...:Хөөе чи!!! Чам шиг бүдүүн юм бүжиглэж чаддаг юмуу? Чи дуучин болохыг мөрөөддөг гэлүү? Чам шиг амьтанд таарсан хэрэггүй мөрөөдөл байна гэж нэг бэлтгэлийн өмсгөлтэй, сагсны бөмбөг барьсан танхай амьтан манай бүжигчин ахад хандаж хэлээд ёжилсон царай гаргав. Аргагүй шдээ өдөр бүр заалыг өчнөөн цагаар нь түрээслээд байхаар аягүү бол сагс тоглох гэсэн хүүхдүүд л биз. Хэдэн охидууд ч бас уйдаж байсан юм зугаатай зүйл оллоо гэсэн шиг ах руу Яах бол? гэсэн харцаар харна.Хамгийн гол нь манай бүжигчин ах чинь дуучин болохыг хүсдэг юмуу. Гайхалтай мөрөөдөл нэгтэн минь байжээ ^^ Ахаа би очиж байна. Танийг аварнаа гэж би дотроо бодоод шууд л зориг гарган
Жимин:Чи...
Чи юу мэддэг гэж хүний мөрөөдлийг хэрэгтэй хэрэггүй гэж ангилаад байгаа юм! гээд хамаг чангаараа хэллээ. Ах эргэж харахтай зэрэгцэн хэрэгт дуртай хүүхдүүд ч бас надруу гайхан харна. Эвгүй юмаа гэхдээ зүгээрээ би чинь рэп тулаан өмнө нь зөндөө үзсэн балетын хичээлээ нэг жил тасалсны үр дүн одоо л гарнадаа. Хамгийн гол нь харц, өөртөө итгэлтэй байдал юм шүү дээ гэж дотроо бодоод зоригтой нь аргагүй алхлаа. Ахаа би танийг аварнаа гэсэн харцаар ах руу хараад нөгөө хүүхдийн өмнө нь тулж ирээд Чи юу мэдэх юм? гэж хамаг муухайгаараа харав. Гэтэл нөгөө хүүхэд шууд л сүрдээд харц нь зөөлрөөд явчихав. Миний сэтгэл санааны дайралт амжилттай шүү
...:Юуу...Би...Би зүгээр л тоглож байсан юмаа...тоглож байсан юм алив явцгаая манайхаан явцгаая явъя гээд найзуудыгаа аваад алга боллоо. Ялалтын царайгаа гаргаад намайг эргэж харахад ах надруу бүлтийтлээ харна. Тэр эгдүүтэй юмаа^^бандгар, хөөрхөн намайг юу гэж бодож байгаа бол ах сая нэг юм хэлэх гэж байсандаа юу юм бол? Би үгийг нь тасалчихсан шдээ нээрээ
Жимин:Чи…
Аа…Аан на…намайг Жон Суёон гэдэг гээд би гацаж түгдэрсээр өөрийгөө танилцуулав дотроо би саяхан л хүн барьж идэх хэмжээний зориг гаргачихаад одоо болсон гэнэт юундаа ээрч муураад байгаан бол доо гэж өөрийгөө хараана.
Жимин:Намайг…
Та 1ийн 2р ангийн Пак Жимин биздээ гээд би алгаа дээш нь харуулаад ахруу зааж ярина гэнэт л амаа дараад бурхан минь би юу хэлчих вэ? Энэ амыгээ нээрээ намайг одоо гарцаагүй хүн мөрдөж мөшигдөг гаж донтон гэж бодож байгаа даа гээд л амандаа үглэн толгой руугаа цохино.
Жимин:Чи намайг…
'Би таны фэн' гэж шууд л аманд орсноороо хэлчихэв. За за одоо намайг бүр хачин амьтан гэж бодож байгаа байлгүй. Гаж донтон гэж бодсоноос тэр нь ч дээр биз гээд би яавал яа гэсэн харцаар харна.
Жимин ах Одоо би юм хэлж болно биздээ гэж арай хийн инээдээ барин намайг шоолно. Миний энэ байдлыг хараад шүүдээ.
Харин би зүгээр л толгой дохино. Тэр нь ч дээр биз өөр юу ч хэлчих юм билээ.

STAI LEGGENDO
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.