28. Over?

247 30 2
                                    

Haera's P.O.V

Жиминтэй үерхэж эхлээд аль хэдийн 2 сар өнгөрчээ. Бангтаныхантай цуг амьдраад 3 сар болж. Цаг хугацаа гэж харвасан сум шиг юм. Саяхан л энэ долоо залууг харахад дотор муухайрч, нэг л өдөр бүгдийг нь ална гэсэн бодолтой байсан бол одоо бүгдэнд нь хэдийн дасчихаж.

Өнгөрсөн хугацаанд их зүйл ч болж. Би Жиминтэй нийлсэн. Ханбинтай ч учраа олсон. Гэвч ирээдүйд юу болох талаар мэдэх ч юм алга. Хэзээ нэгэн цагт намайг хэн гэдгийг мэдэх тэр мөчид, магадгүй хэзээ нэгэн цагт Ханбин, Жимин хоёрын бүлгэмүүд тэрсэлдэх цагт яахаа мэдэхгүй нь. Бодохыг ч хүсэхгүй байна. Би мэднэ ээ, энэ үйлдэл бүхэн минь бодит амьдралаас зугтааж буй хулчгар үйлдэл гэдгийг. Гэхдээ би айж байна. Би богино хугацаанд ч болтугай түүнтэй цуг баймаар байна. Үүнээс илүү хүсэх зүйл алга.

Тэр долоон залуу амьдралд минь орж ирснээс хойш би гэдэг хүн хэр их өөрчлөгдсөн нь аймшигтай. Ямар ч айх зүйлгүй, өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн хөндий харгис нэгэн одоо нэгэнт мэдрэмж гэдэг зүйлд автаж эхлэхээс гадна анх удаа айдас гэдэг зүйлтэй нүүр тулж.

Чи яг хэн юм бэ Шин Хэра? Яагаад бүх үнэнг дэлгээд явж чадахгүй байгаа юм? Чи энд байх хүн биш гэдгийг мэдсээр байж яагаад хорогдоод байгаа юм бэ? Өөрийгөө толинд ширтэн суусаар хэдэн ч минут өнгөрсөн бүү мэд.

"Болж байна уу? Би гадаа хүлээж байя." Найз залуу минь хаалга онгойлгож хэлэхэд л өнөөдөр болзоонд явах гэж нүүрээ янзалж байснаа гэнэт санах шиг болов. Гялс нүүрэндээ тос түрхчихээд түрүйвч, утсаа аван хар савхин хүрмээ нөмрөөд гарлаа. Гадаа Жимин машинаа налан утсаараа оролдож байв. Намайг харчихаад хаалга онгойлгож өгөн бид хоёр цаг авсан рэсторан луугаа явцгаалаа.

---

"Ажил чинь яаж байна? Гэрээгээ зуруулж чадсан уу?" Би хоол идэх зуураа ийн асуулаа. Сүүлийн үед тэднийх их том төсөл дээр ажиллаж их завгүй яваа. Бид хоёрын цуг байх цаг ч багассаныг хэлэх үү.

"Юу ч байсан зуруулчихсан. Одоо цэвэрлэх ажил нь л үлдээд байна. Энэ удаагийнх бүтчихвэл ирээдүй ч гэрэлтэй харагдаж байгаа шүү" Би толгой дохин чимээгүй л хоолоо идлээ. Бэрмүдагийн хэргээс хойш би тэдний ажил төрөлд гар хүрэхээ больсон. Жимин хэчнээн миний найз залуу байлаа ч Бигхит-д ажилладаг хүн. Тэдэнд туслаад байвал авга ахынхаа компанaас урваж байгаа юм шиг санагдаад больчихсон. Харин тэд намайг хүн алснаас хойш трауманд ороод больчихсон гэж бодож байгаа.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now