Third Person's P.O.V
Хэра зусландаа ирээд 7 хоногийн дараа
Хэдэн сар нар салхи үзээгүй зуслангийн байшинд эзэн нь гэх эмэгтэй ирээд долоо хоносон ч тоос шороонд дарагдсан хэвээр. Амьд хүн байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй тэр байшинд ганц Хэра л суух ба ойр зуурын хэргээс гадна хөдөлсөн ч үгүй, хоосон ходоодондоо юм оруулсан ч үгүй цонхоор гаднахын ширтэн бодолд дарагдан суусан байв. Хааяа хааяа ус л балгаж, үнэхээрийн хоолойгоор нь хоол давахаа байж долоохон хоногийн дотор мэдэгдэхүйц турсан байх бөгөөд дээрээс нь хамаг утас сим, элэктрон зүйлсүүдээ унтрааснаар орчин тойрноосоо бүрэн утгаар тусгаарлагдсан байсан юм.
Өдрөөр сууж холын барааг ширтэн суух ч толгойд нь гүйж байгаа бодол санаа гээд юу ч үгүй. Зүгээр л хов хоосон.
Хэд хоног зөгий ч дүнгэнээгүй чимээгүй байшинг нэг өглөө хаалганы хонх хангинах чимээ сэрээв. Хэра эхэндээ ямар ч мэдрэлгүй сонсоогүй болохоор хэдэн минутын дараа хаалга балбаж эхэлсэн ч тэр сонссонгүй. Цонхоор ширтсээр.. Хаалганы гадна байгаа хүн ч залхсан бололтой эвдлэх гэж оролдсноо болин өөрөө ч энэ байшингийн нууц дугаар, түлхүүрийг мэдэхээ санан орж ирлээ. Тэрээр буруу харж суух Хэрагийн хажууд ирсэн ч тэр тоосон ч шинжгүй чимээгүй суусаар хэдэн ч минут өнгөрөв бололтой эцэст нь тэр хүн хоолойгоо чанга сэгсрэн Хэраг мөрнөөс нь барин өөр лүүгээ эргүүлэв. Хэра тэрнийг харсандаа цочсон ч үгүй, баярласан ч үгүй. Зүгээр л ямар ч хувиралгүй хүйтэн харцаар ширтэнэ. Удсан ч үгүй тэрээр Хэраг тэврэн авлаа.
"Тэнэг охин. Намайг ямар их санаа зовсон гэж санана. Яагаад юу ч хэлэлгүй алга болчихсон юм? Яагаад хамаг юм чинь унтраад сүлжээнээс тасарчихсан юм. Яагаад ингээд энд тураал болчихоод сууж байгаа юм?" Ханбин нэгэн дор зэрэг асуух ба хайрт найзыгаа эсэн мэнд байгааг харсандаа хамаг санаа нь уужирч тайвширсан ч хэтэрхий их өөрчлөгдөж, яс арьс болчихоод сууж байгаа найзыгаа харан өөрийн эрхгүй гэмшинэ. Ганцаараа ингээд энд зовоод сууж байхад би юу хийсэн юм. Тэнэг амьтан хэмээн өөрийгөө дотроо хараан зүхсээр байсан ч Хэра огтхон ч дуугарсангүй. Ханбин Хэраг өөрөөсөө салган өмнө нь өвдөглөж суугаад,
"Хэра, чи хоол идэх хэрэгтэй. Юу идмээр байна? Би дуртай хоолыг чинь хийгээд өгөх үү? Эсвэл шинэ зүйл идэх үү? Алив бос, дулаахан газар очиж хэвт. Энд хэд хоног ингэж суусан юм?"
ESTÁS LEYENDO
Stay With Me || PJM || Completed
AcciónХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07