38. Аминд халгүй ч өвчин

81 15 7
                                    


"Чамайг энд тавьчихъя. Уаа~ үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Суёон өрөөндөө өөрөө өөртэйгөө ярин саяхан худалдаж авсан цэцгээ орныхоо дэргэдэх шүүгээн дээр байрлуулах аж.

"Чи сайхан ургаарай за юу? Тэгвэл эгч нь их баярлана шүү"

Цэнхэр цэцэгтэй саван дотор дөнгөж цухуйсан жижигхэн ягаан цэцгийн дэлбээтэй тэр яг л хүүхэд нь аятай ярилцана. Тэгснээ орон дээрээ хөлбөрөн унаад тааз руугаа ширтэн бодолхийлэв.

Маргааш эмчтэй уулзах юм байна

Сэтгэл зүйн…

Яагаад ч юм айгаад байх юм

Намайг сэтгэцийн өвчтэй гэж оношилбол яах вэ?

Ямар л хүн гэхээрээ өдий 16 хүрчихээд харанхуйд байхаараа уйлаад ухаан алддаг байна?

Яав ч зүгээр биш шүү.

"Хмм~"

Эцэст нь Суёоны бодол санаа алдалтаар дуусч, нүд нь бага багаар анилдсаар унтаад өгөв.
.
.
.
.
.
.
.
.
2 хоногийн дараа

Хэнээс гуйх вэ?

Залууст хэлчихээр уурлаад бөөн юм болох байх даа.

Ашш~ яах вэ?

Өөрөө болохоор чаддаггүй

Сокжин коридороор ууттай зүйл барьсаар өөртэйгөө ярилцан алхана.

"Суёон уу даа?"

"Суёон аа~"

Сокжин өөдөөс нь алхан явах Суёоныг олж харан нэрийг нь дуудсан боловч тэр шал ширтээд ухаанаа алдчихсан мэт л ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

"Суёон аа~"

"Жон Суёон!"

Сокжин чангахан дуугарахад Суёон год хийтэл цочин урагш харахдаа ахыгаа олж харав.

"Өө ахаа, намайг дуудсан юмуу? Би сонссонгүй ээ"

Хөнгөхөн инээмсэглээд Суёон ингэж хариулав.

"Юугаа бодохоороо ингэтэл ухаанаа алдчихдаг байнаа?"

"Харин тиймээ, тийм ч онц зүйл биш ээ. Зүгээр л…? Ингэхэд бэлтгэлдээ орохгүй энд юу хийж байгаа юм? Өнөөдөр ажилгүй биз дээ?"

"Тиймээ ажилгүй. Харин… нэг юм гуйя…"

Сокжин нилээд болгоомжлонгуй хэлээд Суёоны зүг харвал тэр юу болохыг нь сонирхож байх шиг байв.

Don't Leave MeDonde viven las historias. Descúbrelo ahora