Жонгүг өөрийн хүслээр бүхнээс зугтсан атал ичгүүргүйгээр "Эгч үнэхээр намайг үзэн ядсан юм байх даа. Дургүй нь хүрээд намайг жигшдэг болчихсон уу?" ч гэсэн бодол төрж юу юугүй нулимс нь хацрыг нь даган урсчих гээд хэцүү байв. Тэгээд амьсгалаа нэг сайн аваад сая нэг юм Суёоны өөдөөс эгцлэн хараад "Төвөг удсанд уучлаарай эгчээ энэ хүртэл яах гэж ирснийг тань мэдэхгү-"
Гэнэт л Суёон Жонгүгийн үгийг таслан мөрөн дээгүүр нь нэг гараа давуулаад нүүрийг нь цээжиндээ наан чангаас чанга тэврэв. Тэрний энэ үйлдэлд цочирдсон Жонгүг зүгээр л хөшиж орхив. Юу хийхээ, юу хэлэхээ мэдсэнгүй. Худлаа үнэн авиа гаргая гэсэн ч яг л яаж ярихыг мартсан мэт...
Хоёр гар нь сул унжин зүгээр л эгчийгээ юу гэж хэлэхийг хүлээн чимээгүйхэн чагнана.
"Төвөг удах гэнээ? Яах гэж ирснийг тань мэдэхгүй ч гэнээ? Чи тэнэг юмуу?"
Сая нэг юм Жонгүгийн санаа амран гар нь өөрийн эрхгүй яваад Суёоны жижигхэн биеийг зөрүүлэн тэврэн баруун мөрөнд нь нүүрээ наан, зөвхөн эгчээс нь л үнэртэх тэр л үнэрийг сайн гэгч нь үнэрлээд мэгшиж эхлэв.
Суёон аргадангуй хоолойгоор "Тэнэгхэн минь дээ, мэдээж чиний төлөө чамаас болж л ирсэн байж таарна шүү дээ!" гээд Жонгүгийг тэвэрсэн гараа суллан хоёр хацарнаас нь бариад өөр лүүгээ харуулав. Уйлснаас болж хамар нь уйлайгаад хоёр бүлтгэр нүд нь норчихсон Суёоны өөдөөс эгцэлж харж чадахгүй доошоо газар ширтэн "Уучлаарай" гэж сонстох төдий хэлэхтэй нь зэрэгцэн том том нулимас хацрыг нь даган бөнжигнөн доош дусална. Суёон толгой сэгсрэн "Юундаа уучлалт гуйсан юм? Чамд ямар ч буруу байхгүй. Бүх зүйл надаас бас тэр хэдэн тэнэг юмнаас л болсон" гээд нарийхан хуруугаараа Жонгүгийн хацар дээгүүр бөмбөрөх нулимсыг зөөлөн арчиж өгөв.
Жонгүг нусаа татан "Яалаа гэж дээ нүүна ах нар бас танд ямар ч буруу байхгүй. Бүгд… бү… бүгд миний л буруу. Та 2 энэ хүртэл надаас л болж ирсэн. Захирал их уурлах байх даа. Тиймүү?" гэж гэмшингүй асуув.
Тэр хоёрыг Жин санаа амарсан харцаар ширтэнгээ газар хэвтэх тэдний жаргалтайгаар авахуулсан жаазтай зургийг хараад тонгойн авав.
Суёон инээмсэглэн "Зөвхөн бид хоёр ч ирсэн юм биш шүү! Жимин ах ч бас ирсэн" гэхэд Жонгүг сандран "Ю..юу Жимин ах ч бас уу?" гэж санаа зовон нүд нь нэг газраа тогтож ядна.
Суёон Жонгүгийн мөрөн дээр гараа тавиад "Зүгээр дээ айх хэрэггүй. Жимин ах чамд санаа зовоод бид 2той хамт ирсэн юм. Гэр лүүгээ явах хэрэг гараад, түр гэртээ харьчихаад ирье гэсэн уг нь одоо ярих ёстой доо. Яасан юм бол?" гээд Сокжин руу харахад

ESTÁS LEYENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.