Хичээлээ тараад би тайвуухан алхалж явлаа. Дандаа л компани руу яаран явдаг байсан ч энэ удаад тэгсэнгүй. Яагаад ч юм...?Залуус улам л завгүй болсоор. Урьдчилсан бичлэгээр захирлаас тийм ч сайн биш гэхдээ муу ч биш үнэлгээ авсан гэсэн. Зарим нэг дутагдалтай зүйл дээрээ илүү ажиллаж байгаа. Тиймээс л намайг анзаарах завгүй байгаа нь надад амар байлаа. Үгүй бол өдийд Жимин намайг ажил хийж байгааг хэдийн таамаглах байсан.
Юнги ах ч ялгаагүй. Бид дээр муудалцсанаасаа хойш юм ярилцаагүй. Магадгүй тэр завгүй байгаа эсвэл яг одоо бэлтгэлдээ л анхаарах хэрэгтэй гэдгээ ухаарсан байх.
Автобус...
Буудал дээр зогсох автобусыг харахад надад шууд л Юнги ахын миний мөрийг дэрлэж байсан тэр мөч толгойд орж ирлээ.
Тэр үе яг л мөндөр шиг цутгасаар санаанд минь бууж байна.
Би яг л тэнэг хүн шиг
Суёон руу ширтсээр...
Суёон анзаарч байгаа үгүй нь мэдэгдэхгүй зүгээр л дуугүй явсаар...Магадгүй тэр намайг үл тоож байгаа байх.
Би санаа алдана.
Тэгээд алгуурхан гараа явуулсаар Суёоны цаад талынх нь чихэвчийг зөөлхөн сугалав.
Таны над руу төөнөх харцыг чинь би мэдэрч байсан. Над руу гар чинь бага багаар дөхөхөд амьсгалаа авчихаад хэрхэн гаргахаа мартчихсан юм шиг тийм л сандарч байсан ч юу ч болоогүй мэт жүжиглэн цонхон дээр тусах өөрийнхөө төрхийг харж байлаа.
Чихэвчийг нь барьсаар,,,,,
би юу гэж хэлэхээ мэдэхгүй
байлаа. Гэхдээ надад юу
тээглээд байгааг би мэдэж
байсан. Тэгээд л чамд хэлсэн..."Надад битгий ингэж хандаач"
Надад битгий ийм хөндий хандаач,,,,, гуйя
Би таны над руу ширтэх
харцнаас нүдээ салгаж чадаагүй. Таны өрөвдөлтэйгөөр
гуйсан харцнаас...Чи чимээгүй л над руу харна.
Би зориглон толгойгоо бага
багаар доошлуулсаар чиний
мөрийг дэрлэв.Мөрийг минь дэрлээд та нүдээ анисан. Өөрийн эрхгүй л харц минь тань руу гүйгээд байсан.
Өөрийгөө дээрээсээ ямар харагддагаа мэдэх үү?, Мин Юнги
Үнэхээр царайлаг... бас тунгалаг

CZYTASZ
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.