.
.
.
.
.
.
.
.
.
"Бидний ойн өдөр байсан, Жонгүг. Энэ чамд чухал биш юмуу?""Мэдээж, надад чухал. Гэхдээ би яаж ч чадахгүй шүү дээ, Жи Э. Чи мэднэ. Сорил ямар чухал-"
"Мэднээ, мэднэ. Жонгүг. Сорил чинь, шалгаруулалт чинь, чиний дэбют, мөрөөдөл гээд л тэр бүгд чамд ямар чухал гэдгийг. Харин би үргэлж л тэр бүгдийн чинь дараа бичигддэг, тийм үү?"
Давхраатай алаг нүдтэй, цав цагаахан арьстай хэн ч харсан хөөрхөн энэ охины хацрыг нь даган нулимс бөмбөрөхөд Жонгүг бүлтэлзэн сандарсаар очоод бушуухан гэгч нь нулимсыг нь гараараа зөөлхөн шудран арчиж өгөв.
Харин охин Жонгүгийн гарыг түлхэн өөрөөсөө холдуулах гэж хичээнэ.
Одоо ч уйлсаар байх Жи Эг Жонгүг аргадан нурууг нь зөөлөн зөөлөн илэн, сэмхэн урсах нулимсыг нь долоовор хуруугаараа замаас нь таслан арчиж байв.
Толгойг нь зөөлхөн өөр лүүгээ харуулаад цээжиндээ наан тэвэрвэл Жи Эгийн хүндээр амьсгалах нь мэдрэгдэнэ.
Жонгүг үсийг нь зөөлхөн илэнгээ амандаа "Уучлаарай" гэх үгийг шивнэнэ.
Харин Жи Эд нэгэнт дасал болсон энэ үг зүгээр л чихнийх нь хажуугаар өнгөрөхөөс сэтгэлд нь наалдахаа больжээ.
"Жонгүг"
Жонгүгийн тасралтгүй урсгах Уучлаарай-г Жи Эгийн өөрийнх нь нэрийг дуудах дуу тасалдуулав.
"Яасан?"
"Надаас салмаар байна уу?"
"ЮУ?"
Жонгүг Жи Эг өөрөөсөө холдуулан бариад нулимсандаа норсон нүд рүү нь эгцлэн асуув.
Жи Э ч бас итгэлтэйгээр хараад дахин нэг удаа асуув.
"Надаас салмаар байна уу?"
Жи Эгийн шийдэмгий харц нүдэнд нь харагдаж Суёоны хэлсэн үгс чихэнд нь цуурайтна.
Тэртээ тэргүй хэзээ нэгэн цагт хүмүүс мэдэх л болно. Тэр үед бүр ч дор юм болж мэднэ. Тиймээс эртхэн үүнийг шийдэх хэрэгтэй. За юу?
Жонгүг эргэлзэнэ.
Бишээ,
айна.
"Жи... Жи Э" Жонгүгийн хоолой сааралтаж, гар нь бага зэрэг чичирхийлнэ.
"уучлаарай"
Эцэст нь тэр толгой гудайлгалаа.
.
.
.
.
.
.
.
.
.
"Жонгүг!"

أنت تقرأ
Don't Leave Me
أدب الهواةЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.