33. Тэр мэдрэмж байна!

63 10 4
                                    


"Чи ойрдоо үнэхээр завгүй байгаа бололтой. Тийм үү? Манайхаар ч орж гарахгүй"

Defsoul гэсэн хаягтай бусдаас тэс ондоо загвартай өвөрмөц нэгэн хаалгыг нээхэд дуу хөгжим хийдэг хүнийх гэдэг нь шууд л мэдэгдэхээр өрөө угтан авав.

Өрөөний булан тохойд 3, 4 компьютер байрлах бөгөөд мөн өөр бусад элдвийн төхөөрөмжүүд, спикер, микрофон, янз бүрийн загвартай гэрэл зургийн камерууд шилэн тавиур дээр өрөөстэй байх нь хэн хүний сонирхлыг шууд л татахаар…

Голцуу хар бараан өнгө зонхилсон энэ өрөө зөвхөн Defsoul гэдэг хүний ертөнц гэмээр…

Юнги нэгэнт л заншсан мэт намхан ширээний баруун талын зөөлөн буйдан дээр очин суув. Харин Жэбом ус буцалгагчнаас шилэн аяганд халуун ус хийн дотор нь цай хандлаад өмнө нь тавив.

Юнги аягатай цайг харангуутаа л "Уухгүй ээ" гээд ярвайхад Жэбом

"Кофе алгаа. Маягтай амьтан минь зүгээр наадахаа уу!"

Энэхэн агшинд Юнгигийн толгойд Суёоны авчирч өгсөн кофе санаанд оров.

Савхиныхаа энгэрийн халааснаас дээр нь хар маркераар #26 гэсэн тэмдэглэгээ тавьсан ууттай диск гаргаж ирэн Юнги ширээн дээр тавив.

Жэбом инээмсэглэн аваад зөөврийн компьютерээ нээн том хар чихэвч зүүн сонсож үзэв.

Нэг хэсэг чимээгүй суун аяыг чухалчлан сонсож дуусаад дахин ухраагаад сонсов.

Чихэвчээ аван Юнги рүү хараад "Юу гээч? Би дахиад сайн сонсох хэрэгтэй байна"

"Дураараа л бол. Гэхдээ би урьдчилгаа авмаар байна"

"Би ганц сонсоод л чамд яаж урьдчилгаа мөнгө өгөх болж байна? Илүү сайн судлах-"

"Тэгвэл болио" Юнги суудлаасаа босов.

Жэбом Юнгигийн гарнаас барин "Ойлголоо доо муу өөдгүй амьтан. Энэ байдлаараа намайг шулж дуусгах юм байна лдаа" гээд зогсоов.

"Би хэзээ чамд чанаргүй ая өгдөг байлаа? Тэгээд ч танай клуб ойрдоо их ашигтай байгаа бололтой" гэхэд Жэбом босч яван ажлын ширээнийхээ шургуулганаас дугтуйтай мөнгө гаргаж ирэн Юнгид өгөв.

"Наад дотор чинь 30% нь 900'000 вон байгаа. Үлдэгдлийг нь хэд хоногоос өгье"

Юнги дугтуйтай мөнгийг аваад энгэрийнхээ халаас руу хийгээд

"Баярлалаа" гэж шивнэх төдий л хэлэв.

Жэбом огт тоолгүй цай балгалангаа "Тоолж үзэхгүй юмуу? Дутуу ч юмуу? эсвэл цаас байвал яана?" гэж ёжлон асуухад Юнги нөгөө л хувиралгүй царайгаа гаргасаар

Don't Leave MeHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin