32. Past unveil

232 32 0
                                    

Haera's P.O.V

Чи чадна аа, Хэра. Энэ хүртэл ирчхээд хулчгар амьтан шиг зугтаачихаж болохгүй. Чамд авга ах- үгүй ээ, захирлын өөрийнх нь тайлбар хэрэгтэй. Би өөрийгөө тайвшруулахыг хичээн гүнзгий амьсгаа авлаа. Ханбин намайг сандарч байгааг мэдэрсэн бололтой гарнаас минь зөөлөн атгав.

Бид хоёр YG-ын барилгын өмнө зогсож байгаа нь энэ. Хэчнээн хүсэхгүй байсан ч би Ян захиралтай ярилцах хэрэгтэй. Энэ зүгээр ч нэг жижиг хэрэг биш, эцэг эхтэй минь холбоотой зүйл болохоор тэр.

Бид хоёр компань руу орон захирлын өрөө лүү явдаг тусгай цахилгаан шатанд суухад бидний аль аль нь дуугарсангүй. Зөвхөн миний зүрх хүчтэй цохилох чимээ л сонсогдож байв. Цахилгаан шат ч онгойн өрөөний үүдэнд ирэхэд Ханбин гарыг минь тавин,

"Би гадаа хүлээж байя. Амжилт, чи чадна аа Хэра." Би түүн рүү зөөлөн инээн толгой дохиод, сүүлчийн удаа гүнзгий амьсгаа аван хаалгыг тогшин орлоо.

"Хэра?" Намайг ороход Ян захирал гайхсан шинжтэй суудлаасаа босов.

"Өдрийн мэнд захирал аа." Би аль болох юу ч болоогүй, төв царай гарган ажилтан нь шиг мэндэллээ. Яахав, ажилтан л юмдаа бас.

"Чамайг үнэхээр ахин харна гэж бодсонгүй."

"Яасан, хармааргүй байсан юм уу?"

"Үгүй үгүй. Харин ч баяртай байна. Охин минь буцаад ирнэ гэдэг хэчнээн сай-"

"Больж үз, би одоо таны өхөөрддөг охин чинь биш болсон, үгүй ээ, анхнаасаа байгаагүй юм байна. Тийм биш гэж үү?" Би хүйтнээр хэлэн буйдан дээр очин суулаа. Одоо яах ёстой вэ? Шууд яриандаа орох юм уу? Юу гэж эхэлвэл дээр бол?"

"Гэнэт алга болчихоор чинь ямар их сандарсан гэж санана. Байдгаараа л хайсан ч сураггүй болохоор нь-"

"Захирлаа, би энд олон юм нурших гэж ирээгүй. Та намайг яах гэж ирснийг хэнээс ч илүү мэдэж байгаа байх гэж найдаж байна."

"Надад энэ бүхний тайлбар хэрэгтэй байна" Ян захирал намайг үгийг нь тасалсанд чимээгүй харж сууж байснаа гүн санаа алдан,

"Мэдээж хэрэг охин минь Хаанаас эхлэхээ мэдэхгүй юм." Захирал хэсэг үг нь эвлэрч өгөхгүй байгаа бололтой түгдэрч байснаа ярьж эхлэхэд нь би анхааралтай сонслоо.

"1999 он. Чи дөнгөж 3 хүрсэн жаахан охин байсан юм. Аав ээж чинь болох Шин Хёнжүн, Бан Мина 2 миний багын найзууд, бид ахлах сургуулиас хэлээд их сургууль хүртэл цуг явж ирсэн. Чи мэдэхгүй байх гэхдээ тэр үед мафын энэ ертөнцийг толгойлох 3 том компань гэж байгаагүй. Ганц л байсан. Тэр нь танай аавынх. SHR компань гэдгээрээ алдартай, бүхний айдсыг дагуулсан хүчирхэг компань байж билээ. Тэр үедээ мэдээж хамгийн том нь байсан болохоороо хамгийн их өрсөлдөгчтэй байсан. Танай аав ээжийг хороож компаныг нь сүйрүүлэх зорилготой хүмүүс тоо тоомшгүй байсан. Хэрвээ SHR одоо хүртэл оршин тогтнож байсан бол SM,YG,JYP 3-ыг нийлүүлснээс ч том байх байсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх."

Stay With Me || PJM || CompletedWhere stories live. Discover now