Third Person's P.O.V
Нарны хурц гэрэл хөшөгний завсраар гэрэлтэн, дулаан хөнжилдөө тайван нойрсож буй нүцгэн эмэгтэйг сэрээнэ. Хэра ямар ч өдрөөс илүүтэйгээр жаргалтайгаар нүдээ нээн харвал хажууд нь хэн ч байсангүй. Тэр орондоо ганцаараа босоход хоосон оргисон ч гомдоод байсангүй, шүршүүрт орохоор зэхлээ.
Haera's P.O.V
Бүлээн ус нүцгэн биеэр минь гүйхэд өчигдөр шөнийн явдал санаанд орон яагаад ч юм бие жийрсхийгээд явчих нь тэр. Түүний чихэнд минь хэрхэн хүндээр амьсгалж шивнэж байсан нь, гар нь хаагуур тэнүүчилж гүйж байсан нь бүгд тодоос тод мөч бүхнээрээ толгойнд минь бууж яагаад ч юм өөрийн эрхгүй инээмсгэлэл тодрох нь мэдрэгдэж байлаа.
Биеэ хатаачхаад хувцсаа өмсөн доош буувал байнгын чимээтэй, чих хадмаар дууны оронд анир чимээгүй байдал намайг угтан авав. Тэр хэд гарчихсан юм байх даа гэж бодон өрөө өрөө лүү нь явж шалгатал үнэхээр байсангүй. Гэнэт Тэхёны маргааш чихал ажилтай эрт унтацгаа гээд орилоод байсан нь санагдан хэсэгтээ ганцаараа байхаа мэдээд баярлаад л явчихав. Аргагүй дээ, зай хийх завсаргүй энэ гэрт чинь нил шуугиан. Ганц өдөр ч болтугай амралгүй яахав. Тэгвэл араас шалгаах, мөрдөх хүмүүс байхгүй юм чинь энэ том гэрт ганцаараа юу хийж суухав. Гарч сэтгэлээ баясгахаар шийдэн хувцасаа солилоо. Нээрээ ойрд компань руу яваагүй юм байна. Очиж мэнд хүргэе гэж бодон хар савхин хүрмээ нөмрөөд гэрээс гарлаа. Эхлээд яахаа бодон гудамжаар сэлгүүцэн алхаж байтал нэг л танил газар анхаарлыг минь хангалттай татаад амжчихав. Нүдний минь өмнө Ханбинтай бэлтгэлээ тараад байнга ордог байсан Хятад хоолны рэсторан. Цөөн үйлчлүүлэгчидтэй, нэрийн хэдэн хоолтой, ганцхан салбартай, гэрээс минь дулаахан тийм газар. Хоёр дахь салбар нь нээгдэхэд анх энд зорин байн ирж байсан минь бага насыг минь санагалзуулна. Инээмсгэлсээр орвол хэдэн жилийн өмнө ямар байсан, яг тэр чигээрээ л намайг угтан авав. Тэр танил хоолных нь үнэр, дотоод засалт, тэр бүр хэл үйлчлэгч нь хүртэл яг хэвээрээ байлаа.
"Хэра эгч?" Охины миний нэрийг дуудахад эргэж харвал урт бор үстэй, даруулгаар чолкоо хойшлуулсан 16 орчим насны охин нүдээ бүлтэлзүүлэн харна.
"ХЭРА ЭГЧ! ТА МӨН БАЙНА. ХЭРА ЭГЧ ҮНЭХЭЭР МӨН БАЙНА." Охин хашгиран дороо дэвхцсээр намайг тэврээд авлаа. Танихгүй хүн гэнэт тэврээд авахаар нь гайхаад яахаа мэдэхгүй зогсож байтал нөгөөх чинь хацар дээр шоб хийтэл үнсээд авахаар нь гэнэт уурлан түлхээд
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07