11. Юнги~Суёон~Жимин

251 20 0
                                    

..."Ахаа та зүгээр үү" гэх Суёоны айн сандарсан хоолой болон түүний зүрхний түг түг хийх цохилт доор нь байх Юнгид тодхон мэдрэгдэж байв.

Юнги Суёоныг халхлан хүйтэн цементэн дээр хүчтэй унасан ч тэрний толгойд Суёон орчихоод огт гарахгүй байна.
Тэр 2ын нүүр үнэхээр ойр байх бөгөөд бие биенийхээ халуун амьсгалыг мэдэрч, нүд хамар уруул гээд юм бүхнийг нь анх удаагаа ийм ойроос ажиглах боломж хэн хэнд нь олдсон нь энэ байлаа. Гэвч энэ агшиныг зөвхөн Юнги л олзуурхан харав. Нүдээ хором ч салгалгүйгээр түүн рүү юу хийхийг нь анхааралтай гэгч нь харна. Айн сандарч аягандаа багтаж ядан ийш тийш тэнүүчлэх жижигхэн бор нүд, ямар ч будагны мөргүй булбарай цагаан арьс, бүдэг ягаанаар өнгөлсөн булцгар уруул мөн шулуун хүрэн үс, түүнээс гарах шампуны анхилам үнэрийг ч алдалгүй сорон үнэрлэнэ. Юм бүхэн нь хэтэрхий энгийн ч бас биш юм тэгсэн мөртлөө гойд содон зүйл ч байхгүй атлаа яагаад ийм сэтгэл булаам юм бэ? Жон Суёон гэж Юнги бодлогоширно.

Суёон Юнги 2 аажуухан дээш босоод харахад мотоцикл нь юу ч үгүй талаараа унан дугуй нь хий эргэлдэж байв.

Flashback (Хэдэн минутын өмнөх үе)

Хэн нэгний талаас
..."Бурхан минь би чамд хэлээд байна шдээ. Солонгос дахь ажил эхлээчгүй байна. Удахгүй очноо. Би жолоо барьж байна. Очиж байгаад болъё лдоо..." гэж утсаар ярингаа машинаа жолоодно. Гэвч булан эргэх мөчид гэнэт... "Ээ тэнгэр минь болгоомжтой~ холдоорой" гэж хашхирах ч машин дотор явж байгаа учраас гадаа байх тодруулбал урдхан талд нь нэлээд зайтай цааш харан зогсох Юнги, түүний өөдөөс харах Суёонд яаж сонсогдох билээ.

Булан эргээд өмнөө байх Юнгигийн мотоциклийг харалгүй түс хийтэл мөргөөд үрүүлээ хажуу тийш мушгиж тоормосоо дарав. Гэсэн ч машинд мөргүүлсэн Юнгигийн мотоцикл цаана зогсох Юнги, Суёон 2 луу шидэгдэв. Суёонтай ярилцаж байсан Юнги чанга чимээнээр эргэхдээ мотоциклыг хараад Суёонтай хажуу тийшээ үсрэн холдсон нь энэ байлаа.

Flashback end

..."Та..та 2 зүгээр үү? Намайг үнэхээр у..уучлаарай. Би гэ..гэрлээ шилжүүлэлгүй булан э..ргэхдээ ийм осол гаргачихлаа. Үнэхээр уучлаарай" гэж ээрэхдээ дахин дахин бөхийнө. "Бэртэж гэмтсэн газар байна уу? Хаа нэгтээ чинь өвдөж байна уу?" гэх айж сандарсан хоолой гарна.

Юнги "Суёонаа чи зүгээр үү" гэж босгонгоо байн байн асууна.

Суёон толгой сэгсрэнгээ "Би зүгээр ээ ахаа харин та.. та сая нилээн хүчтэй унасан шдээ" гээд Юнгиг эргүүлж тойруулан харна. "Тохойноос чинь цус" гэж Суёон сандран хашхирахдаа Юнгигийн гарнаас болгоомжлон бариад "Сая унахдаа шалбалчихжээ, Одоо яах вэ? Эмнэлэг явцгаая. Өөр газар чинь бэртчихсэн байвал яах юм бэ" гээд бараг уйлах дөхнө. Юнги "Би зүгээр ээ жаахан л шалбарчихаж, өөр зүйлгүй" гээд тоосон шинжгүй Суёон руу харан инээмсэглэнэ.

Don't Leave MeOnde histórias criam vida. Descubra agora