13. Heartbeat

262 33 0
                                    

Haera's P.O.V

Жиминий буудуулсан өдрөөс хойш аль хэдийн 7 хоног өнгөрсөн байлаа. Гэвч түүнд сэрэх шинж алга. Ёнчулын хэргийг тэд хэд дуусгачихсан болохоор хэд хоног Жиминийг харан тайван суусан юм. Яагаад гэдгээ өөрөө ч мэдэхгүй нь.

Би бараг энэ өрөөнд л амьдарч байгаа. Нүүр гарыг нь өдөр болгон чийгтэй алчуураар арчиж, өрөөг нь байнга агааржуулж, хажууд нь суун баахан балай зүйлс ярьж өгч тэрний сэрэхийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрөөнө. Би өрөөний хөшгийг онгойлгоход наран цацарч, Жиминий өрөөг гэрэлтүүлж байлаа. Алчуур норгоод цонхны тавцанг дуу аялан арчиж байлаа. Гэтэл ардаас гарсан дуу намайг тэр чигт нь хөшөөж орхисон юм.

"Чи үнэхээр сайхан хоолоотой юм Хэра." Би арагшаа харaxaac айж байсан юм. Учир нь миний зүрх үнэхээр хурдан цохилж байсан бөгөөд дэлбэрэх гэж байгаа мэт санагдаж байлаа. Тийм ээ, би түүнийг өнгөрсөн долоо хоногт хурдан ухаан ороосой гэж хүсч байсан ч ийм хурдан биш. Би бэлэн биш байна.

"Яагаад зогсчихов оо? Уг нь миний дуртай дуу юмсан."

Би тэндээ Жиминд нуруугаа үүрд харуулаад зогсохгүйгээ санан биеэ суллан эргэж харлаа. Tэрний над руу харан мишээх харцыг харан хачин мэдрэмж хамаг биеийг минь бүрхэн авав. Магадгүй удаан энд харж суусных байх.

"Надад дахиад дуулаад өг Хэра." Тэр бага зэрэг өндийсөн байх бөгөөд нааш харан байдгаараа инээж байлаа. Тэр инээхдээ нүд нь бараг байхгүй болчихдог нь үнэхээр эгдүү хүргэмээр. Би тэрний инээмсгэллийг харан өөрийгөө барьж дийлэхээ болин шууд явж очоод чангаар тэврээд авчихав.

Тэр гайхсан бололтой хөдлөлгүй сууж байсан ч хэсэг хугацааны дараа гар нь нуруугаар минь орж ирэн намайг зөрүүлж тэвэрлээ.

"Намайг тэгж их санаа юу хонгор минь?" Тэрний уянгалаг хоолой чихийг минь ирвэгнүүлнэ.

"Чимээгүй бай." Би түүний энгэрт инээн зөөлөн цохилоо. Тэр одоо хүртэл надаар тоглон сээтэн хаядаг нь намайг илүү их баярлуулаад хаячихлаа.

"Яаая, өвдөж байна шдээ." Би гэнэт тэрний байдлыг санан тэрнээс салаад сандран биеийг нь шалгаж эхэллээ.

"Өө бурхан минь, намайг уучлаарай Жимин. Мартчихаж, их өвдсөн үү? Бие чинь яаж байна? Гэдэс чин-"

"Өвдөөгүй ээ, би зүгээр л тоголсон юм."

"Тэнэг. Би нөгөөдүүлийг дуудаад иръе."

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now