~Суёоны талаас~
Bighit-д бэлтгэгдэж эхлээд аль хэдийн хагас жилийг ардаа үджээ. Энт маань жижигхэн боловч надад үнэхээр тухтай, халуун дотно, сайхан санагддаг. Бусад жижиг энт-уудтай харьцуулсан ч манайх хөрөнгө мөнгө, хүч чадлаар дутмаг, хөлөө олоогүй байгаа боловч staff-үүд, багш нар, захирал бас ах нар бид хоорондоо яг л нэг гэр бүл шиг байдаг. Магадгүй бид цөөхүүлээ учраас тийм байх. Анх эргэлзэж байсан ч одоо энэ энт-д орсондоо огтхон ч харамсахгүй байна....Суёонаа~ гэх дуугаар эргэн харвал өөдөөс нь Жимин, Тэхён 2 гүйсээр ирнэ.
Суёон: Өглөөний мэнд. Тэхён ах яасан эрт явж байх юм.
Жимин: Өглөөний мэнд
Тэхён: Харин тиймээ. Өнөөдөр улирлын эхний шалгалт авах юм гэсэн. Тэгээд л ах нь мандах нартай уралдаж эрт босоод сургуулийн зүг явж байна шдээ гээд л дэлхийг аварчихсан хүн шиг л өөрөөрөө бахархан, байдгаараа чухал царай гарган ярина.
Жимин: Арай гэж 7 цагт босчихоод тэрийгээ эрт боссон гээд өөрөөрөө бахархаад байгаа юмаа бас гээд Жимин яана даа гэсэн харц гаргана.
Тэхён: 7 цаг чинь эрт шдээ. Би өмнө нь ингэж эрт босч байгаагүй. Сонсолдоо энэ шувуудын жиргээг гээд нүдээ анина. Харин Жимин Суёон 2 ард нь толгой сэгсэрнэ.~~Энт дээр~~
Жин: Суёонаа яваад Юнгиг хоолоо ид гээд дуудаад ирээч
Суёон: Юнги ах студидээ байгаа юу?
Жин: Тиймээ. Хаалгыг нь тогшоорой. Цаадах чинь өөрт нь саад болохоор муухай аашилдгийг мэднэ биздээ
Суёон За гэсээр Юнгигийн студи рүү гүйлээ. Эхлээд зөөлөн хаалгыг нь тогшвол хариу хэлсэнгүй. Суёон хаалгыг нь аажуухан нээгээд ортол Юнги чихэвчтэй цаашаа хараад ямар нэгэн юм хийж байлаа. Юнги ажилд нь саад болоход дургүй. Суёон үүнийг мэднэ. Ихэнхдээ тайван байдаг ч уурлахаараа аймар болдгийг нь харж байсан. Гэсэн ч Суёонд тэрнээс айх айдас огтхон ч төрдөггүй. Зүгээр л уурлуулахыг хүсэхгүй байгаа юм. Чихэвчээ автал нь хүлээхээр шийдлээ. Удахгүй өөрийг нь орж ирснийг мэдэх байх гэж бодоод эргэн тойрныг ажиглана. Уг нь тэрний студи ихэнхдээ цэвэрхэн байдаг юмсан. Гэтэл газраар нэг цаас...Суёон доош тонгойн цааснаас хэдийг аваад харав. Яг л нэг юмаа бичсэн боловч өөрчилж сайжруулахыг их хичээжээ. Даанч нэг л болж өгөхгүй байгаа юм шиг байна. Суёон гэнэт л ширээн дээрээс харандаа шүүрч аваад Юнгигийн базаж хаясан цаасан дээр нь бичиж гарлаа. Яг юу гэдгийг нь мэдэхгүй ч зүгээр л толгойд нь үгс ундраад ороод ирнэ. Түүнийгээ цаасан дээр буулгана. Суёон Бусанд байхдаа Жиминий тусламжтайгаар шүлэг зохиож эхэлсэн. Тэрэнд жаахан ч гэсэн мэдрэмж бий. Яг одоо тэр мэдрэмжээрээ л бичиж байгаа нь энэ. Хэсэг сууж байгаад дээш өндийтөл
Суёон: БУРХАН МИНЬ ИНГЭЖ ЦОЧИХ ГЭЖ гээд Юнгигээс айсандаа чангаар хашхирчихав.
Юнги: Юу хийгээд байгаа юм? гээд тоомжиргүй царай гаргав.
Суёон: Юу ч биш дээ гээд нөгөө цаасаа ардаа нуугаад одоо л санаж байгаа бололтой. НЭЭРЭЭ ЖИН АХ ТАНИЙГ НАМАЙГ ДУУДААРАЙ ГЭСЭН ШДЭЭ БИ БҮР МАРТЧИХАЖ гээд нүд нь томрон гараа савчуулав. Энэ үед Юнги өнөөх цаасыг олж хараад шүүрээд авчихав.
Суёон: Хө...Хөөе наадах чинь...
Юнги: Энэ миний өрөөны шалан дээр байсан цаас тийм биздээ?
Суёон: Ти...тийм лдээ гэхдээ...
Юнги: Тэгэхээр энэ минийх гээд зэвүүн харна.
Суёон: Тэгсэн ч гэсэн та зүгээр ноороглоод хаяа биздээ. Наадах чинь миний шүлэг гээд муухай харав.
Юнги: Тэгэхээр чи шүлэг бичээ юу? Харцгаая гээд нээж үзээд нягтлан харав. Юнги үнэхээр дөлгөөхөн төрхтэйгөөр Суёоны мөрүүдийг анхааралтайгаар ажиглана.
Суёон: Юнгиг юу ч хэлэхгүй зогсоод байгаад санаа зовон, Яасан бэ? Муу болсон байгаа биз? Би дөнгөж бичиж эхэлж байгаа. Одоохондоо тийм ч сайн биш гээд буцаан аваад хурдхан шиг халааслав. Юнги харин цааснаас харцаа салгаад Суёон руу аажуухан харна.
Юнги: Яаж бичдэг юм?
Суёон: Юу? гэж гайхан харна.
Юнги: Хай...хайрын тухай яаж ингэж сайн дүрсэлж зохиодог юм. Би олон удаа бичээд Бан PDnim-д үзүүлсэн боловч бүгд гологдсон гээд харцаа дальдчуулан асууна. Одоо өөрөө өөрийнхөөгөө уншаад ч голж байна. Хичнээн хичээж, оролдоод ч болохгүй байна. Гэтэл чи хэдхэн минутын дотор ийм уртыг биччихсэн байна. Яаж ингэж бичдэг юм? Суёон хэсэг гайхаж байснаа
Суёон: Дурлаж үзсэн үү?
Юнги: Юу...юуу? гээд гэнэтийн бөгөөд шулуухан энэ асуултанд нь балмагдав.
Суёон: Юу юу гэж. Хүнд хайртай болж, хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзэж байж л хайрын тухай бичнэ шдээ гээд хэнэггүй царай гаргав.
Юнги: Суёоныг шоолох мэт инээгээд тэгээд чи...чи ийм жаахан байж хүнд сайн болж байсан юмуу?
Суёон: 16 нас юу нь жаахан байгаа юм. Гэхдээ би ч бас хүнд сайн болж үзээгүй лдээ гээд нөгөө гэнэн царайгаа гаргав. Харин та өдий 19 жил амьдарчихаад хүнд сайн болж үзээгүй өөрийгөө хэвийн гэхүү? Арай үерхэж ч үзээгүй юм биш биз? гээд нүдээ онийлгон Юнги рүү ойртоно. Юнги харин долоовор хуруугаараа толгойг нь цаашлуулаад
Юнги: Мэдээж хүнд сайн болж үзсэн. Гэхдээ тэр нь зүгээр л шохоорхол гэж хэлэхдээ цааш эргэж хараад харин үерхлийн хувьд шохоорхлоос бүтсэн үерхэл ямар л олигтой зүйл байв гэж? тиймүү? гээд сандал дээрээ суунгаа Чи өөрөө хүнд сайн болж үзээгүй байж шохоорхож үзсэн надаас дээр бичиж байх шив гээд үл ялиг инээв.
Суёон: Үгүй ээ яахав хайрын тухай кино ч бас дажгүй шүү. Ингэхэд та хайр дурлалаас өөр сэдвээр бичиж болдоггүй юмуу? гээд Юнгигийн нуруу руу харан яриагаа үргэлжлүүлнэ.
Юнги: Цааш харсан чигтээ Бичиж үзсээн, чи уншиж үзэхүү гээд сандалтайгаа эргэж харав.
Суёон: Тэгье лдээ гээд доороо байж ядна. Би өөрийнхөө бичсэнийг Жимин ахад л уншуулж байснаас өөр хүний бичсэнийг уншиж байгаагүй.
Юнги: Шургуулгаа ухаж нэг дэвтэр гаргаж ирэнгээ Гэхдээ би сая чинийхийг уншсан шдээ.
Суёон: Нээрээ тийм та уншсан.
Юнги: Хэрвээ хүсвэл надад зохиосон мөрүүдээ уншуулж болно шүү. Би уншихыг хүсч байна гээд өнөөх ховорхон инээмсэглэлээрээ инээв. Суёон Юнги рүү санаандгүй харахдаа яг л анх бэлтгэлийн зааланд бие биеээ цоолох шахам ширтсэн шиг ширтчихэв.
YOU ARE READING
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.