.
.
.
.
.
.
.
.
Жин: Ингэхэд саяны охин хэн бэ? Жимин чи таньдаг юмуу? гээд алхангаа Жимин рүү харахад Намжүүн Юнги хоёр ч бас асуусан харцаар харав.Харин Жимин инээсээр л
"Аан... харин…" гээд л мушилзана.
Тэхён залхсан янзтай
"Аан… харин... гээд л ярзайгаад байх юм. Хүний хэлээр яриач дээ. Чи ер нь надаас хэдэн юм нуусан бэ ай? Дахиад нэг нууц дүү байгаа юм биш биз? Алив хэлээ хэл" гээд л нөхрөө хардаж байгаа аятай энгэрлүү нь мацна. Хажуунаас нь бас Хусог
"Юун нэг гэж ихэр дүү гаргаад ирэх байлгүй. Бяцхан рэппер Жон" гэж нарийхан хоолойгоор Хусог Жимин шиг ярзайтлаа инээн тэрнийг дуурайн шоолонгоо Жиминийг хүзүүдэж аваад алив Тэхён гээд Тэхён руу дохиход Тэхён сурцтай нь аргагүй Жиминий нуруун дээр үсэрч мордоод
"За морь минь бэлтгэлийн өрөөний зүг давхиарай~~ давхиарай~~" гээд л хөлөө савчаад өгзгөн дээр нь алгадна.
Тиймээ дэггүйчүүдийн бүлэг энэ байх нь…
Харин Жин Намжүүн 2ын харц Жиминээс огтхон ч холдоогүй байгааг анзаарсан Жимин
"Буулдаа" гээд Тэхёныг сэгсрээд буулгачихав. Түрүүнээс хойш хараад байгаа 4 нүднээс жаахан санаа зовсон Жимин
"Тэр бол миний дүү…" гэв.
ХАРИН ТЭГЭЭД ТЭРИЙГ ЧИНЬ МЭДЭЭД БАЙНА!!! гэж нэгэн зэрэг чанга дуугаар Жин Намжүүн хоёр барьж идэх гэж байгаа юм шиг цочитол бахирав.
Жимин бүлтийсэн нүдээр тэр 2луу хараад Гүээ тэгээд хүний үгийг дуустал нь сонсооч дээ гээд гэмгүй царайлав.
Жимин:Тэр бол миний дүү~шиг дотно хүн байгаа юм гэж болгоомжлон хэлээд Би жилийн өмнө Бусанд байхдаа анх уулзаж байсан юм. Доод ангид маань байсан юм. Тэр их хэрсүү, зоригтой охин гээд л ямар нэгэн юм бодоод инээнэ.Хусог:Төрсөн дүү чинь биш л юм байшд золиг чинь толгой эргүүлээд гэхэд
Тэхён: Ваа~ Жиминаа чиний Бусаны анхны хайр юм биш биз гээд гөлөгнийх шиг гялтганасан том нүдээр түүн рүү харав. Залуус бүгд нирхийтэл инээлдэв. Түрүүнээс хойш ганц ч авиа гаргаагүй Юнги хүртэл хөнгөн инээнгээ толгой сэгсэрнэ. Харин Жимин яг галзуу хүнрүү харж байгаа юм шиг ярвайгаад, Тэхёныг шууд л хөлөөрөө өшиглөчихөв.
Тэхён:Яая л даа~ Арай хэтэрхий юмаа. Хэл ам чинь ажиллахаа больчихоо юу? гэсээр холдоно.
![](https://img.wattpad.com/cover/143987365-288-k463068.jpg)
STAI LEGGENDO
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.