from Soyeonnie (M.L.M)
ХарьТэрний энэ богинохон мөртлөө хангалттай хүйтэн зурвасыг бүтэн 2 хоногийн туршид дахин дахин уншина.
Хэдэн ч удаа уншсан яг л адилхан шүү дээ. Өөрчлөгдөхгүй
Компьютерийнхээ урд уг нь ажлаа хийж байгаа боловчиг харц нь өнөөх л зурвас дээр. Сүүлдээ ганцхан үгнээс болж бухимдан утсаа ширээ лүүгээ шидчихээд студынхээ хаалгыг саван гарав.
Ширүүхэн алхлан шатаар буухад Юнгигийн хөлийн чимээ хэн хүнд хангалттай тод сонсогдохоор байв. Хажуугаар нь зөрж буй ажилчид Түүнд юу тохиолдоо вэ? гэж гайхан харах ч Юнгид хамаа байсангүй. Зөвхөн нэг л хүнийг галзуу мэт хайна.
Жон Суёон! Хаана байна? Өнөөдөр ч бас надаас дөлөхөөр шийдээ юу?
"Жон Суёон?"
"Суёон байхгүй байгаа юм уу?!" Заалны хаалгыг хүчтэй нээгээд ийн асуухад дотор бэлтгэлээ хийж байсан залуус бүгд Юнги рүү гайхан харав.
"Су..Суёон ирээгүй байна. Ямар нэгэн юм… болоо юу? Хён" Хусог том нүдэлсээр Юнгигээс асуувал Юнги тоосон шинжгүй буцаагаад хаалгаа хүчтэй гэгч нь хаав.
Хусог нөгөө хэд рүүгээ харахад тэд зүгээр л мөрөө хавчив.
.
.
.
.
.
.
.
.
."Чи хийе гэвэл хийж чадах л юм байна шдээ. Тэгээд яагаад математикаа хийхгүй багшийн уурыг бараад байдаг юм?"
Сүжин Суёонд удахгүй болох математикийн шалгалтанд бэлдэхэд нь тусалсан бөгөөд багшийнхаа толгойны өвчин нь болсон Суёон тайлбарлаж өгсөн зүйлийг нь дор дор нь ойлгоод сайн хийж байгаад гайхан ийн асуув.
Сүжин дэвтэр номоо цааш хийнгээ хэнэггүй царайлан суух Суёон руу харав.
Суёон чимээгүй л,,,,,
"Жон Суёон! Чамаас юм асуугаад байна шдээ. Ийм толгойтой юм байж яагаад хичээлээ хийдэггүй юм бэ?" гэхэд Суёон Сүжин рүү нэг харчихаад буцан санаа алдаад шанаагаа тулан
"Зүгээр л… зүгээр л…"
"Зүгээр л юу гэж?"
"Зүгээр л…
хичээл бол миний сонирхол биш! Би дургүй болохоороо л хийдэггүй юм"

YOU ARE READING
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.