Гол хэсгээр болон сүүл хэсгээр дахин нэмж бичсэн байгаа.
Суёоны талаас
Залуусын эхний шүүлт эхлэхэд ердөө 2 сар хүрэхтэй үгүйтэй л хугацаа үлдээд байгаа энэ үед тэд ухаангүй мэт л бэлтгэлээ хийцгээж байв. Урьдынх шигээ хөгжилдөх, хамтдаа сууж байгаад маазрах, гэрийн даалгавар хийх, хамтдаа гадуур гарах ч завгүй болцгоож бүгд л улайрсан мэт бүжиглэж, дуулж байв. Тэр нь ч зөв лдөө. Би тэднийг хамтдаа дэбютээ хийгээд, мөрөөдлөө биелүүлэн аз жаргалтайгаар инээлдээсэй гэж хүсч байна. Энэ хэтэрхий даварсан хэрэг боловч тэдний нэг нь л зорилгоо биелүүлж чадалгүй хасагдаад явж байна гэж төсөөлөхийн төдийд надад үнэхээр гунигтай байна.
Жүүн ах, Юнги ах хоёр студээсээ хамраа ч цухуйлгахаа больсон. Яахав үдийн өмнө хамт бүжгийн бэлтгэл хийдэг ч гэлээ үд өнгөрөв үү? үгүй юу? л студи рүүгээ алга болдог. Яг юугаа хийгээд бүгээд байдаг нь захирал, продюсерууд тэр хэдийн л хоорондын нууц байлгүй. Нөгөө хэд лав тэд нарыг анзаарахтай үгүйтэйгээ л байх болсон.
Сокжин ах цагийн ажлаасаа халагдчихсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л байна. Магадгүй бэлтгэлтэй давхцаад үргэлж хоцордог байсан болохоор байж магадгүй юм. Тиймээс шинээр ажил хайгаад тун завгүй байгаа. Энэ их бэлтгэлийн хажуугаар ядарч л байгаа байх.
Тэхён, Жимин хоёр ах нар бас компаниас нууцаар хамт нэг газар ажил хийж байгаа. Энэ тухай нь зөвхөн Жонгүг бид 4 л мэднэ. Өмнө нь бас нэг газар зөөгч хийж байсан ч сүүлд нь цалингаа авч чадаагүй юм. Бүтэн 3 сарын цалингаа луйвардуулчихсан. Тэрхэн үедээ тэр хоёр бөөн сэтгэлийн шаналал болсон доо. Энэ тухай нь ах нар болон бусад ажилчид мэдвэл компаны дүрэм зөрчсөн гээд шийтгүүлнэ. Учир нь бэлтгэлийн хажуугаар хичээл хийх цаг хангалттай байхгүй байхад ажил хийвэл бүр ч хичээлээсээ хөндийрнө. Тиймээс компаниас 18 насанд хүрээгүй л бол цагийн ажил хийхийг хориглосон. Хэдийгээр энэ нь бидний төлөө гаргасан дүрэм боловч үргэлж гэрийнхнээсээ хэрэглээний мөнгө авах нь бидэнд үнэхээр хэцүү шүү дээ. Манайхан дунд ямар тийм боломжтой айлын хүүхэд ч байх биш. Бүгдээрээ л дундаж гаралтай эсвэл гэр бүл нь дуучин болохыг нь дэмждэггүй.
Тэдэнд ямар дарамттай байгааг би ойлгож байнаа. Би ч бас тийм л байдалд байна. Ямар ч баталгаагүй ирээдүйн төлөө бид сурч боловсрох, бусдын жишгээр их сургуульд явах цаг хугацаагаа дэнжин тавин энд ирсэн.
"Сүүлийн үед Хуби ах их хачин байгаа нэг юм нуугаад ч байх шиг" Тэхён заалны эсрэг талд өвдгөн дээрээ нэг дэвтэр тавиад үе үе хөмсөг зангидан их л чухалчлан юм бодох Хусог руу нүдээ онийлгон харав.

CZYTASZ
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.