3. Strawberry flavor

449 42 0
                                    

Haera's P.O.V

Өглөө босоход өчигдрийн бэлтгэлээс болоод хамаг бие булран янгинан өвдөж байв. Арай л хэтрүүлчихсэн бололтой. Цаг харвал 9 өнгөрч байлаа. Новш гэж хоцрох нь л дээ. Хурдхан шүршүүрт орчхоод гэрээсээ яаран гарч ажил руугаа гүйлээ.

Хэдэн метрийн цаана байрлах түргэн хоолны газрын хаалгыг онгойлгоход шинэхэн халуун пицца, таконы үнэр хамрыг минь сэтлэх гэж байгаа аятай үнэртэнэ. Соусных нь, зузаан бяслагных нь хурц үнэр яалт ч үгүй үйлчлүүлэгчдийг татмаар, тийм л болохоор манай энэ ресторан сайн орлоготой байдаг байх. Эсвэл би энд ажилладаг болохоор ч юм уу? Аа жиг шиг, тоголсон юм. Надад зүгээр таконы үнэр таалагддаг юм. Өөрийгөө магтмааргүй байна л даа, гэхдээ би тако хийхдээ гарамгай. Хэлсэн шүүдээ, намайг энд ажилладаг болохоор орлого сайтай байдаг аа гэж. Энэ дэлхий дээр дөнгөж гарсан халуунаараа байгаа тако, дөнгөж буудсан буун дарьны үнэр хоёр миний хамгийн дуртай үнэр болохоор магадгүй би энд ажиллах дуртай байдаг байх.

"Хэра, чамтай нэг үйлчлүүлэгч яримаар байна гэнэ." Хамт ажилладаг кассчин охин дуудахад гал тогооны хэсгээс гарч заасан зүг рүү нь явлаа. Хэн байдаг билээ гэж бодсоор очтол Ханбин байв. Ойлгомжтой л доо, энэнээс өөр хэн байхав. Юу ч хүлээж байсан юм бэ дээ? Хэра минь..

"Манай такочин алуурчингаар юу байна даа?"

"Элэнцгийн чинь такочин алуурчин, тийм юм чи хаана харчихаав?"

"Миний урд зогсоод л байх юм уг нь."

"Амаа тат Ханбин, энд юугаа хийж яваа юм. "

"2 сам хорхойтой тако, соусыг нь их хийгээрэй." Би түүн рүү сонин харан, "Би чамд кассчин юм шиг харагдаад байна уу айн?"

Ханбин зүгээр л инээгээд үсийг минь жоохон арзайлагчихаад "Би тусгай үйлчлүүлэгч болохоор захиалгыг минь авахгүй юм уу, хадагтай тогооч оо?"

"Чи хэзээнээс энд ирж тако иддэг болчихов?"

"Жэнни өглөөжингөө чиний хийсэн таког идмээр байна гэж шулагнасан. Чи мэднэ дээ, цаадах чинь хөдөлмөөргүй байна, намайг аваад ир гээд хөөгөөд гаргачихсан." Би Жэннигийн үйлдэлд зүгээр л толгой сэгсрэв.

Би хэллүү, Жэнни бол манай YG ын бас нэг гишүүн, бид хоёртой адилхан ажил хийдэг. Өмнө жилээс л эхэлсэн болохоор Ханбин түүнд их анхаарал тавьдаг юм. Ер нь бол цаадах чинь Жэннид сайн хаха. Анх Жэнни компанид орж ирэхэд л яасан хөөрхөн охин бэ яг миний сонирхол гээд намайг ч нэг хэсэг тоогоогүй муу булдок.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now