Haera's P.O.V
Би үнэхээр тэнэг юм. Яаж хамгийн сайн найзыгаа сэжиглэж, өөрийг нь сонсоогүй байж дайрч давшилж чадав аа. Мулгуй охин. Үхвэл таарна. Өөрийгөө хараан зүхсээр буцаад нөгөө хэд дээрээ очих гэж удаан хайж явсны эцэст овоо нэг юм үүдний том хаалганы ард байдгаараа сэгсийчихсэн, урвайчихсан хэдэн юмнуудыг олж харав.
"Хөөе, залуусаа!" Тэд дор дороо яахаа мэдэхгүй аргаа бараад намайг тоох ч сэхээгүй байсан болохоор чангаар дуудвал сортосхын харчихаад Хусог Тэхён Жин 3 дороо дэвхцэн баярлцгааж, Юнги Намжүүн Жонгүг 3 одоо л нэг санаа нь амарсан бололтой, зүрхээ даран хан налан хэвтэцгээсэн бол хамгийн түрүүнд Жимин намайг олж харсан даруйдаа хамаг эрчээрээ гүйж ирэн хүчтэй биеэрээ намайг ороон тэврэн авчихав.
"Бурхандаа талархъя, чи минь зүгээр байна."
"Тийм ээ, зүгээр. Санаа чинь их зовсон уу?" Тэр намайг отгхон ч тавилгүй, тэврэлтээ улам л чангаруулж амьсгалхад хүндрээд ирэхээр нь аятайхан салгаж аваад,
"Би эхлээд амьсгалаадхая." Гэж хэлэхийн завдалгүй ардаас дахиад хэдэн юмнууд бөөнөөрөө ирээд тэврээд авав.
---
Бид хэдийн гэртээ эргэн ирцгээсэн байлаа. Буцаж ирэх замд бүгд л намайг яаж тийм техник сурсан юм, үнэхээр хүчтэй юм уу, хүчээ үзэцгээе гээд тайван ч суулгаагүй. Гэхдээ би тэднийг буруутгахгүй ээ, намайг хэн гэдгийг мэдэхгүй болохоор. Жиминий гар минийхийг атган сууж байсан ба би тэрний мөрийг дэрлэн явж, бусад залуус, ялангуяа Намжүүн бид хоёроор тоглоом хийж нийлүүлэх нь намайг хангалттай ичээж байсныг нь яана. Би байн байн помидорноос ч улаан болтлоо минчийсэн нүүрээ Жиминий цээжинд нуун наалдан явсан юм.
Гэвч буланд ганцаархнаа чимээгүй сууж явсан Юнги л одоо хүртэл санааг минь зовоож байна. Тэдэнтэй хаалганы урд уулзалдснаас л хойш харцаараа алах нь уу гэлтэй муухай харж, чимээгүй явсан. Одоо инээд ганц үг унагахгүй яваад байхаар муу совин татаад байх юм..
Хөнжилдөө шургаад орохыг л эрмэлзсээр өрөө лүүгээ явбал хаалганы минь үүдэнд Жимин зогсож байлаа. Намайг хүлээж байсан бололтой их л сандарсан харагдана.
"Энд юу хийж яваа юм?" Жимин миний хоолойнд цочисхийн инээв.
"А-аан харин.. Чи зүгээр биш харагдсан. Энд тэнд чинь өвдсөн харагдсаж байсан"
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07