26. Зүүдний бурханг дууд

2.4K 341 13
                                    

Каи хоол хийж, Лаура тэрнийг харан сууна. Каи тэрнийг аль хэдийн мэдчихсэн болохоор яах ч аргагүй жүжиглэж байх хэрэгтэй боллоо. Ямар ч сэжиг авхуулах байж байгаад өөрөө Лаураг хайх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Харин Каи тэрнийг "шулам"гэж бодож байгаа. 

"Хайрт минь наад ногоогоо хэрчээд өгөөч" хутга төмөр учир шуламнууд хүрч чадахгүй. Каи тэрнийг нэг бүрчлэн харж байлаа.

"Ю-юу, хонгор минь чи өөрөө хэрччих. Би жаахан ядраад байна л даа. Чамайгаа хараад байж байя" гээд хутга руу ойртсончгүй. Каи жуумалзаж "За" гэв.

"Чи шулам юм байна"

Тэр хоолондоо мэдэгдэлгүй улаан перец ихээр хийв.Гэвч энэ хоолыг Каи идэхгүй.Тэр хоолоо хийж дуусчихаад шууд тэнгэрийн орон руу явахаар зэхэж байлаа.Улаан перец шулмын хүчийг сулруулж, босож чадахгүй болтол нь тэнхээг нь бардаг ба шуламнууд улаан перец болон хар перецийг ялгадаггүй юм!

"Хайрт минь, хоолоо идээд байж байгаарай. Би тэнгэрийн орон руу явах хэрэгтэй болчихлоо" гээд тавагласан хоолоо Лаурагийн урд тавихад тэр яг жаахан охин хошуугаа унжуулаад суучихав.

"Үгүй ээ, явуулмааргүй байхад" гэхэд нь Каи инээсээр духан дээр нь үнслээ.

"Би хурдхан шиг ирнэ ээ" гэсээр өрөө рүү орж хувцсаа солихоор болов.

Лаура хоолоо идчихээд зочны өрөөндөө орон зурагт үзлээ.Тэр хооронд Каи хувцсаа өмсөн бэлэн болсон байв. Шүд зуусаар мэдэгдэж болохгүй тул зүгээр л инээмсэглэхээр шийдэн санаа алдчихаад өрөөнөөсөө гарлаа.

"Хурдан ирээрэй. Чамайг ирэхгүй бол ардаас чинь явах болно шүү"

"Мм, хурдхан ирэхийг бодноо. Сайн охин байгаарай Пак Лаура" хэмээн шүдээ зуусаар агаарт уусан алга боллоо.

Хэрэв Лаура байсан бол Каиг явахад босож ирэн хувцсыг нь янзалж өгөөд "Ажилаа амжуулаад,надад санаа зоволгүй бүх юмаа жин тан хийгээд ирээрэй" гэж хэлэх байсан хэмээн Каи бодон явна.

Каиг гэнэтхэн ирсэнд гайхсан бурхад бүгд бурхдын танхимд цугларчээ. Гагцхүү Лаурагийн суудал л хоосон хэвээрээ.

"Амирлангуй Үзэсгэлэнт Сахиусан Тэнгэр алга болчихсон" Каи танхимын голд зогсон хэллээ.

Сухогийн нүд томорч "Хэзээ тэр вэ? Хэн авч явсан? Таамаглал байна уу Агуу Хүчит Бурхан" гэв.

Каи толгойгоо алгуур дохиж "Шулам"

Цаанаас Шиүмин "Чи тэрнийг бас яагаад алдчихсан юм?" ууртайхан асуухад Каи уруулаа хазлан,

"Тэрнийг дэлгүүр ороод гарч ирэхэд нь шулам сүнсийг нь барьцаалчихсан. Харин өөрөө түүний биед ороод Лаура шиг жүжиглэж байгаа"

"Би өөрөө бурхан ч гэлээ бурхныг дуудах хэрэгтэй байна. Бурхан минь!" Сухо яахаа мэдэхгүй духаа барин суулаа.

"Би тэрэнд улаан перец өгчихсөн. Надад Чанёол хэрэгтэй байна. Тэрнийг унтаж байх хооронд түүний зүүдээр дамжуулан Лаураг олох бодолтой байна" Каиг хэлэхэд Хёомин шогшрох нь тэр.

Бүх бурхад тэрэн рүү харахад Хёорин хачин инээмсэглэж "Одоог хүртэл сониуч, өөрийнхөөрөө, хувиа хичээсэн хэвээрээ байна" гэхэд нь Каи гараа чанга гэгч нь атгалаа.

Хёоминд ийм юм ярих эрх байхгүй!

"БИ ЧАМД ЛАУРАГИЙН ТУСЛАХ БАЙЖ БАЙГААД ТЭРНИЙ ХҮСЭЛТЭЭР БУРХАН БОЛСОНГ ЧИНЬ САНУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА! ХЭРЭВ АСУРА ТА ХОЁРЫН ЯРЬЖ БАЙСНЫГ СОНСООГҮЙ БАЙСАН БОЛ ОДОО,ӨДИЙД,ЭНЭ ТАНХИМД ЧИ БИШ ЛАУРА СУУХ БАЙСАН ЮМ" гэх Каин чанга дуугаар тэр чимээгүй болж танхим тэр чигтээ нам гүм болов.

"Каи, тайван бай! Яг одоо зүүдний бурхан Чанёолыг танхимд дууд!"Сухо албатдаа хэлэхэд өнөөх хүн бөхийсөөр танхимаас гарлаа.

"Нээрэн, одоогоор ямар шулам эзгүй байгааг олж мэд!" гэсэн Шиүминий тушаалаар өөр нэгэн албат гаран явлаа.

Bride Of The God | completedWhere stories live. Discover now