Jimin's P.O.V
Бид Ду Мёнсугийн хамгаалагчдыг даран цааш гэрт нь орцгоолоо. Хүний үнэргүй амьтан. Улсаас өчнөөн мөнгө завшиж ийм тансаг зэрэглэлийн хаус бариулах ч гэж. Бүр эхнэр хүүхдүүдээсээ нууцаар энд эмэгтэйчүүд авчирч зугаацдаг гэхээр ой гутмаар.
"Тэр 3 давхрын унтлагын өрөөнд байгаа." Югёмийн хэлснээр бид шатаар дээш буугаа цэнэглцгээн гарлаа. Хаалганых нь урд ирцгээн байрлалаа эзлэн бэлдэн зогсож байтал хаалганы цаанаас эмэгтэй хүний гинших, эр хүний аахилах дуу гарч эхлэв. Бид ч тэр дороо зогсон жаахан хүлээе гэсэн ч улам л чангараад орилоон болоход хүлээлгүй хаалгыг нь эвдлэн орвол Ду Мёнсу гэгч шаргал үст эмэгтэйн дээр байх ба бүсэлхийгээрээ хөнжил ороосон харагдана.
"Битгий хөдлө." Галзуу амьтан дэрнийхээ дор буутай байгаа биз. Гэнэт яачих ч юм билээ. Болгоомжтой л байхгүй бол. Намжүүн ах түүн рүү аажмаар ойртон эмэгтэйн дээрээс салгалаа. Тэр эмэгтэйд юм хэлэх шиг болон шаргал үст бүсгүй хурдхан шалан дээр энд тэндгүй хэвтэх хувцас хунараа түүн хөнжил нөмөрсөөр өрөөнөөс хар хурдаараа гүйсэн юм. Ду Мёнсу чимээгүй байж байснаа эмэгтэйг өрөөнөөс гарахад байшин хадсан чанга дуугаар инээж эхэллээ. Яг л галзуугийн эмнэлэгт олон жил хэвтсэн галзуу солиотой өвчтөн шиг. Зогсох ч шинж алга, том том хөхөрсөөр сүүлдээ нүдэнд нь нулимс хуралдаж байв. Бид түүнийг харан айх ч хэцүү өрөвдөх ч хэцүү зогсоцгоож байлаа. Тэр сая л нэг уужирсан бололтой инээхээ зогсож нулимсаа арчснаа гэнэт алгаа ташаад эхлэх нь тэр. За энэ яг эрүүл биш нь лавтай.
"Дүү нар минь жинхэнэ эр залуус болцгоожээ. Югём яасан өндөр болоов. Маркаас том болчихож дээ. Гэхдээ гайхаж байна шүү. Яаж ахыгаа ажлынхаа ид дунд явж байхад зогсоож зүрхлэв ээ. Адилхан эр хүн байна даа айн. Яаж та нарыг өсгөлөө, урам хугарч байна шүү."
"Амаа тат, чи бид нарын ах биш." Жэксон хахир хоолойгоор заналтай нь аргагаүй шүднийхээ завсраар хэллээ.
"Та нар бүрэн утгаараа Пак Жинён тэр новшийн үнэнч ноход болсон бололтой. Би яагаад тэрний компаниас явсан гэж бодож байна. Хөгийн амиа бодсон новш болохоор нь. Та нар ч бас ирээдүйд тэр унаж тусч өмнө нь сөгддөг захирлынхаа үнэнч төрхийг нь харах болно."
"Тэдэнд чиний өмхий зөвлөгөө хэрэггүй." Жонгүг Ду Мёнсу руу нулимаад толгойд нь буу тулгалаа.
"Зоригтой нялх ногоо байх нь ээ."
"Наад хөлдүү толгойндоо сум зоолго. Хүсэхгүй байвал амаа тат." Ду Мёнсу ч Жонгүгийн хүйтэн эрэмгий харцыг ойлгосон бололтой чимээгүй болов. Би хааяа мартчих юм. Цагаа тулвал хамгийн ширүүн нь манай хамгийн жоохон нь гэдгийг. Жонгүг түүнийг хүчээр чирэн авч гарах гэж байтал өөдөөс Жин Ёнжэ хоёр гартаа баахан лацтай цааснууд, флашууд барьсан орч ирлээ.
KAMU SEDANG MEMBACA
Stay With Me || PJM || Completed
AksiХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07