Haera's P.O.V
"Дохио өгөхөд Юнги Хэра хоёр Хусог бид хоёрын ардаас орч ирээрэй. Жин Тэхён хоёр хэзээ ирэхээ мэдэж байгаа байх. Бүгд ойлгомжтой юу?" Машинаас буухын өмнөхөн Намжүүн дахин нэг сануулж хэллээ. Бид бүгд хар хувцаслаж, зэвсэглэсэн байсан юм. Анх удаагаа ажиллагаанд ганцаар биш өөр нэгнүүдтэй (мэдээж Ханбинаас бусад) тэр тусмаа өөр мафынхантай орж байгаа болохоор их л догдолж байлаа. Бид Сэөүлээс 300км зайтай зэлүүд газрын нэгэн агуулахын ойрхон зогсоцгоож байх бөгөөд бүгд бэлэн болсны дараа Хусог Нaмжүүн хоёр гаран агуулах руу орон бид хэзээ гарахаа хүлээн суулаа. Хэдэн минут өнгөрсний хойно Юнги бид хоёр ч мөн гарч очих ёстой газартаа очлоо. Намайг цуг явна гэхэд тэд машиндаа үлд гэхэд нь гоншигнож уурласаар байгаад Юнгитэй цуг Ёнчулын бие хамгаалагчид, нэмэлт цэргүүдийг нь авахаар болсон нь энэ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ганцаараа байдаг шигээ харгислаж хүмүүсийг хамаагүй алж болохгүй. Тэд намайг гадарлачихна. Цаг нь болоогүй байгаа учраас намайг жирийн нэг охин гэж бодоод явж байсан нь дээр байх.
"Чи үнэхээр итгэлтэй байна уу, хүнд гай болчихгүй зүгээр тэндээ үлдэхгүй." Юнги шивнэн хэллээ.
"Tус болохоос л биш ус болохгүйдэг."
"Би тоглоогүй байна Шин Хэра."
"Би чамд тоглоод байгаа юм шиг харагдаад байна уу?"
"Заза яршиг ядаж энд хэрэлдэхээ больцгооё" Би толгой дохин бид хоёр аль болох чимээ гаргахгүйхан шиг гэтэн цааш алхлаа. Намжүүн Хусог хоёр ороод 10 гаруй минут өнгөрч байна. Хэрвээ тэр хоёр амжилттай яваа бол Юнги бид хоёр хурдхан шиг орох хэрэгтэй байна. Санаснаар үүдэнд нэг их хамгаалагчид харагдсангүй. Бүгд хойно байгаа байх нь. Энд ганц хоёрхон л харагдана. Юнги ардаас нь нэгийг нь боогоод ухаан алдуулчихлаа. Тэрний араас хамт манаж байсан хамгаалагч нь харчихаад буугаа чиглүүлэн ирэхэд би бууг нь шүүрч аваад хэвлий рүү нь тулган буудав. Жижиг оврын чимээ багатай буу байсан болохоор нэг их чанга дуугарсангүй. Ойр хавийнхан сонсоогүй нь лавтай.
"Муугүй шүү." Юнги хальт инээлхвийн хэллээ. Хоёр хамгаалагч газар унасны дараа Юнги бид хоёр Намжүүний дохиог хүлээн зогсож байтал агуулахын хоёр давхрын хуучин шил хагарах чимээ сонсогдоход бид хоёр дохиог ойлгон хурдан арын хаалгыг чиглэл явлаа. Очтол арын хаалган дээр Жимин Жонгүг хоёр аль хэдийн байраа эзэлсэн байх бөгөөд бид хоёрыг харан хурдан зам зааж өгөн оруулав. Яагаад ч юм хамгийн аюултай бүсэд нь байгаа энэ хоёрыг харахаар муу совин татаад байх юм. Болгоомжтой л байгаасай билээ. Бид хоёр дотогш орон харанхуйд алхан явахад зүүн талаас бүдэг бадаг чимээ гарах нь сонсогдсон юм. Байрандаа таг гацаж хүлээхэд дахиж юу ч сонсогддсонгүй. Юнги бид хоёр бие биен рүүгээ харан хий юм сонсождээ гээд цааш үргэлжлүүлэн алхахад ахиад л нөгөө чимээ чинь сонсогдох шиг боллоо.
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07