"Ким Тэхён Bighit-ээс гэрээгээ цуцлан гарахаар болсон."
Бүгд ангайн бие бие рүүгээ харахад хэн ч энэ тухай мэдээгүй бүр төсөөлөө ч үгүй бололтой итгэж ядацгааж байв.
Жимин гацаж түгдчин "Үгүй ээ уржигдархан л зүв зүгээр байсан хүн гэ..гэнэт яагаад..?"
Хусог худлаа инээн "Захирал биднээр тоглоно гэж байхгүй байх лдаа.. тиймүү?" гээд царай нь барайв.
Суёон Бан захирлаас "Тэхён ах яагаад гэнэт ингэчихэв? Танд юу болсоноо хэлээгүй юмуу?" гэж асуув.
Жонгүгийн нүд байдгаараа бүлтэлзэн түгшсэн харцаар захирал руугаа асуулт нэхэн харна.
Бан захирал "Хувийн асуудал учраас хамаагүй хэлүүлэхийг хүсэхгүй байх"
Юнги "Бид хамаагүй хүмүүс гэж үү?" Тэр бухимдангуй сонсогдоно. Бүр боссдоо шүү дээ!
Эргэн тойрноо анхаардаггүй Мин Юнгигээс ийм үг гарах юм чинээ хэн ч төсөөлөөгүй байх лдаа гэхдээ л тэр санаа тавих үедээ санаа тавьж, оролцох хэрэгтээ оролцдог юм.Бан захирал Юнги рүү нэг хараад "Уучлаарай хэлж чадахгүй нь…" гээд эргэв.
Тэрний араас Намжүүн "Захирлаа та ингэж болохгүй шдээ. Үүнийг хэллээ гээд тийм ч сүртэй асуудал үүсэхгүй гэж бодож байна."
Бан захирал нуруугаа үүрсээр тэдэн рүү эргэж харан "Хүсвэл та нар өөрсдөө олж мэд лдээ" гээд гараад явав.
Жин "Энэ одоо юу гэсэн үг вэ? Өөрсдөө олж мэд гэдэг чинь? Биднийг Тэхёны араас яв гэсэн үг үү?" гэхэд
Суёон толгой дохив.
Жимин "Ойлголоо тэгвэл явцгаая. Явж Тэхёнаас шалтгааныг нь асууя. Яагаад гэнэт ингэсэн юм? Яагаад бидэнд юу ч хэлээгүй, уулзаагүйг нь ч бас" гэж бухимдсан өнгөөр хэлэхэд
Намжүүн утсаа оролдсоор "Би залгаад үзье. Ядаж хаана байгааг нь ч болтугай мэдээд очих хэрэгтэй"
Жонгүг "Хён өчигдөр дотуур байрандаа ирж хоноогүй бас өчигдөр… з..захирлын өрөөнд байхад нь л юу болсныг нь асуух хэрэгтэй байж. Яагаад энэ тухай бодсонгүй вэ?" гэж өөрийгө буруутган толойтой үсээ зулгаахад
Тэд Жонгүгийн ярианд анхаарлаа хандуулан Суёон "Захирлын өрөөнд юу болсон юм?"
Жимин "Өчигдөр Тэхён захирлын өрөөнд юу ярьсан юм?" "Чи мэдсэн юмуу?"
Бүгд шүлсээ гүд хийтэл залгин Жонгүг рүү харцгаавал тэр толгой сэгсрэн "Би юу ч мэдээгүй ээ. Асуухын амжмилгүй хён гараад явчихсан юм. Царай нь сайнгүй харагдсанаас өөр миний мэдэх юм байхгүй."

ESTÁS LEYENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.