Haera's P.O.V
Өглөөг их л сайхан ааштай угтан авлаа. Цаг харвал 1 өнгөрч байх юм. Хөөх, би ийм их унтсан юм байхдаа. Зоргоороо босох чинь ийм сайхан байдаг билүү? Гар нүүрээ угаачхаад хувцасаа солин доош буулаа. Гэр их л чимээгүй байх чинь. Өдийд нөгөө долоо чинь ид дундаа ноцолдоод чарлалдаан болоод байж байгаадаа уг нь. Үнэхээр доод давхарт ямар ч амьд хүний бараа алга. Эд нар бүгд хааччихсан юм бол? Намайг хаяад нэг ажиллагаанд явчихсан бол би яг боож үхлээ. Энд ирээд хэд хоносондоо сурсан зангаараа шууд л гал тогооны печь рүү зүглэв. Би байнга орой босдог болохоор Жин миний цайг хийчихдэг юм.
Цайгаа уучхаад тавгаа угаагаад сууж байтал ард талаас гэнэт нэг нь
"Бүү" Би цочин золтой л гартаа байсан тавгийг унагаагаад хагалчихсангүй. Ямар новш нь гээд эргэж хартал Тэхён байдгаараа ярзайчихсан зогсож байх нь тэр.
"Ёоое чи тэнэг юм уу, хүн цочоогоод хаячих юм"
"Хэхэ, сая л боссон юм уу"
"Үгүй унтаж байна." гээд би муухай харан угаасаа аягаа хатаагч руу заналтай нь аргагүй хийлээ.
"Заа уучлаарай, чамайг ийм цочомтгой гэж мэдсэнгүй."
"Юугаа хийж байгаа юм. Бусад чинь хаачсан юм?"
"Бид нар уулзалт хийж байна, бүгдээрээ 2 давхрын оффист байгаа, харин би өлсөөд л хэхэ." Тэхён жаахан хүүхэд шиг инээд алдан хэллээ.
"Юун уузалт?"
"Бид нар чинь бас ажил төрөлтэй хүмүүс шүүдээ, шинэ даалгавар ирээд л тэрийгээ ярилцаад сууж байна." Даалгавар гэхийг нь сонсоод сонирхол татаад явчихлаа. Эд нар одоо баахан хүн алах болов уу, ямархуу юм хийх бол. Бас ч гэж Бангтан чинь манайхын эсрэг тал болохоор надад хэрэгтэй мэдээллүүд олдож л таараа. Гэнэт нэг юм санан би Тэхён рүү харан инээcээр,
"Намайг тэр оффисдоо хүргээд өг тэгэх үү Тэхёнаа?" Би чадах чинээгээрээ эелдгээр асууж үзлээ. Зөвшөөрөхгүй бол чамайг яргалж байгаад хүргүүлнэ дээ.
"Чи яах гэж байгаа юм?" Тэхён над руу асуусан байртай харж зогсоно. За чи чаднаа охин минь. Хэн билээ дээ айн.
"Би одоо та нартай цуг амьдарч байгаашдээ, хэрэг болохгүй садаа болмооргүй байна. Тэгээд ч миний тусалж чадахаар зүйл байх ч юм уу.." Би хуруу гараа оролдон доош харан их л хичээж хэллээ. Амьдралдаа ёстой анх удаа эелдэг байж үзлээдээ Шин Хэра.
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07