29. Truth unfold

249 31 4
                                    

Third Person's P.O.V

Шөнө дунд хэдийн өнгөрсөн байх ба замын хажуугаар Хэра хүйтэн жихүүн салхийг үл тоон, урдахаа ч харалгүй чимээгүйхэн уйлж явна. Тэрээр одоо хүртэл итгэж өгөхгүй байлаа. Хагас цагийн өмнө яг юу болсныг, хайртай залуу нь яаж аашилсныг гээд бүгдийг нь. Тэр зүгээр л юу ч бодохыг үл хүсэн, зүгээр л алга болчихмоор санагдана. Тэрээр хажууд харагдсан модон сандал дээр хэсэг суусны эцэст компан, руугаа, авга ах дээрээ, Ханбин дээр очих нь хамгийн дээр гэж бодоод YG-гын барилга руу явлаа.

Компаныхаа урд ирэн орох гэтэл тэр авга ахынхаа гарч байгаа дүр зураглалыг олж харaх нь тэр. Хэр баргийн оффисоосоо гардаггүй хүн бүр хар шөнөөр хүн амьтан харч, бараг л нууцаар гэмээр гарч яваа нь мэдээж Хэрагийн сонирхлыг татаж ахынхаа араас дагахаар шийдэлд хүргэлээ. Авга ах нь бараг унадаггүй хар Мэрсэдес-дээ суун хөдлөхөд гялс такси барин араас нь болгоомжтойхон шиг дагаж эхлэв. Тэрэнд түүний хаашаа явах гэхээсээ илүү яах гэж байгаа нь илүү сонирхолтой санагдан, юу ч байсан тэр зүйл нь үнэхээр чухал гэдгийн Хэра хэн хүнээс илүүтэйгээр мэдэж байсан юм.

Бараг цаг хиртээ явсны дараа ашгүй гэж машин нь зогсоход Хэра эргэн тойрноо ажвал санаанд ч орж байгаагүй газар угтан аван, гайхахын ихээр гайхаж байв. Урд нь томоос том "Celest Memorial Palace" гэсэн барилга байх бөгөөд Хэра авга aхынхаа яах гэж ийш ирснийг огт ойлгосонгүй. Чимээгүй л араас нь даган ороxод Ян Хёнсок нэрээ бүртгүүлж байгаа бололтой үүдэнд нь хэсэг зогсож байгаад яваад орлоо. Тэр орсных нь дараа үүдэн дээр нь очин харвал ахынх нь нэр *Шин Хёнжун, Бан Мина* гэх хүмүүсийн чандрын мэдээлэл дээр бичээстэй байх ба тэр эдгээр хүмүүсийн хэн болохыг гайхан, өөрийгөө хуурамч нэрээр өөр газар бүртгүүлээд, цэцэг барин орсон зүг рүү нь яван орвол Ян Хёнсок шилний урд зогсох ба ямар нэгэн зүйл өөрөө өөртэйгээ ярин зогсож байв. Хэра тэрнийг аль болох сонсохыг хичээн нүүрээ халхлаад тэрний ард талын хүний өмнө баахан зогссны эцэст ахынхаа дуу хоолойг арай гайгүй сонсож эхлэв.

"Та хоёрыг хараагүй их удаж. Сүүлийн гурван сард ирээгүйд минь уучлаарай. Та хоёр сайн байгаа биздээ? Хэра бид хоёр дажгүй байгаа. Сүүлд тэр гэрээсээ нүүж, ажлаас холуур амьдрах болсон ч би ардаас нь шалгаахгүй байгаа. Магадгүй та хоёр амьд байсан бол охиноо арай чөлөөтэй амьдруулахыг хүсэх байх гэсэндээ л." Ян Хёнсок бага зэрэг инээн урдаа байх 2 залуу хосын зургийг ширтэн ярина. Харин яг ард нь буруу тийшээ хараад зогсчихсон эмэгтэйг авга дүүгээ гэж хэрхэн мэдэх билээ.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now