Haera's P.O.V
Хараал ид гэж, бас юу вэ?
Буун дуун зүг рүү гайхан ядан, хэн нь миний ойр хавьцаа буудахаар бөх зүрхтэй юм гэж харлаа. Жимин, цагаан царайт хоёр намайг ардаа оруулан урд бие хамгаалагч нар шиг гараад зогсчихов. Тэд бие биен рүүгээ утгатай харц шидлэн гэнэт л намайг чирээд хаашаа ч юм хэн мэдэхэв дагуулаад эхлэв.
Би Жиминээс гараа суга татан авч мултран газар дэгээдэхэд цагаан царайт тэр хоёр цуг байсан юм болохоороо давхаралдан уначихав. Нэрийг нь үл мэдэх цагаан царайт хурдхан босон над руу ахин иртэл шанаа руу нь нэг сайн цохиод авав. Дахиж цохихоос хамгаалж гараа нүүрнийхээ урд авчирхаас өмнө хана руу шахан түлхчихлээ.
"Аль хэдийн би чамайг үзэн ядаж байна, гэхдээ би эмэгтэй хүнд гар хүрдэггүй." Цагаан царайт уруулан дахь шүүрсэн цусаа арчин шүднийхээ завсраар хэллээ.
"Мэдээж." Түүнийг бүрмөсөн дуусгачихая гээд дахин цохих гэтэл араас Жимин гар хүчтэйгээр базан аваад зогсоочихлоо.
"Тайвшир Суён, бид энд чамайг хамгаалах гэж ирсэн, алах гэж биш"
"Амаа татаад гар тавь." Хүчтэй атгалтаас нь мултрах гэж хичээсээр уцаарлангүй хэллээ.
"Эхлээд биднийг сонс, улайрч дайрах хэрэггүй." Жиминий хоолой одоо хүйтэн, тэвчээр нь барагдсан байх бөгөөд ууртай сонсогдож байлаа. Тэр хэзээ ч надтай ингэж харьцаж байгаагүй.
"Зүгээр л наад охиноо энд нь үлдээгээд үхүүл. Эд нар шиг юмнууд тамдаа ялзарч байхдаа таарсан байдаг юм."
"Хён!" Жимин дуугаа өндөрсгөн уурлан цагаан царайт руу ориллоо. "Тэр яасан ч энд ганцаараа үлдэхгүй,тэднийг ирж байхад лав."
Тэд? Аан, би бараг л сая хэн нэгэн нь буудсаныг мартчихаж. Надад энэ хоёрын "тэд" гээд байгаа нь хамаагүй. Гэхдээ ямар ч байсан энэ хоёрыг дуусгачихаад компань руугаа явах хэрэгтэй байна. Хангалттай их цаг өнгөрлөө.
"Суён аа, сонс. Энэ тийм тайлбарлахад хялбар зүйл биш. Хэлмээргүй байгаа ч чи мэдэх хэрэгтэй. Би товчилчихоё. Чи яг одоо маш том асуудалд орчихоод байна, амь нас чинь хутганы ирмэг дээр байна Суён. Би чамд дараа нь бүгдийг нь тайлбарлах болохоор одоо бид хоёртой л цуг явчих. Чи бидэнд итгэх хэрэгтэй Суён."
Энэ ямар ахлах сургуулийн айлгүй охин найрч авч яваад дараа нь алах гэж байгаа бишдээ, намайг одоо хэн гэж бодоод байгаа юм? Хүн хуурч авж явах гэж байгаа бол жоохон үнэмшилтэй юм ярьж болноо доо. Би ямар ч асуудалд өөрийгөө аваад явчиж чадахаар хангалттай хүчтэй эмэгтэй. Ялангуяа энэ хоёр хачин юмыг дагаад явчихаар тийм мэдрэмжгүй нэгэн биш. Нүдээ эргэлдүүлсээр муухай хартал Жимин,
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07