Bonus

3.1K 304 2
                                    

"Зохиолч"

Жон Жэвон буюу ONE гэж өөрийгөө нэрлэдэг тэрээр өдгөө 3000 настай.Тэр ааваасаа ч илүү хүчтэй нэгэн.Учир нь өмнөх хаан хүч муутай хүүхэд төрвөл хэлэгнэн тэр дор нь сүнсийг нь авч дахин илүү хүчирхэг хунтайжийг бий болгоно.Хэтэрхий өрөвдөлтэй ч үр удмаа хамгаалахын тулд буй билээ.Өмнөх хаанаас хавь илүү хүчтэй тэрээр ХАРАНХУЙН ГҮРНИЙ ШИНЭ ЭЗЭН ХААН юм.Жэвонд Лаура хэрэгтэй.Яагаад гэвэл тэр бол тэнгэрийн эзэмшил.Хэрвээ Жэвон Лаураг алах эсвэл өөрийнхөө эрхшээлд оруулвал тэнгэрийн орноос илүү хүчирхэг гүрэн болох боломжтой юм.

Жэвон өөрийнхөө урд сандаланд хүлээтэй,ухаангүй байгаа Лаураг ширтэн сууна.

Үзэсгэлэнтэй,дур булаам гэх хоёрхон үгс түүнийг бат илэрхийлж байлаа.

Жэвон тэрнийг сэрэхийг хүлээн хөлөө ачин ганцхан тэрэнд л анхаарлаа хандуулан сууж байхад Лаурагийн хамар үрчийн,нүдээ зөөлөн нээх нь үзэгдэв.Тэрнийг харсан хунтайж ёжтой инээмсэглэл гарган буйдан дээрээ бүр ч илүү тухлана.Тэрний ямар зан гаргаж,юу гэж хэлэх бол гэхийг нь сонсох дур хүсэл нь хунтайжийг дотроос нь иднэ.

"Лаура"

Нүдээ нээхэд үл таних орчин намайг тосон авав.Тэр чигтээ хар өнгөтэй.Бүх тавилга нь хар өнгөөр бүтээгдсэн.Яг л аймшгийн кино мэт. Ханын цаас нь хүртэл цулгай хар байх аж.Толгой задрах шахам өвдөж хаана байгаагаа л маш их гайхаж байна.

Хамгийн хачин нь би сандал дээр бүдүүн олсоор хүлүүлчихсэн байна.Мултрах гэж хэдэнтээ хөдлөв ч энэ олс дэндүү бүдүүн болохоор намайг өвтгөж байлаа.Хэн гээч н намайг тамлах гэж байгааг мэдэх юм ална.Толгой дотор зөвхөн Каи гэх хүн л бодогдож байна.

"Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан тэнгэр гэсний учрыг сая л оллоо" гэх дуу хадахад би хаанаас гараад байгааг олж чадсангүй.Нүдээ хэд дахин томруулж лавшруулан харвал цаана байх буйдан дээр нэг хүн хөлөө ачин сууж байгаа харагдана.

"Чи хэн бэ?" гэж арайхийн асуухад тэр хүн чанга чанга инээн буйдангаасаа босон над руу чиглэн ирэв.

Хамгийн сүүлд  би харанхуйн хунтайжтай уулзсан шүү дээ.Гэхдээ би тэрэнд ямар хэрэгтэй гэж?Намайг хулгайлах шаардлага байхгүй л байлтай.Мөн өөрийн амь насыг хамгаалах хэрэг гарах нь гэдгийг хамгийн сайнаар ойлгож бас тархиндаа сийлж байлаа.

"Лаура,Лаура,Лаура" гэж миний нэрийг зөөлхөн амандаа шивнэж байлаа.Тэр үсийг минь зөөлөн илэн урууланд минь ойртон ирэх үед би гайхсандаа ч юм уу гэнэтхэн шүлсээ бөөгнүүлж байгаад тэрний нүүр лүү цацчихав.

Миний мэдэж байгаагаар би бол Каи-mийн сүйт бүсгүй.Агуу хүчит бурхны сүйт бүсгүй Амирлангуй Үзэсгэлэнт сахиусан тэнгэр Лаура гэж байна.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now