39. Төрсөн өдрийн бэлэг

70 16 10
                                    

"Энэ юу юм?"

"Харин аль өдөр өгөх ёстой байсан боловч боломж гарсангүй ээ"

Гадаа хэдийн харанхуй болсон байх агаад Сөүл хотын гэрэл харанхуй шөнийг өдөр шиг гэрэлтүүлнэ.

Суёон, Юнги 2 Bighit-ийн барилгын дээвэр дээр зэрэгцэн зогсоно.

"Юнсог ах таньд дамжуулаад өгөөч гэсэн юм. Төрсөн өдрийн чинь бэлэг"

Суёон одоо ч Юнги рүү гаран дахь бэлгээ сунгасаар байх бөгөөд Юнги залхсан янзтай санаа алдаад Суёонаас бэлгийг авав.

"Ёстой нэг, ах ийм юм дамжуулаад байх даа яах вэ дээ?"

"Та л уулзах ч үгүй, утсаар ч ярихгүй яваад байсан юм бишүү. Тэгээд л арга ядахдаа надаар бэлгийг чинь дамжуулсан байна шд"

"Миний хэрэг биш лдээ. Гэхдээ ахтайгаа ойр байхад юу нь болдоггүй юм? Утсаар ч болтугай хааяа ярьчихаж байгаач"

"Надаас илүү чи манай ахтай дотно юм бишүү? Чам руу утсаар ярьсан л байлгүй. Дугаараа хэзээ дээ солилцчихсон юм?"

"Дотно гэнэ шүү. Хэнээс болсон билээ дээ"

Энэ мэтээр Суёон Юнги хоёр үг хаялцсаар хэсэг зогсов.

"За за, энэ тухай ярьмааргүй байнаа."

Юнгиг ширэв татан ингэж хэлэхэд Суёон ч бас өөр зүйл хэлэхийг хүссэнгүй.

Юнги түрүүлэн дээврээс буухаар алхлаа.

"Оройтчихож хүргээд өгье"

"Хэрэггүй ээ, би ганцаараа явж чадна"

Суёоныг араас нь алхангаа дурамчхан ийн хэлэхэд Юнги сонссон сонсоогүй нь мэдэгдэхгүй тоолгүй гараад явав.

"Их зант"
.
.
.
.
.
.
.
.
Суёоны гэрийн гадаа Юнгигийн мотоцикл зогслоо.

"Ор доо, би ингээд явлаа"

Юнги мотоциклоо налан зогсоод хэлэх бол Суёон бодолхийлэх мэт тэрний өмнө эргэлзэн зогсов.

"Хэлэх юм байгаа юмуу?"

"Юу юм?"

Суёон цүнхнийхээ нэг мөрийг мултлан цахилгааныг нь нээгээд дотроос нь нэг хайрцагтай зүйл гаргаж ирэв.

"Энэ"

Юнги рүү түүнийгээ сунгахад тэр гайхан өөдөөс нь харлаа.

"Уучлаарай оройтсон ч гэсэн...

Суёоныг инээмсэглэн "...төрсөн өдрийн мэнд хүргэе! Юнги ахаа." гэхэд Юнги гайхан харав.

Don't Leave MeWhere stories live. Discover now