5. Say Goodbye

315 33 0
                                    

Haera's P.O.V

"Суёнаа"

Ардаас эрэгтэй хүний намайг дуудаад байгаа юм шиг зөөлөн дуу гарлаа. Эргэн тойрноо хартал надаас өөр хэн ч байсангүй. Юу вэ, яалтачгүй намайг дуудаад байгаа юм шиг санагдаад байх юм, гэхдээ намайг Суён гэдэггүйшдээ гэж бодсоор арагшаа хартал танил нүүрний арьс зогсож байх нь тэр. Ёооё бас яах гэж ирсэн юм болдоо энэ.

"Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь." Тэр намайг харахдаа баяртай байгаа бололтой их л жаргалтайгаар мишээнэ. Харин би гэж муухай харсаар рэсторан луугаа Жиминд хариулалгүй орчихлоо. Гэхдээ араас дагаад ороод ирэв. Шийдчихсэн гар вэ яасан. Одоо бас дээрийнх шиг өдөржингөө над руу гөлөрч суух байх даа. Энэнд өөр хийх юм байдаггүй юм уу хаашаа юм.

Нээрээ их нойтон хамуу шиг залуу вэ? Өдөржингөө энэ нэг гөлийсөн юмыг бодсоор бүр таконыхаа соусыг нь солиод баахан загниуллаа. Ер нь энэ нэг юмыг шууд алчих уу? Энэ тархиндаа сум зоолгохдоо дуртай байх болов уу, зүрхэндээ зоолгохыг илүүд үзэх болов уу? Ямарч л байсан хүнд лай болоод байх юм, удаан амьдархгүйдээ энэ..

Жиминийг дотроо харааж зүхсээр нойлоос гарч ирж байхад утас дуугархаар нь харвал "Авга ах" гэсэн байх бөгөөд тэрний царай дэлгэцэн дээр тодоос тод гарч ирээд хүн цочоочихлоо. Яасан эвгүй зураг тавьчихсан юм, гайхлаашд.

: Байна уу?

Авга ах: Хэра миний охин хаана байна?

: Ажил дээр л

Авга ах: Аан, яг одоо компани дээр хүрээд ир. Чухал хуралтай байна.

: Гэнэт юун хурал вэ??

Авга ах: Хурдлаа. Тасаллаа.

: За

Компань дээр юу болсон юм бол? Мэдээчгүй гэнэт хурал зарлаж марлаад. Юутай ч хурдалхаас. Гадаа аль хэдийн харанхүй болчихож. Ийм хурдан цаг өнгөрчихөж байгаа юм байхдаа. Сая цаг харахад л 5 өнгөрч байсан санагдаад байх юм. Гудамжинд явж байгаа олон хүмүүстэй зөрөлдсөөр компань руу яаран алхана. Тэдний зарим нь хөтлөлцөн алхаж, зарим нь ойрхон хоолны газар луу найзуудыгаа чирсээр орж зарим нь зураг хөрөг авч их л баяр хөөртэй явж байх юм. Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр юм байх даа? Эсвэл эд нар угаасаа л ингэж явдаг юм уу.

Авга ахын хоолойны өнгөнөөс сонсоход их л чухал уулзалт байсан шиг сонсогдсон, хурдан очъё гэж бодон хамгийн дөт замаар нь явахаар шийдэж харанхуй хонгилоор орон алхлаа. Энгийн эмэгтэй харанхуйд ийм газраар явна гэвэл аюултай гэж бодох л байх, надад ямар тэр нь үйлчлэх биш. Хонгилоор явахад нэг л таагүй мэдрэмж төрнө. Магадгүй эндэхийн өмхий ялзарсан юмний үнэрээс болсон байх. Нэг л тийм.. удаан хадгалсан цогцос шиг. Хурдан алхаж байгаад зүүн тийшээ эргэхдээ хальт ханануудын завсарх гэрэлд хүний сүүдэр сүүмэлзэн харагдах шиг болохоор нь хурдан арагшаа харвал хэн ч байдаггүй. Үнэхээр хүний сүүдэр шиг харагдсан болохоор нь ойрхон хагархай шилнүүдийн хэлтэрхийнд хартал үнэхээр л хүний дүрс харагдсан юм. Хэн нэгэн нь намайг дагаж л яваа биз, даанч удахгүй нас нөгчихнө дээ. Өөрийг нь харсан гэдгийг нэг их мэдэгдүйлэхгүйн тулд юу ч болоогүй царайлан тэрэн рүү дайрах зөв цагаа хүлээн үргэлжлүүлээд алхаад л байв. Нэг хурдан алхаж нэг удааширахад дагаад л удааширна. Хөөрхөн юм бэ, ядаж л намайг алах гэж яваа хүн юугаа ч мэдэхгүй бацаан биш л юм байна. Хонгил дахь агаар илүү хүндэрч бачимдах шиг болоход нөгөө алхаа чинь чангараад байлаа. Нэгээс олон хүнийх шиг. Дахиад нэг хүн байгаа юм уудаа? Үнэхээр л хөлнийх нь чимээг сонсоод байвал хоёр хүн байна. Хэр удаан намайг дагах эсэх нь гэнэт сонирхол татаж чиглэлээ өөрчлөөд улам л цаашаа явлаа. Больдоггүй шүү. Хэр хүртэл дагахыг чинь харнаа та хоёрыг. Алхаад л байлаа алхаад л байлаа. Ямар ч над руу дайрах шинж алга. Намайг алах гэж явж байсан бол өдийд аль хэдийнээ баахан зодоон цохион болоод энэ хоёр цустайгаа холилдоод хэвтэж байгаадаа. Дахиад хэдэн минут алхсны эцэст миний тэвчээр барагдан,

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now