Өөрийнхөө тухай яриач. Яагаад дуучин болохыг хүсээв. Бас Жиминийг таньдаг юм шиг байсан. Сайн танилууд юмуу? гэж захирал миний урд явангаа надаас асууна.
Бүжиглэхээс илүүтэйгээр дуулж, үглэх дуртай. Гэхдээ дуучин хүн заавал бүжиглэж чаддаг байх ёстой учраас би хичээж…бишээ хүсч дурлаж байгаа. Би Бусанаас ирсэн. Жимин ахтай нэг сургуульд сурдаг байсан юм. Бид 2 хоёулаа дуучин болох мөрөөдөлтэй, бас Жимин ах надад чөлөөт бүжиг сурахад тусалдаг байсан. Харин нэлээд хэдэн сар ойролцоогоор жилийн өмнөөс холбоо тасарчихаад байсан юм. Гэтэл тэр энд байж гээд би инээмсэглэж орхив.
~~~~~~Дурсамж~~~~~~
2009 он Бусан хотын хаа нэгтээх сургуульд
Хичээл амарлаа шдээ. Амарсан ч хоёулаа бэлтгэлээ зогсоохгүй. Ойлгов уу? Бяцхан рэппер Жон гээд Жимин инээмсэглэв.
Мэдэж байна аа, мэдэж байна тэгэхдээ та намайг хэзээ ингэж хачинаар дуудахаа болих юм бэ? Ямар тэнэг сонсогддогийг нь та мэдэх үү? гээд би ярвайлаа.
Хөөрхөн л байгаа биз дээ. Нээрэн чи ээж, эмээ хоёртоо хэлсэн үү? гээд Жимин ах санаа зовсон янзтай надаас асуулаа.
Ээжид хэлж үзсээн тийм ч баяртайгаар хүлээж аваагүй ч бас ч эсэргүүцээгүй лдээ, юу ч хэлээгүй.
Хмм ямар ч байсан тийм ч муу биш л байна шдээ, тиймээ?
Юуу? Суёонаа би… *утас дуугарах
Хүлээж байгаарай ахаа утсаар яриадахъя.
…Байна уу? Яасан бэ? Ээжээ
…Суёонаа Хурдан эмнэлэг дээр хүрээд ир эмээгийнх нь даралт гэнэт ихсээд бие нь муудчихлаа. Миний охин хурдан хүрээд ир! Хурдлаарай! гэсэн ээжийн түгшсэн дуу хоолой миний тайвнаар цохилж байсан зүрхийг савлуулж орхив. Гар хөл минь өөрийн эрхгүй чичирч би Жимин ах руу айдастайгаар харан
…За ойлголоо. Одоо удахгүй очлоо гэж хэлчихээд утсаа таслан шууд л цүнхээ шүүрч авлаа.Яасан бэ Суёонаа зүгээр үү? Наад царай чинь бүр цонхийчихлоо
Ахаа надад яаралтай ажил гарчихлаа. Би одоо хурдан явах хэрэгтэй байна. Хоёулаа бэлтгэлээ дараа үргэлжлүүлье гэж арай ядан эвлүүлж хэлчихээд би хаалга руу яаравчилна.
Тэгьеээ гэхдээ юу болсон юм? Надад хэлж болохгүй юмуу? Муу юмуу?
Ахаа дараа, дараа тайлбарлъя тэгэх үү? гэж би арга ядсан хоолойгоор ахаас гуйв. Тэгээд ямар ч ухаан мэдрэлгүйгээр хаалгыг зүглэнэ.
BẠN ĐANG ĐỌC
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.