Jimin's P.O.V
Өглөө нүдээ нээвэл хажууд минь түүний тайван нойрсож буй царай нь өөдөөс минь угтаж авна. Тэрний булбарай жижигхэн хацар, урт дэрвэгэр сормуус, шулуухан хөмсөг, өндөр хамар, ягаахан зөөлөн уруул гээд бүгд хайрлаад хайрлаад ханахгүй нандин нүүрний хэсэг бүрийг нь анхааралтай ажиглан хэвтэнэ. Тэрнийг өөрийн болгох өдөр ирдэг л юм байж. Би санаж байна. Баахан зодооны дараа цус нөжиндөө холилдон шөнө ганцаараа сууж байтал нэг охин тоох ч үгүй хүрч ирээд иштэй чихэр өгдөг тэр өдрийг. Чи тэр үед миний нүдэнд хэтэрхий үзэсгэлэнтэй харагдсан. Бас бусад эмэгтэйчүүдээс өөр санагдсан. Маргааш нь бүх л арга замаар хайж байж ажлыг чинь олж ирэхэд цэвэрхэн ажилтны хувцас өмсчихсэн, үнэхээр хөөрхөн харагдаж байсан. Харах тусам чамд илүү татагдаж, хамт амьдрах тусам тэр нь хайр болж гүнзгийрсэнсэн.
Харахаар л хайр хүрээд байх юм. Духан дээр нь удаан гэгч нь нэг үнсчихээд нүдээ анин эргэн зүүдний ертөнцдөө мориллоо.
---
Бостол хажууд Хэра байсангүй. Цаг хартал 12 өнгөрч байлаа. Буцаад унтсан хойгуур Хэра босоод явчихсан бололтой. Их л сайхан ааштай боссон болохоор нүд тэнийгээд ирж, хамаг амьдрал хөнгөрөөд ирсэн санагдана. Нүүр дүүрэн инээмсэгэлэл болсон амьтан өрөөнөөсөө гаран доош нөгөө хэдтэйгээ нийлэхээр буутал тэдний өрөө, зочны өрөө, уулзалтын өрөө гээд алинд нь алга байв. Ам цангаад байсан болохоор гал тогоо орон ус уух гэхэд гал тогооноос хоолны сайхан үнэр хамар сэтлэм үнэртэж байлаа.
Өлсгөлөн ходоод минь өөрийн эрхгүй яарсаар ороход үсээ замбраагүй дээш шуун боосон хормогчтой Хэра инээмсэглэн зогсож байлаа. Бие сэтгэл минь өөрийн эрхгүй л намайг удирдан би нэг мэдэхэд тэрнийг мэдээгүй байхад нь араас нь очин тэврээд мөрөн дээр нь толгойгоо тавив. Хэра эхлээд бага зэрэг цочив бололтой харин сүүлд нь намайг гэж мэдээд инээвхийлэв.
"Сэрчихсэн үү? Ямар их унтдаг юм? Би зөндөө хүлээлээ."
"Сэрээхгүй дээ. Би ганцаараа сэрээд чамайг яваад өгчихөж гэж л бодсон."
"Хурхираад унтаад байхаар чинь ядарсан юм байгааз гээд өрөвдөөд сэрээгэйгүй юм аа."
"Хурхираад гэнэ шүү. Нээрээ нөгөө хэд хайччихсан болоод чи ганцаараа байгаа юм?"
"Нэг даалгаварт явна гэсээн. Чухал том биш жижигхэн асуудал учраас өөрсдөө аргалчихна. Чамайг амар гэсэн. Оройтно байх гэж сануулсан шүү"
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07