24. Жимин ах ч бас явах уу?

96 15 0
                                    

"Сайн байна уу? Хатагтай Ким" Суёон Тэхёны ээжид бөхийн мэндлэхэд Юнги ч бас бөхийгөөд "Сайн байна уу? Намайг Мин Юнги гэдэг" гэж өөрийгөө танилцуулав.

Суёон "Эмээгийн бие хурдан сайжрах болтугай. Энэ сараана цэцэг байгаа юм. Юу… ? Нөгөө эмээ ургамлын харшилгүй биз дээ?" гэж бага зэрэг эмээсхийн асуухад Тэхёны ээж инээмсэглэн "Тэхёны эмээ сэрчихсэн байгаа. Та 2 орж уулзаад цэцгээ өөрсдөө өгчихөөд яв лдаа" гэхэд

Суёон "Дотор Тэхён ч бас байгаа юу?"

"Тиймээ байгаа нэг ирснийх түүнтэй ч бас ярилц" гээд Суёон Юнги 2ыг дагуулан ороход настан орон дээр хэвтэж харин Тэхён эмээгийнхээ хажууд ямар нэгэн юм ярилцан сууна.

Тэхён хаалганы зүг Суёон, Юнги 2ыг олж хармагцаа харц нь хүйт дааж яах гэж ирсэн юм гэх шиг харав. Эмээ нь сэрүүн байгаа учраас ямар нэгэн зүйл хамаагүй хэлж ярьж болохгүй зүгээр л тэр 2луу ширүүхэн харц шидэлж байв.

Тэхёны ээж "Ээжээ! Тэхёны найзууд танийг эргэхээр энд ирсэн байна" гээд эмээг нь дээш өндийлгөн суулгав.

"Эмээ энэ цэцэг үнэхээр гоё биш байна гэжүү? Харахаар л шууд сэтгэл сэргэмээр байгаа биз дээ? Би ингээд усанд хийчихье. Хэд хоногоос үндэслэхээр нь шороонд суулгах хэрэгтэй. Аз жаргал эрүүл энхийг бэлгэддэг болохоор таний бие удахгүй тэнхэрнэ" Тэхёны эмээгийн хажууд суугаад Суёон шулганан ярих аж.

Эмээ нүдээ онийлгосоор "Тийм байна гоё юмаа. Сайхан ч үнэртэй, чамд баярлалаа" гээд үрчлээ тогтон ядарсан нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

Эмээгийнхээ инээмсэглэлийг хаалганы хажууд зогсох Тэхён хараад гайхширав. Эмээтэйгээ уулзсанаас хойш үргэлж л ядруу төрхийг нь харснаас биш ингэж инээхийг нь үзээгүй аж. Хамгийн сүүлд Дэгүд гэртээ хамтдаа байхдаа л харж байж дээ гэж бодлогоширон зогсов.

Юнги Тэхёны мөрөн дээр нь гараа тавин "Гарч түр ярилцацгаая" гэхэд Тэхён ядранги нүдээрээ тэгье гэж дохив.

Тэхён, Юнги 2ыг гарсны дараа өрөөнд Суёон, Тэхёны ээж, эмээ 3 үлдэцгээв.

Эмээ "Чи цэцэгний тухай сайн мэдэх үү?" гэж лонхтой цэцгийг янзлан тавих Суёонаас асуув. Суёон хариуд нь инээмсэглэн "Намайг жаахан байхад эмээ маань янз бүрийн л юм зааж өгдөг байсан юм. Ятга, хийл, бүжиг, цай, цэцэг гээд л, манай эмээ их хямсгар, хуучинсаг үзэлтэй хүн болохоор намайг үргэлж л ёс суртахуунд сургаж өсгөсөн. Эмээгийн надад заадаг байсан зүйлсээс миний сонирхлыг хамгийн их татсан нь цэцэг байгаа юм. Тиймээс цэцэгсийн тухай багахан зүйл мэднэ" гэхэд

Don't Leave MeМесто, где живут истории. Откройте их для себя