"Ахх~ Ямар хэрцгий хорвоо вэ? Газар дээрх ганц дүү нь ахтайгаа бараг 3 сарын дараа уулзчихаад мэндийн зөрүү ч байхгүй шүү" гээд гараараа ташаагаа тулаад тааз ширтэв."АХ???" гэж бараг л хашхирах шахам хэлээд Суёон амаа даран "Аан тийм байх нь ээ. Даанч та уббатай их адилхан санагдаад байсан юмаа" гэж одоо ч гайхширсан харцаараа тэднийг харна.
Юнги нүдээ эргэлдүүлэн санаа алдаад "Уучлаарай~~ Та сайн биз дээ хён" гэж хэвийн өнгөөр хариулав.
Юнгигийн ах түүн рүү харан ярвайгаад "Уучлаарай~~ Та сайн биз дээ хён гэнэ шүү!!! Намайг тоох ч үгүй байсан юм байж. Эмнэлэгт орж ирээд л танихгүй хүнтэй харьцаж байгаа юм шиг би бүр чамайг миний дүү Мин Юнги мөн юм болов уу? биш юм болов уу? гэж гайхсан гээч"
Юнги нөгөө л энгийн өнгөөрөө "Тэгээд өөр яаж харьцах байсан юм? Хүн ухаан алдаж байхад
Өө сайн уу хён? Танаар сонин юу байна даа? гээд буу халаад зогсох байсан юмуу?" гээд хөмсөг зангидав.Юнгигийн ах "За за муухай хүйтэн амьтан минь бас л чиний буруу биш" гээд элгээ тэврэв. -_-
Суёон энэ хоёрын голд бүүр гайхширлаа хаяад тэднийг шоолон сууна. Тодруулвал Юнгигийн ахыг… Тэр хүн ийм том болчихсон юм байж яг л жаахан хүүхэд шиг дүүдээ гомдоллоно. Тэгэхэд түүний дүү гээд байгаа хүн нь огтхон ч царайгаа хувируулалгүйгээр түүний амыг тагласаар байгаа нь хачирхалтай.
Тэгж тэгж Юнгигийн ах "Өө нээрэн өөрийгөө танилцуулаагүйд уучлаарай. Намайг Мин Юнсог (Бусад гишүүдийн гэр бүлийн тухай дажгүй юм байгаа ч Юнгигийн ахын нэр нь ч алга. Тиймээс зохиосон болно) гэдэг. Энэ хорон үгтний ах нь байгаа юм"
Суёон инээмсэглэн "Тийм байх аа. Та 2 их төстэй санагдаад байсан юм" "Гэхдээ зөвхөн гадаад төрхний хувьд л…" гэж Юнгигийн ахад шивнэн хэлэнгээ нүдээ ирмэв.
Юнгигийн ах уруулаа мушилзуулан инээмсэглээд "Тэр ч тийм шүү" гэж хариу шивнэв.
Энэ нь Юнгид хангалттай тодхон сонсогдож байсан ч тэр ямар нэгэн зүйл хэлсэнгүй зүгээр л нүдээ эргэлдүүлэн зогсох нь ахынхаа энэ занд хэдийн дасан зохицчихсон мэт.
Хэсэг дуугүй зогсож байгаад сая нэг юм Юнги ам нээв. "9 цаг болж байна. Суёон түргэн харих хэрэгтэй байх. Өнөө орой хэтэрхий их зүйл боллоо" гэхэд
Юнсог "Чи яагаад заавал Суёоныг хүргэж өгнө гэж? Ингэхэд та 2 ямар холбоотой юм?" гэж тоглоомтой харав.

ВЫ ЧИТАЕТЕ
Don't Leave Me
ФанфикЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.