8. Deal

293 36 1
                                    

Haera's P.O.V

Би эрэгтэйчүүдийн хашгиралдаан, шилний хагарах чимээнээр нойрноосоо саллаа. Нүдээ арайхийн нээн харвал өөдөөс минь зөөлөн ягаан өнгийн тааз угтан авлаа. Яг л тэнгэрийн хөвөөнд хөвж яваа юм шиг- Хүлээгээрэй, хэзээ миний өрөөний тааз ягаан өнгөтэй болчихлоо? Годхын босон унтаж байсан өрөөгөө харан өчигдрийн явдалаа саналаа. Долоон сонин залуустай амьдарч байгаагаа мартаад байхдаа яаахавдээ Шин Хэра. Доод давхраас гарч байгаа дуунаас залхан орноосоо хамаг хүчээрээ босон өөрийгөө янзалчхаад доошоо буулаа. Хар өглөөгүүр юугаа хийгээд орилолдоод байдаг хүүрнүүд вэ.

Доош буувал Тэхён, хамгийн бага нь гэсэн нэрийг нь санахгүй байгаа залуу хоёр ноцолдож байв. Тэр хоёр хаа сайгүй дэр шидлэж, зарим нь ниссээр шилэн стакануудыг хагалан Жин гал тогооноос үглэсээр загнина. Өглөөг яасан сайхан угтах дүр зураг вэ..

Жимин, цагаан царайт хоёр буйдан дээр хэвтэн Пороро үзэн сууна. Бүр орчихсон, шүлсээ гойжуулчихсан сууж байх чинь. Би одоо цагаан царайтын нэрийг мэднэлдээ, гэхдээ л цагаанаар нь дуудна аа. Намжүүн хаана байгаа юм бүү мэд. Өчигдөр эд нартай зууралдсаар байгаад юу ч идээгүй болохоор ходоод хонхолзон гал тогоо руу зүглэлээ.

"Өглөөний мэнд Хэра, өглөөний цай чинь ширээн дээр байгаа, сайхан хооллоорой." Жин хурдхан шиг хэлчихээд одоо хүртэл ноцолдох хоёроо загнихаа үргэлжлүүллээ.

"Дахиж нэг стакан хагалах юм бол 7 хоног хоолгүй гэж мэдээрэй хоёр бацаанаа. Би л нэг бага нь гэсэн шиг яасан ядаргаатай юм. Хохьчинь шүү, турсагыг чинь хуулна гэж мэдээрэй." Жин чангаар ориллоо. Пээ чих минь. Яасан ч чанга дуутай юм. Муу хүний дуу чанга гэдэг байх аа. Нөгөө хоёр нь хоолгүй хонохыг хүсээгүй бололтой, чимээгүйхэн өрөө өрөөлүүгээ явцгаалаа.

"Сайхан амарсан уу Хэра." Намжүүн бас нэг нэрийг нь санахгүй байгаа залуутай цуг орж ирэн мэндлэв. Гадагшаа гарсан бололтой баахан тортой юм барьсан харагдана.

"Гарсан юм уу?" Өндөгнөөсөө нэг хазан асуулаа. Эд нараас хамгийн эрүүл нь Намжүүн юм шиг байгаан хөөрхий.

"Тхх, Хусог бид хоёр хүнс цуглуулахаар ойрхон дэлгүүр гарсан юм" Хусог?

"Би Хусог, хэрвээ чи санахгүй байгаа бол." Нөгөөх нь нүүрэндээ инээмсгэлэн тодруулан хэллээ. Аа тийн, нөгөө гэрэл гэгээ эдр гээд байсан мөн биздээ.

"Хэра, хэрвээ дургүйцахгүй бол эднийг хөргөгчинд хийчихгүй юу, бидэнд хийх ажил байна." Намжүүн тавиур дээр тавьсан тортой хүнс рүүгээ заав. Би aм дүүрэн талхтай толгойгоо дохилоо.

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now