29. Тэрний гэр бүл

76 11 2
                                    

Юнгигийн ээж гайхсан бололтой "Дүү?" хэмээхэд Юнсог тоомжиргүйхэн "Цаадах чинь надад Суёоныг тэр бол миний дүү гэж танилцуулж байсан юм. Юнги тэр золиг Суёонтай их дотно" гэснээ ээж рүүгээ ойртон чихэнд нь ямар нэгэн юм шивнэв.

Тэр үнэхээр үнэхээр дүүгээсээ өөр хүн шүү! Уг нь царай төрх нь яах аргагүй л ах дүү гэдгийг нь илтгэх ч зан ааш нь өдөр шөнө шиг л эрс ялгаатай. Юнсог их тоглоомтой, эргэн тойрноо хөгжөөж, хүмүүстэй ойр дотно ярилцаж явдаг нээлттэй нэгэн байхад Юнги эсрэгээрээ хаалттай хэн нэгэнд чин сэтгэлээсээ итгээгүй л бол хэзээ ч бодол санаа, үгсээ хуваалцахгүй хүн.

Суёон Юнгигийн ээжтэй таарсан гэнэтийн уулзалтыг бодон гайхан хурдхан шиг бөхийгөөд мэндлэв.
"Сайн байна уу? Намайг Жон Суёон гэдэг. Юнги ахтай нэг компанид бэлтгэгддэг хүбэ нь байгаа юмаа" хэмээн өөрийгөө танилцуулав.

Сура гэх энэ хатагтай инээмсэглэн толгой дохиод "Тийм байх нь ээ? Юнги надтай бараг ярилцдаггүй болохоор би ямархуу хүүхдүүдтэй нийлдэгийг нь сайн мэддэггүй байсан юм. Гэхдээ чамайг харахад их сайн хүмүүстэй нийлдэг бололтой. Бүр санаа амарчихлаа" хэмээн бас л инээмсэглэв. Инээд гэгч энэ хатагтайд харамгүй заяажээ.

Суёон "Та тэр тал дээр санаа зоволтгүй дээ. Г..гэхдээ танийг ахын ээж гэж төсөөлсөнгүй. Үнэхээр гэнэтийн байлаа" гээд одоо ч итгэлгүй байгаагаа хэлэв.

Суёон Юнгиг мэддэг болоод хамтдаа жил гаран болоход гэр бүлийнхнийх нь талаар тийм ч ихийг мэдэхгүй. Бүр ахтай гэдгийг нь саяхан мэдсэн болохоор арга ч үгүй биз дээ. Гэхдээ хамгийн гайхшруулмаар зүйл нь Юнгигийн ээж И Сура гэх энэ эмэгтэй өөрөөсөө гэрэл цацруулсан нэгэн байлаа. Яг л бас нэг нар хажууд байна уу гэлтэй.

Суёоны төсөөллөөр бол Юнгитэй адилхан жаахан хөндий, дуу цөөнтэй, ширүүн төрлийн хүн байх гэж бодсон байлаа.

Юнсог ээжийгээ гараар нь тэврээд "Суёонши! Манай ээж үнэхээр хөөрхөн байгаа биз? Ийм үзэсгэлэнтэй хүнээс яаж Юнги шиг хүн гарна гэж төсөөлөх вэ дээ? Харин ингээд харахад би ээжтэйгээ ёстой адилхан харагдахгүй байна уу?" хэмээн ганцаараа шогшрон инээхэд нь ээж нь хүүгийнхээ наргианч занд нэгэнт дассан мэт толгой сэгсрэв.

"Тиймээ, эгч үнэхээр хөөрхөн юм. Гэхдээ Юнги ах та 2 арай бишээ!" хэмээн ярвайж Юнсогийг улам л цаашлуулав.

"Суёон чи Юнгитэй хамт байсаар байгаад тэрний барилыг авж байгаа юм бишүү?" гэснээ ээж рүүгээ харан

Don't Leave MeOù les histoires vivent. Découvrez maintenant