Third Person's P.O.V
Ажлаа дуусгасан Хэра Элисийн цогцсыг агуулахын буланд эвтэйхэн байрлуулчихаад өөрийн гэсэн эд мөрийн баримтуудыг устган буцлаа. Магадгүй залуус түүний хийсэн гэдгийг мэдчих вий гэсэндээ. Хөлөндөө хүчтэй өшиглүүлсэндээ бага зэрэг доголон явахдаа тэр нүд нь улайчихсан, байдгаараа амьсгаадчихсан Жиминтэй таарах нь тэр.
"Хэра зүгээр үү? Бэртэж гэмтээгүй биздээ? Хэн нэгэнтэй таарсан уу? Машиндаа биш хаана байсан юм?" Жимин үнэхээр санаа нь зовсондоо ганц амьсгаагаар дуржигнуулан урдаа зогсох Хэраг шалган сэгсчинэ. Тэрээр Хэрагийн хувцас хунар нь урагдсан, нүүр ам нь шарх сорив болсныг анзаараад золтой л зүрх нь зогсчихсонгүй.
"Наад нүүр ам чинь яачихсан юм? Чи тэр хүүхэнтэй таарсан уу? Чамайг ийм болгосон хэрэг үү?"
"Тайвшир Жимин, ямар хүүхнээ яриад байгаа юм? Би хэнтэй ч таараагүй." Хэра Жиминийг тайвшруулахын тулд худал инээмсгэлнэ. Гэсэн ч Жимин итгэсэнгүй дахин дахин шалгааж байлаа.
"Би зүгээр нэг муур харах шиг болохоор нь дагаж явж байгаад усан оргилуурын тэнд халтираад уначихсан юм аа, өөр сүртэй зүйл байхгүй. Тайвширч үз, нүүр чинь үрчлээтэж дууслаа шүү." Хэраг инээхэд Жимин толгой шогширон, томоотой болгоомжтой байхгүй яасан ийсэн гэж үглэсээр гадуурх хүрмээ тайлан нөмрүүлээд тэр хоёр бусад руугаа буцлаа. Хэра Жимин хоёрыг буцан ирэхэд бусад нь Хэрагийн байдлыг хараад гайхсан ч Жиминий хэлснээр юу ч асуусангүй. Харин Жэбум л үл мэдэгдэх нэгэн харцаар Хэра луу байн байн ширтсээр явсан юм.
Тэд Ду Мёнсуг дараа нь удирдлага нь шийднэ гээд компани дээрээ хүмүүст хүлээлгэж өгчихөөд Бангтаны байр луу явцгаалаа. Удаан хугацааны туршид уулзаагүй хамтрагчид цагийг өнгөрөөхийг хүссэн бололтой бүгд юу хийх талаараа хөөрөлдөн ярилцацгаах нь Хэрагийн толгойг хангалттай өвтгөж байв.
Байшинд шуугисаар тэд Бангтанынд орж ирэхэд Ду Мёнсугийн талаар болон шаргал үст бүсгүйн тухай ярьцгааж байлаа.
"Чи юу гэж хэлсэн болоод тэр нүцгэн хүүхэн гүйгээд явчихсан бэ айн Намжүүн аа?" Жэксон мушилзсаар Намжүүнийг өдөх бол хацар нь байдгаараа улайсан Намжүүн нүүр лүү нь дэр шидэхэд бөгд Жэксоныг шоолон инээлдэж байв. Жин Жинён 2 гал тогоонд хоол хийж, Бэмбэм Югём Жонгүг 3 өөрсдийнхөө тэнэг бичлэг хийцгээн суух ба буйдан дээр элдэв дэмий зүйлс ярин суух бусдыг Хэра ажиглан сууж байтал хэн нэгэн нь Элисийн тухай ам нээхэд бүгд чимээгүй боллоо.
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07