4. The Black Note

366 37 0
                                    

Haera's P.O.V

Өглөө шинээр авсан даалгаврын хуудсаа нээж үзлээ. Энэ удаа ямархуу хүн байх бол гэхээс байж ядна.

Нэр : И Минхёк

Ажил : хакэр

Байршил : Мёндон, хуучин агуулах 470-62198

Мэдээлэл : YG-ын дээд систэмд нэвтэрч хар листийг эсрэг талын мафуудад задруулахаар ажиллаж байгаа.

Төлбөр : 10сая доллар

Хуудасны баруун дээд буланд миний дараачийн даалгаврын хохирогчийн зургийг наасан байх ба тас хар үс, цав цагаан цэвэрхэн царайтай залуухан царайлаг залуу харагдана. Модел юмуу, жүжигчин болсон бол ирээдүйтэй царайтай л юм. Юугаа бодож YG тай орооцолддог юм. Хар листийг задруулах гэж байгаа гэнэ үү, тэнэг юм. Өөрийгөө хэр хол явна гэж бодсон юм болдоо. Хүлээж л бай И Минхёк. Хэн ч миний өссөн газрыг, авга ахын минь цус хөлсөөрөө босгосон компанаар оролдож зүрхэлдэггүй юм. Би чамайг ээжийнхээ хэвлийнээс гарж ирсэндээ харамсуулах болно.

Малгай, маскаа зүүн нүүрээ сайн халхалсан эсэхийг шалгачихаад хажуу суудлаасаа гар буугаа аваад машинаасаа буулаа. Энэ И Минхёк гуай нээрэнгээсээ очиж очиж Сөүлийн хамгийн хөл ихтэй гудамжнуудийг нэгийг сонгож байрлаж байгаа юм байхдаа? Шөнийн 2 өнгөрч байхад дүүрэн хүн шавсан хэвээр л байна. Би яаж ийм их хүнтэй газар энэ новшийн толгойнд сум зоох юм? Энэ дэлгүүр хоршоо хэсч байгаа хүмүүс ч гэж бас. Шөнө гэртээ унтаж байхгүй үхснээ хийгээд гадуур явж байдаг юм.

Ханбины дөнгөж явуулсан И Минхёкийн байршил руу алхаж эхэллээ. Амархан юм. Олчихлоо. Өндөр, жинсэн жакэттай, цэнхэр саравчтай малгайтай хүн олоход тийм ч хэцүү биш л юм. Холоос ажиглахад их л яарч яваа бололтой хүн амьтнаас бултан хурдан хурдан алхалж байна. Тэр "Paradise" зочид буудлын араар ороод явчихлаа. Магадгүй тэнд нууц хонгил байдаг биз. Алдахгүйн тулд хурдан араас нь дагаж тийшээ орлоо. Би баригдахгүйн тулд тэрний алхаатай өөрийнхийгөө тааруулж зэрэг алхаж байв. Тэр гэнэт арагшаа огцом харахад би амжиж булан руу орж нуугдаж амжлаа. Ёооё, цочих минь гэж. Хүн айлгаад хаячих юм балай хүүр чинь. Эргээд гартал харин тэр байдаггүй шүү. Юу вэ, ийм хурдан хааччихав? Новш гэж би тэрнийг алдчихав уу? Хараал ид гэж.

Би хурдхан буцан орж ирсэн газар луугаа очоод бүx булан тохойг эхнээс нь ажиглалаа. Хэсэг тойрч явж байсны эцэст эмх замбраагүй овоолж тавьсан баахан хайрцагнууд дундах жижигхэн нүхийг анзаарсан юм. Тэр хайрцагнуудын дунд юм байж л таараа, хэтэрхий сэжигтэй харагдаж байнав Очиж бүгдийг нь нураахад цаана нь тоосондоо дарагдсан аалзны тороор хучигдсан хэрэглээгүй удсан хаалга харагдана. Хаалгыг эвдлээд дотогш орон цааш явсаар оффис гэмээр нэг өрөө лүү ирэх нь тэр. Том жижиг суурин компьютэрүүд, зөөврийн нөүтбүүкүүдээр дүүрэн байх бөгөөд энэ И Минхёк ийн өрөө байх гэж шууд толгойнд орж ирэв. Зүүн буланд нь жижиг хөргөгч, дээр нь кофены машин байх бөгөөд цаашаа явбал нэг хүний ор байлаа. Эндээ бүр амьдардаг юм байхдаа? Хүн мангартуулаад л алга болсон өөрөө ирээгүй байнашд? Намайг хаяж явсных нь төлөө орж ирэхэд нь сайхан халуун кофетэй сууж байя гэж бодоод ус тавилаа. Ус яг буцалж эхлэхэд хаа нэгтээгээс хаалга онгойх чимээ гаран алдарт И Минхёк нь орж ирэх шиг болов. Би тоож ч харсангүй, буцалсан усаа машин руу нь хийлээ. Өөрөө саxар сүү эдрийг нь тааруулчихдаг юм байхдаа? Амар юм биш үү, ийм нэг кофены машинтай болох минь.

Stay With Me || PJM || CompletedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang