2. Lollipop

520 41 0
                                    

Haera's P.O.V

24 цагийн дэлгүүрүүдийг бурхан ивээг. Энэ л миний аминд орох юм. Сайхан зайрмагны амттай модон чихэр даалгавруудын дараа хичнээн сайхан гээч. Сонин байна уу? Над шиг хөлсний алуурчин, мафын гишүүн гэхэд? Мэднэ ээ, миний ганц найз ч бас тэгж хэлдэг юм. Мэдээж хүн амьтан алаад цустайгаа холилдчихоод модон чихэр иднэ гэдэг тийм ч сайхан сонсогдохгүй л байх. Гэхдээ би бол Хэра.

Авсан иштэй чихэрнийхээ уутыг жаахан хүүхэд шиг баяртай нь аргагүй задлаад амандаа хийхэд чихэрний хурц ванниллийн амт хэлэнд мэдрэгдэж, тэрхэн үедээ диваажинд оччихсон мэт санагдана. Санагалзан байж даалгаврынхаа дараа хар хурдаараа орж ирж авсан чихрэндээ сэтгэл хангалуун болчхоод амандаа зөөлөн дуу аялсаар дэлгүүрээс гарлаа.

Машин руугаа алхаж байтал дэлгүүрийн хажууханд байрлах модон сандал дээр ганцаараа суух хар цамцныхаа малгайг өмсчихсөн, бор шаргал үс нь цухуйн харагдах тэр нэгэн залуу миний анхаарлыг татаад амжчихав. Тэр залуу ганцаардмал, ядарсан харагдах бөгөөд хувцас нь шороо болон үрчийжээ. Зодоон хийсэн юм байхдаа чааваас. Уг нь би хүний асуудалд хошуугаа дүрээд яваад байдаггүй мөрөөрөө л явдаг атал яагаад ч юм энэ залуу миний сонирхлыг татаж байв. Үл үзэгдэх эсрэг соронзон орон бие биенийгээ таталцаж буй мэт ямар нэгэн далдын хүч гэмээр зүйл намайг түүн дээр оч гээд байлаа. Залуугийн зүг рүү хэд хэд алхаж ойртоод нүүрийг нь харж ажиглах гэсэн ч чадсангүй. Тэрний нүүр бүхэлдээ малгайндаа халхлагдсан байсан юм. Ганцхан урт ханцуйнаас нь цухуйх гар нь л харагдаж байлаа. Тэрний зүүн гаран дээр улаарч харагдах шарх нь миний анхаарлыг татаад амжлаа. Урт, нарийхан цус нь тогтоод хатчихсан шарх. Энэ хутганых байх. Хутгаар зүсүүлэхэд л ингэж сорви тогтдог юм, би өчнөөн зүсүүлж байсан болохоор. Ядаж боочихож болоогүй л юм байхдаа, хутганы шарх их өвддөг дөө уг нь.

Ер нь хэнд хамаатай юм, би яагаад энэнд санаа тавина гэж, галзуурсан бишдээ ямар.

Гэхдээ энэ залуу бүр буугаад өгчихсөн орон гэргүй хаягдмал гудамжны муур шиг л харагдаж байна, хар шөнөөр юугаа хийж энд суудаг юм. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би зүгээр л амьдралдаа ганц удаа сайхан аашилж үзмээр байсан юм. Үнэхээр үү Шин Хэра, чи мөн үү. Халааснаасаа авсан нөгөө иштэй чихрээ гаргаж ирэн үл таних залуу руу сарвайлаа. Би байнга чихэр авбал хоёрыг авдаг юм. Бага байхаасаа эхлээд найздаа байнга давхар авдаг байсан болохоор дасал болчхож. Тэр залуу урдаа байгаа чихрийг хараад өндийн наашаа гайхсан харцаар харав. Хүлээгээрэй, тэр жоохон эгдүүтэй юм. Би худлаа ярихгүй ээ, тэрний нүд нь үнэхээр сэтгэл татам юм. Хагас саран хэлбэртэй, шумбаад орчихмоор гүн тийм нэгэн нүдтэй юм. Гэхдээ тэрний харанхуй, догшин харц түүн лүү эгцэлж харсан хүн болгоныг айлгаж сул дорой болгох байх, гэхдээ надаас бусдыг нь. Магадгүй би энэнээс ч сүрдмээр харцтай хүмүүсийн дунд өссөн, иймэрхүү л хүмүүстэй ажилладаг болохоор байх.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now