18. Respect

225 31 0
                                    

Haera's P.O.V

Би түүний юу яриад байгааг нь нэг их ойлгоогүй ч хэлсэн зүйл нь огтхон ч таалагдахгүй байна. Элис гэх эмэгтэй над руу зивүүн инээмсгэллээ тодруулан тойрон алхана. Үнэхээр намайг басамжилж байгаа бололтой. Гэхдээ энэ хүүхэн хэнтэй орооцолдсноо ойлгохгүй байна даа.

"Надад чиний Жиминтэй энгэр зөрүүлсэн эсэх чинь огтхон ч сонирхол татахгүй байна лдаа." Үнэнийг хэлэхэд уур хүрч байна. Элисийн царай өөрчлөгдөж, тойрохоо зогсон нүдээ нарийсган харна.

"Чи хором өнгөрөх тусам надад таалагдаж байна. Хэн болох чинь үнэхээр сонирхол татаж байна шүү."

"Чиний энд ирсэн зорилгыг чинь мэдмээр байна." Би толгойдоо нэг юм бодон шийдэмгийгээр хэллээ.

"Мэдээж захирлыг минь барьсан этгээдүүдэд шангийг нь өгөх гэж. Би их үнэнч хүн лдээ. Харин чи?"

"Харамсалтай л байна. Чи бид хоёрын зорилго өөр юм." Тэрний асуултанд хариулснаар түрүүн Элист мэдэгдүүлэхгүйгээр гуянаасаа гаргаж ирсэн хутгаа барин түүнний зүүн доод хэвлий рүү нь чиглүүлэн огцом дайрахад Элис цочин гэнэдсэн ч шаламгай хутганаас зайлсхийж чадлаа. Би өмнө нь хэзээ ч хутган дээр алдаж байгаагүй. Харин энэ удаад Элис гэгч энэ эмэгтэй миний дайралтаас өөрийгөө авч гарч чадсан нь намайг гайхшруулсан юм. Би энэ хүүхнийг дутуу үнэлсэн бололтой.

"Хонгор минь дээ, шууд хутгаар үзэж байгаа хэрэг үү?" Би сая авсан байрлалаасаа хөдлөн энгийнээр зогслоо. Би буугаа гаргаaд сумыг нь авч хаяад хол шидэв.

"Шударгаар үзъе. Сумгүйгээр." Ийн хэлэхэд Элис санал нийлэн толгой дохиод нударга нь намайг чиглэн хурдтай ирэхэд түүний гарыг атгаад хойш нь мушгихад тэр нөгөө гараа давуулан эргүүлээд надаас мултрав. Тэр надаас мултарсны дараа эргүүлэн өшиглөх гэхэд нь хөлийг нь барьж аваад тийрч унагаан гарыг нь ард нь нийлүүлэн бариад нуруун дээр нь гишгэхэд муухай орилсон ч хэдхэн сэкундийн дараа бултан гарч ирээд нүүрлүү минь хүчтэй цохилоо. Аманд минь цус амтагдахад амаа арчин инээвсхийгээд нударгаа зангидан эрчээрээ түүний гэдэс рүү цохиод тэр чигт нь түлхсээр хананд шахан зүүн хөлөөрөө ахин нэг хүчтэй өшиглөхөд Элисийн амнаас цус шүүрэн гарч ханиалгасан юм. Хүлээж бай энэ юу ч биш. Тэр над руу нэг харснаа намайг толгойгоороо хүчтэй мөргөн би арагш дайвалзан ухрахад түрхэн хооронд нэмэн хэвлүү рүү минь хүчтэй өшиглөхөд би зэрэг мэдрэх хүчтэй өвдөлтөнд ёолоход аль хэдийн тэр ард минь гарч хоолой минь хоёр гараараа боож байлаа. Сүүлдээ амьсгал ч гарахаа болж, нүүр ам байдгаараа сааралтаад ирэхэд хамаг хүчээрээ Элис рүү тохойдон тэр надаас бага зэрэг хөндийрөхөд би боломжыг ашиглан хоолойг минь боож байсан гарыг нь мөрөөрөө давуулж хүчтэйгээр давуулан унагаагаад ойрхон өрж тавьсан байсан модон сандлуудын нэгийг авч нүүр лүү нь шидэхэд духных нь арьс ханзарч, цус олгодон урсах нь харагдана.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now