40. Туслаач нүүна!

114 15 8
                                    


2 сарын дараа (6/16)

"Ахх~ ингээд Суёон явах болчих гэж. Саяхан л нэг жаахан охиныг захирал авчирч танилцуулж байсандаг"

Сокжин уруулаа өмөлзүүлэн Суёоныг тэврэн авлаа.

Суёон байдгаараа арагш гэдийн "Ахаа яагаад байгаа юм бэ? Би ямар дэлхийн нөгөө өнцөг рүү явах гэж байгаа биш?" гээд Сокжинийг түлхэв.

"Тэгсэн ч гэсэн бид ч улам завгүй болоод чи ч өөр компани руу яваад бид уулзалдах нь улам л холдох нь дээ"

Намжүүн "2 дахь сорил ч дуусчихлаа. Сүүлийн сорил өнгөрөхөөр хэдүүлээ нэг уулзаж хоол идэцгээе"

"Тэгье ээ. Тэгээд удахгүй та нарын дэбют хийх болсныг чинь тэмдэглэнэ шүү" Суёон гараа зангидан Жүүний цээж рүү зөөлхөн нударахад Намжүүн жаахан ичсэн аятай толгойгоо маажив.

"Бидний дэбют ч дээ. Ирэх жил хийж магадгүй л юм. Тэгээд ч сүүлийн сорил л бүхнийг шийднэ."

Тэхёны нүд нь гялалзан залуусыг тойруулан хараад чанга дуугаар "Гэхдээ хэдүүлээ түрүүн сайн байлаа. Тиймээ? Энэ эрчээрээ байхад бидний дэбют удахгүй юм бишүү?" гэж хашхирав.

Хусог "Сүүлийн шүүлт хүртэл 2 сар байна. Бид өмнөхөөсөө илүү сайжрах хэрэгтэй. Ялангуяа бүжгэн дээрээ"

"Сорил гэсээр байгаад Суёонд ч олигтой анхаарч чадсангүй. Чамайг явах гэж байна гэхээр нэг л итгэмээргүй юм."

Жимин үнэхээр Суёоныг явуулмааргүй байгаа бололтой сандал дээр суугаад дургүйлхсэн харцаар харна.

"Нүүна таньж мэдэхгүй хүмүүстэй хамт бэлтгэгдээд хэцүү л байна байх даа. Танийг дээрэлхэх ч юмуу..." Жонгүг яриагаа зогсоон

"Та ч дээрэлхүүлнэ гэж байхгүй л дээ. Тань шиг авъяастай хүнийг хэн дорд үзхэв? Гэхдээ л дарамттай хэцүү санагдвал нуугаад байлгүй над руу зурвас бичиж залгасан ч болно шүү. Уулзъя эсвэл ирээд ав гэвэл би хэзээ ч төвөгшөөхгүй. Мэднэ биз дээ?" гэхэд Суёон Жонгүгийг өхөөрдөн хацрыг нь чимхээд

"Энэ том залууг хараач ээ. Нүүнадаа санаа тавиад л ухаантай хүүхэд шүү. Хүмүүсийн бодоогүйг бодоод л. Эгч нь орой бэлтгэлээ тарахаараа эхний өдөр ямар байсныг чатанд нэгд нэгэнгүй биччих нь ээ. За юу?"

Жонгүг доош харан "Мм" гээд толгой дохиход Суёон инээмсэглэн хацрыг нь илэв.

Юнги тэдний яриаг хажуунаас нь чимээгүй л ажиглана. Ер нь Юнги, Жимин, Жонгүг 3 дуу муутай дурамчхан байгаа нь илт байв.

Don't Leave MeHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin