Haera's P.O.V
11:51-г заах цагийн зүү 9 минутын дараа шөнө дунд болох гэж буйг илтгэнэ. Энэ 9-хөн минутын дотор юу ч хийж чадна. Магадгүй хэн нэгний амьдралын алтан утсыг таслах ч юм уу?
Тас хар малгай, маскаа зүүгээд машинаасаа буулаа. Шөнийн жихүүн салхи удаан уулзсангүй шүү гэлтэй зөөлөн үлээх нь юутай сайхан. Хаягдчихсан нэгэн агуулахын хаалгыг онгойлгоход харанхуй намайг угтан авав. Цэв хүйтэн агаар биеийг минь тэвэрч, зөвхөн миний амьсгалах чимээ л энэ том агуулахад сонсогдож байгаа нь надад үнэхээр таатай мэдрэмж төрүүлж байлаа. Зургаан жилийн өмнө иймэрхүү газарт ирэхэд зүрх амаар гарчих нь уу гэлтэй айж, хамаг бие арзас хийгээд явчихдаг байсан бол одоо ийм газрууд гэр шиг минь л байх болж. Даалгавруудаа гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой газар.
Агуулахын буланд байрлах зоорь луу орон хуучирсaн бүдэг гэрлийг асаахад хамгийн түрүүнд дүүрэн цус нөжинд холилдсон эмнэлгийн багаж хэрэгслүүд нүдэнд тусах нь тэр.
Шалаар нэг хөглөрсөн баахан бичиг цааснууд, буланд овоолоод бөөрөнхийлөөд хаячихсан хиртэй хувцаснууд ямархуу хүн энд суудаг болохыг хэлээд өгөх шиг. Зарим нэг хорчийсон цааснуудыг нь авч үзвэл баахан л эмчилгээний рекордууд, хууль бус эмчилгээнд ашигласан хар тамхины мэдээллүүд, зарим нэг хүмүүсийн хувийн мэдээллүүд байлаа. Хамгийн гайхалтай нь энэ амьд хүмүүс дээр хийсэн хууль бус туршилтууд байсан юм. Эргэж хараад ширээн дээр хөглөрсөн цустай багажнуудыг харахад цус нь тод улаанаараа, үнэр нь ч хурц байхыг бодвол саяхан хийсэн хагалгааных байх нь. Яагаад авга ах тэрнийг алахыг хүссэн нь ойлгомжтой, тэр энэ мэтийг амьтдыг яснаасаа үзэн яддаг. Өөрийнх нь ажилд садаа болдог учраас. Миний бай хамгийн дээд талдаа 3 минутын дараа энэ өрөөнд орж ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
Дээр үеийн чанар нь муудсан модон хаалганы хяхтнан онгойх дуунаар би арагшаа удаанаар эргэж хартал цагаан цувтай, үс нь хайш яайш болж сэгсийсэн, гарнаас нь ус дуслах эрэгтэйг олж харсан юм. Тэр ойролцоогоор 30 дөнгөж гарсан байх. Цагаан халадан дээрх улаан толбонууд дөнгөж сая хагалгаа нь дууссан гэдгийг харуулна. Тэрний гайхсан болоод айсан царайг хараад инээд хүрэх шиг. Аргагүй л дээ, ямар ч хууль бус юм хийдэг хүн нууц орон байранд нь танихгүй хүн ороод ирчихсэн зогсож байвал түгшинэ биз.
"Чи хэн бэ?" эрэгтэйн бүдүүн сөөнгө хоолой анир чимээгүйг эвдлээ. Энэ эрэгтэй над руу хэдийгээр муухай харж байсан ч айдас зоригтой харагдах гэж хичээх нүднийх нь цаанаас надад илт харагдаж байсан юм.
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07