Third person's P.O.V
YG компаны хамгийн том уулзалтын өрөөнүүдийн нэг болох дээвэр дээр байрлах нууц өрөөнд тэдний хамгийн топ, хүчтэй гэсэн гишүүд цугларан удахгүй эхлэх асар том тулааны төлөвлөгөөг гарган хуралдан сууна. Энэ бүхнийг Ханбин, Хэра хоёр удирдан явуулж буйгаас гадна шилдгийн шилдгүүдээс шилж авсан бүлгэмүүдийн гишүүд энэнд оролцож байв.
"Бидэнд хангалттай нэмэлт хүч байгаа юм уу? Бигхит өөрсдийн гэсэн бүх хүмүүсээ тэднийг гаргах гэж явуулна гэдэг нь ойлгомжтой шүү дээ." "Виннэр"-ийн ахлагч Синюн хэллээ. Түүнтэй санал нийлэн бүгд толгой дохицгооход Жисү,
"Бид компаны голлох хүчний цэргүүд, төвийн цэргүүдийг авч явсан нь дээр байх."
"Нэмээд тусгай хүчнийхийг бэлэн байлгаж байя. Юмыг яаж мэдхэв, энэ чинь бүхэл бүтэн бие даасан компаныг нураах ажиллагаа шүү дээ." Жинхван нэмэв.
"Харин гол нь яаж Бангтаныхныг барих юм?"
"Надад нэг санаа байна." Бүгд сая дуугарсан хоолойны зүг рүү харвал Хэра юунаас ч тайван, гараа ширтэн сууж байлаа.
2 хоногийн дараа
Бангтанынхан бүхэл бүтэн долоо хоног үргэлжилсэн нууц ажиллагаагаа эцэст нь нэг юм дуусгаж бүгд гэртээ ирэн нуран унацагаалаа. Нүд аних завгүй ажилласан болохоор ядралгүй яахав, Тэхён, Юнги, Жонгүг гурав өрөө лүүгээ ч оролгүй шууд л зочны өрөөний буйдан дээр хэвтэн унтацгаасан байв.
Бусад нь өрөө өрөөндөө орсоор анир чимээгүй болоход ганцхан Жимин л сэрүүн үлдлээ. Тэр унтахыг огтхон ч хүссэнгүй. Учир нь унтахаар зүүдэнд нь хамгийн сүүлд Хэратай муудалцаж түүнийг явж байгаа дүр зураглал нь зүүдэнд нь орж юунаас ч илүүтэйгээр зовоож байсан юм. Тэр юу ч олоогүйдээ өөрийгөө буруутгаж, мөн түүнийг явсанд ч өөрийгөө буруутгана. Галзуу хүн шиг л чадахаараа хайж байхад ширхэг үс нь ч олдохгүй байгаад бухимдан хажуугаар нь гайхаж ч байлаа. Хачирхалтай нь Жимин мэдэх бүхий л хүмүүсээс тусламж хүсч чадах ядахаараа хичээсэн ч Хэрагийн талаар хувын мэдээлэл нэгийг ч олоогүй. Шин Хэра, 1996 оны 2 сарын 9нд төрсөн гэдгээc өөр мэдээлэл огтхон ч олдоогүй нь хангалттай төөрөгдүүлж байлаа..
Тэр олон зүйл бодохгүйг хичээн зүгээр л хүйтэн шүршүүрийн дор зогссон ч нэг л мэдэхэд Хэрагийн урт торгомсог хар үс, гүн хар нүд, уртаас урт дэрвийсэн сормуус, жижигхэн өндөр хамар гээд тэр эмэгтэйг л санаж, тэр эмэгтэйг л хамаг бодлыг нь бүрхэж байв.
BINABASA MO ANG
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07