16. New Mission

269 32 2
                                    

Third person's P.O.V

Жимин Жэбум Хэра хоёрыг өрөөнөөс гарснаас хойш байж сууж ядан байн байн өндөлзөнө. Тэр хоёрын харилцааг юунаас ч илүүтэйгээр мэдэхийг хүсэж, сэтгэлд нь буг чулуу тээгэлчихсэн юм шиг хүнд санагдах ба тэр үүнийг хардалт гэдгийн хэн хүнээс ч илүү мэдэж байсан юм.

Удалгүй тэсэхээ ч болин ойр зуурын ажилуудаа ярьж суух найзуудыгаа орхин тэр хоёрын орсон өрөөн зүг хурдтайгаад алхлаа. Жимин өрөөний урд очин түргэн цохилох зүрхээ даран хаалганы бариулыг нэг амьсгаа авчихаад эргүүлэх гэтэл эргэсэнгүй. Тэр дотроо хараан хаалгыг түгжсэнийг мэдээд улам их уурласан бололтой хаалгыг хүчтэй өшиглөн унагаахад Хэра яг гарч ирэх гэж байсан бололтой унасан хаалганы урд цочсон царайтай зогсож байв.

"Чи чинь яаж байна аа, зүгээр үү?" Хэра Жиминий үйлдлийг ойлголгүй гайхан асуулаа. Харин Хэрагийн ард зогсох Жэбум түүн рүү басамжилсан мэт ёжтойхон инээж байхыг харсан Жиминий царай барайж, байдгаараа муухай харж байв. Хэра тэр хоёрыг орхин гарч явахад Жимин Жэбум хоёр олсон олзоо булаалдах гэж буй чононууд шиг л бие биенээ сонжин харцгааж зогссоор үлдлээ.

Haera's P.O.V

Зочны өрөөнд суух шинэ зочидтой танилцахаар шийдэн тэдний дунд очин суувал Жэбумын багийнхан над руу цоо ширтэх нь бага зэрэг эвгүй мэдрэмж төрүүлж байсан ч тоолгүй тэдэн рүү чадахаараа эелдэгээр инээмсгэллээ.

"Уучлаарай залуусаа, Жэбум бид хоёрт ярих зүйл байсан юм. Одоо танилцаад авая. Шин Хэра гэдэг."

Тэд ч ойлгосон бололтой нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулж эхэлээ. Би ихэнхийг нь мэдэх юм байна. Got7 билүү? JYP-ын нэг бүлгэм нь. Жэбумтай үерхдэг байхад тэдний талаар их сонсож билээ. Гэхдээ эд ямар хэргээр ирсэн юм бол?

"Ахыг ирэхээр бүгдийг эхэлцгээе." Бэмбэм билүү, өндөр нарийхан нь хэлэхийн зэрэгцээ Жэбум ч орж ирэх нь тэр.

"Бид хэрэгтэй бүгдийг өчигдөр илгээсэн, та нарын төлөвлөгөө л одоо хэрэгтэй байна." Жинён нухацтай царайлан суухад Тэхён босон зурагтны дэлгэц асаан компьютэртайгаа холбож прэсэнтац гаргаж ирлээ.

"Эхнээс нь товч бөгөөд тодорхойгоор ярия. Бидний энэ удаад унагаах хүн бол Өмнөд Солонгос улсын хууль эрх зүйн сайд Ду Мёнсу бөгөөд тэрээр JYPын дор ажилладаг байсан ч захирлаас их хэмжээний мөнгө авсан ч эргүүлж өгөөгүй нүүр буруулсан." Би тэрний ярианд анхаарал хандуулан дэлгэцэн дээр гарч ирэх 50 гаруй насны эрэгтэйн зургыг ажин сууж байлаа.

Stay With Me || PJM || CompletedOnde histórias criam vida. Descubra agora