож байсан.

"Сүжоны цуглуулга байсан юмаа. Чи үхээгүй болохоор ганцаараа цагаан бөмбөлөг байсан. Харин тэр сүнснүүд бүгд хар байсан биз?"
Каи толгойгоо өндийлгөн,гараа дэрлүүлэв.

"Тиймээ,гэхдээ үхээгүй байж тэнд орж болно гэж үү?"

Каи толгой дохин"Удах тусам чиний сүнс хар бөмбөлөг болон хувирч,бүрэн Харанхуйн гүрний мэдэлд шилжих байсан"

"Харанхуйн гүрнээс салахгүй юмаа"гээд хөнгөхөн мишээлээ.

"Босоод, бурхадтай уулзах хэрэгтэй байх. Би чиний хүчийг бүрэн мэдэрч байна. Чи ой санамжаа бүгдийг нь саначихсныг мэдсэн шүү!" гээд над руу нүднийхээ булангаар харлаа.

Би тэрэн рүү нэг жоготой харчихаад,гараа урдаа барин хавсарлаа. Би саначихсаан саначихсан.

Каи хөхрөн "Одоо л нэг юм!"

Бид босоод өөрсдийн хувцасны өрөө рүү явлаа. Би энэ өрөө рүү нэг ч орж ирж байгаагүй юм байна. Орчин үеийн мөртөө үнэхээр тансаг чимэглэлтэй даашинзнууд. Би тэднээс алийг нь сонгохоо мэдэхгүй хэсэг харж зогсож байгаад нүдэнд ил харагдах усан цэнхэр өнгийн урт даашинзыг аван өмслөө.

Үүний дараа бид бурхдын танхим руу явахаар болж,сүйх тэргэндээ суулаа. Яагаад ч юм бие хүндэрчихсэн юм шиг санагдаад болдоггүй. Муу совин татаад байгаа аятай амьсгаа хүндрээд,амьсгал боогдоод байна.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now