"Гэрийнхэнтэйгээ яагаад уулзаагүй юм? Энэ боломжийг ашиглаад уулзаж болох байсан шүү дээ"
Автобусны цонх руу ширтэн явах Суёоныг хажуунаас нь харсаар Жимин ингэж асуулаа. Суёон Жимин рүү хараад "Энд ирснээ анхнаасаа мэдэгдээгүй ээ. Мэдээд ч хэрэггүй байх. Бөөн асуудал үүсэхийн л нэмэр. Ямартай ч бид асуудлаа шийдэж чадлаа.
Тиймүү?" гээд тэдний урд талын суудал дээр Сокжиний мөрийг дэрлээд тухлан унтах Жонгүг рүү харав.
Сокжин Жонгүгийн цүнхийг мөрөн дээгүүрээ давуулж үүрээд Бууцгаая хэмээн дохив. Тэднийг автобуснаас буухад нар жаргах дөхөж байлаа. Суёон нөгөө хэдийг Тэхёныг үлдээж чадсан болов уу? хэмээн санаа зовж байсан ч Жонгүгд мэдэгдэхийг хүссэнгүй. Тэр мэдвэл магадгүй өөрийгөө буруутгаж гарах биз.
Mon убба гэх дугаар луу Сөүл рүү орж ирснээсээ хойш залгасан ч огт авахгүй байгаа нь сэтгэлийг нь улам л түгшээнэ.
"Эгчээ хэн рүү ингэтлээ их залгаад байгаа юм?"
Жонгүгийн дуунаар цочин эргэж хараад Суёон "Нөгөө Жүүн ах руу л уг нь…"
Жимин үгийг нь таслан "Үнэндээ Жонгүгаа өнөөдөр өглөө Тэхён гэж нэг юм…"
"Ашгүй хүрээд ирэв үү? Ямар их хүлээв ээ?" гэх дуунаар бүгд эргэж харав. Энэ дуу хоолой Хусогийнх болохыг хэн хүнгүй танисан учир гайхсангүй. Хажууд нь Намжүүн ч харагдана. Харин Тэхён хаа байна?
Суёон нүдээрээ Тэхёныг хаана байгаа тухай асууна. "Яагаад утсаа авахгүй байсан юм? Бас яаж мэдэж ирсэн юм?"
Хусог "Жин хён зурвас явуулсан. Ирж байна гээд"
Жимин чухалчилсан харцаар "Тэгээд нөгөөдөх чинь яасан?" гэж ах нар луугаа харав.
Жонгүг үл ойлгосоор "Нөгөөдөх гэж? Юу болсон юм?" хэмээн тэдэн рүү ээлжлэн харна.
Жимин "Өнөө өглөө Тэхён Дэгү рүү буцна гэсэн. Жүүн ах Хусог ах хоёр ятгахаар үлдсэн юм."
Суёон "Тэгээд та хоёр авч үлдэж чадаагүй юмуу?" гэж Намжүүн Хусог 2луу бага ч болтугай найдвар тээн харж байв.
Жимин гараа "Тэр муу новш биднийг ийм байдалд үлдээгээд явж байгаа юмуу? Арайч дээ. Дахиад уулзалдахгүй юм шиг аашилж байх шив."
Жонгүгийн ихэд харамсан өнгөөр "Надаас л боллоо. Би Бусан руу яваагүй байсан бол бүгдээрээ нийлээд хёныг ятгаж чадах ч байсан юм билүү? Би хүүхэд шиг аашлаагүй байсан бол…" гэж өөрийгөө буруутгаж байв.

ESTÁS LEYENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.