-Жимин машины арын тээшийг онгойлгон ямар нэгэн зүйл өргөх гэж хичээнэ. Үүнийг ажигласан Юнги "Алив би тусалъя" гээд сээтэгтэй ундаануудыг өргөн буулгав.
-Жимин "Намжүн хён зөндөө их ундаа авчихжээ. Эд нарыг хоёулаа нэг нэгээр нь өргөөд явъя. Суёон ууттай ундаагаа барих байх" гэж Юнгид хандан хэлэхэд
-Юнги "За тэгье"
Гэнэт ТҮС хийн юм хагарах чимээ гарангуут чимээ гарсан зүг рүү Жимин шууд л гүйн очив. Удалгүй гэнэт байшингаас Суёоны гол зүсэм хашхирах чимээ хадав. Юнги байшин руу огцом эргэж харан хар хурдаараа гүйн очоод хаалганы бариулыг бараг л мушгиад эвдэх шахав.Нөгөө талд Суёоны бага байхдаа үхтлээ айсан тэр үеийн дурсамж, үйл явдал толгойд нь зуран орж ирж байв.
~~~Суёоны дурсамж~~~
Бяцхан Суёон учир зүггүй хаалга нүдэн уйлна. Булцгар хацрыг нь даган нулимс урсана. Чадлынхаа хэрээр чанга хашхирах ч хэн ч ирж хаалга тавихгүй байв.-"ААВАА~ ААВАА~ намайг ирээд аваач! Би энд байна! Суёон энд байна! Намайг ирээд аваач дээ"
Хэсэг хашхирч байгаад хойш ухран өрөөг эргүүлж тойруулан харвал ханаар дүүрэн этгээд хачин сонин баг, элдвийн хувцас хэрэгсэл өлгөөтэй байв. Өрөө давчуухан харанхуй дээрээс нь түм буман зүйлс өлгөөтэй энэ нь бяцхан Суёоныг хангалттай айлгаж байв. Амьсгал нь давчдан эргэн тойрноо нүдэж балбаж бушуухан л гарахыг хүснэ. Эндээс гарах л юм бол дахиж ийм газар луу зүглэхгүй гэх мянга мянган бодол толгойд нь эргэлдэнэ. Хамаг хүйтэн хөлс нь цуван, өвдгөө тэврэн доош суугаад, өрөөний буланд шигдэн "ААВАА ААВАА ААВАА" гэж зөөлхөн шивнэнэ.
Харанхуй байшингийн буланд шигдэх Суёон амандаа байн байн "ААВАА ААВАА ААВАА" гэж үглэнэ.
Хаалга онгойж гэрэл тусан өндөр, том биетэй, ханхар цээжтэй, Суёонтай тун ч төстэй залуу яаран доош суугаад бяцхан охиноо өргөн тэврэв.
Гэнэт унтраалганы таг хийх дуу гаран гэрэл асахад Суёоны нулимс дүүрэн нүд гэрэлд дасч ядан анивчихад хэн нэгний дулаахан цээж мэдрэгдэв.
-..."Суёонаа~ аав нь байна. Битгий уйл аавыгаа уучлаарай. Их айсан биз дээ. Битгий уйл" гэж энгэрт нь мэгших охиноо нуруун дээр нь зөөлөн илж аргадна.
~Дурсамж төгсөв~-"Суёонаа~ ах нь байна. Битгий ай намайг уучлаарай. Чамайг ганцааранг чинь оруулах ёсгүй байж. Үнэхээр уучлаарай" гэж жаахан охин шиг чичрэх Суёоныг Юнги чангаас чанга тэврэн уруулаа духанд нь наан нурууг нь зөөлхөн илнэ.
Хэн гэдгийг нь үл тоон Суёон зүгээр л энгэр лүү нь шигдэн тайвширахыг хичээнэ.
-"Би үнэхээр их айсан. Маш их айсан. Харанхуйд аймар байсан"
-"Ойлголоо дахиж чамайг харанхуйд байлгахгүй болохоор битгий ай" гэж Суёоныг тэврэхдээ Юнги хаалганы дэргэд тэднийг хий хоосон, итгэлгүйхэн харцаар харан зогсох Жиминийг олж харав. Жимин тэдний энэ дүр зураглалыг харахдаа нэг талаар нэг алхам хоцорсон мэт мэдрэмж нөгөө талаар аль эрт ялагч нь тодорчихсон тэмцлийг эхлүүлсэн мэт мэдрэмж сэтгэлийг нь 2 талаас нь зулгааж зовооно. Тэгээд сулхан өнгөөр "Цонхны тавцан дээр байсан цэцгийн ваар цонх салхинд савахад гадагшаа унаад хагарчихсан бололтой. Би яваад хагархайнуудыг нь түүгээд хаячихаад ирье дээ" гээд эргэв. Харин Юнги Суёоныг тэвэрсэн чигтээ чимээгүйхэн толгой дохин үлдэв.

YOU ARE READING
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.