~Сургууль дээр~
Зохиогчийн талаасСуёоны ангид нам гүм ноёрхоно. Хүүхдүүд бүгд ямар ч хөдөлгөөнгүй ширээ рүүгээ харан, үзгээ барин сууцгаана. Сайн анзаарвал хүн бүрийн хамаг хүйтэн хөлс нь цуваад, чичрэн сууна. Суёоны ангийнхан математикийн шалгалтан дээрээ ихэнх нь уначихаад багшийгаа юу гэж загнах бол гээд хамаг яс нь хавталзан сууцгааж байгаа нь энэ. Ангид зөвхөн өндөр өсгийтийн тог тог хийсэн дуу л цуурайтна.
Өндөр, туранхай биетэй бариу оффис хувцастай, нарийн дөрвөлжин нүдний шилтэй бүсгүй үе үе шилнийхээ дээгүүр нүдээ давуулан хялалзана. Анги дотуур хүн бүрийг сонжин харж алхана. Яг л яаж тарчлаахаа бодох мэт..хэсэг хугацааны дараа
"Та нар энэ чигээрээ яаж сургуулиа төгсөх юм бэ ай? Яаж их сургуульд орох юм? Цаашдаа яая гэж бодож байна? Зорилго байна уу?" гэж чангаар хашхирна. "Бүхэл бүтэн 29 хүнээс ганц Сүжин л A шүү. Бараг тал нь унасан" гээд хүн алахаар аймшигтай харцаар ангийг тойруулан харан, хөмсгөө хурцлан, хамарнаас нь бараг л уур савсаж байна. Тэгж байснаа "Сүжин.. Босдоо бидэнд зорилгоо хэлээч сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгох вэ?" гээд багшийн байдгаараа үрчийн уурласан байсан царай инээмсэглэлээр солигдон Сүжин рүү эелдэгээр харан асуув. Сүжин бахдалтай нь аргагүй инээмсэглэн босоод "Би ахлах сургуулиа төгсөөд Сөүлийн их сургуульд эдийн засагчаар сурах төлөвлөгөөтэй байгаа багшаа. Тиймээс би математиктаа маш их анхаарч нэмэлт давтлаганд явж байгаа" гээд суудалдаа суув.Багш "Гайхалтай гээд нүдний шилээ долоовор хуруугаараа засан, эргэж хараад "Суёон..Бос" гэв. Доош хараад юу ч юм хийж байсан Суёон өөрийнх нь нэрийг дуудахад гэнэт цочин дээш год хийтэл босов. Багш "Суёон бидэнд зорилгоо хэлээч. Чи саяын шалгалтан дээр маш тааруу авсан шүү дээ" гээд шүдээ зуун, шилээ хуруугаараа цэвэрхэн тэгшлэв.
Суёон "Би...дуучин болохыг хүсдэг.. Үгүй ээ энэ миний ирээдүйн зорилго" гэж багшийнхаа ширүүн харц руу эгцлэн хараад зоримог хэлэв. Ангийнхан нь бүгд Суёон багш 2тоо анхаарлаа хандуулна. Харин багш нь Суёон руу үгүй байлгүйдээ гэсэн харцаар харах бол ангийн буланд суух Сүжин шоолсон ёжилсон харцаар Суёон руу харан амандаа "Тэнэг юм" гэж шивнэв. Хэдий шивнэсэн ч гэлээ анги хэтэрхий нам гүм учир энэ үг хүүхдүүдэд маш тод сонсогдсон юм.
Суёон хүн алах хэмжээний аймшигтай харцаар огцом эргэн түүн рүү харахад Сүжин бага зэрэг цочирдов.
Суёон "Чи сая юу гэсэн бэ?" гэж чимээгүй боловч хүйт даам өнгөөр Сүжинд хэлэв. Ангид суух зарим хүүхдүүд шүлсээ гүд хийтэл залгилан айн харна. Сүжин гэмгүй царай гарган, мөрөө хавчаад "Би зүгээр л хэрэггүй мөрөөдөл байна гэж хэлэх гэсэн юм" гэв. Энэ нь Суёоны улам ч зэвүүцлийг хүргээд амжив. Хэлэх муу үгээ дотроо бодон, нүдэнд нь гал авалзах Суёоныг багш нь үл тоон "Тийм ээ. Сүжиний хэлдэг зөв энэ үнэхээр хийсвэр мөрөөдөл байна. Одоо цагт иймэрхүү хэрэггүй бодолтой хүн байхаа больсон Суёонаа. Энэ бол хэсэгхэн зуурын төөрөгдөл төдий. Тэрний оронд Сүжиний үг бол жинхэнэ зорилготой хүний яриа. Дуучин гэнээ шал ХЭРЭГГҮЙ МӨРӨӨДӨЛ БАЙНА инээдтэй юм" гэж шоглох аятай ёжлов. Энэ бүх үгс Суёоны уур бухимдлыг хангалттай их хүргэж байна. Ангид буй хүүхдүүдийн нэг хэсэг нь Суёоны өмнөөс айсан, сандарсан байх бол нөгөө хэсэг нь болон Сүжин Суёоны дуучин болох хүслийг дотроо шоолон бах таваа хангана. Эдгээр үгс яг л Бусаны сургуульд байхад тэр хүүхдүүдийн Жимин ахад хэлсэн шиг байх ба Суёоны толгойд шууд л харван орж ирэв. Чи дуучин болохыг мөрөөддөг гэлүү? Чам шиг амьтанд таарсан хэрэггүй мөрөөдөл байна...хэрэггүй мөрөөдөл байна Яг л Жиминий оронд зогсож байгаа мэт. Суёон бага зэрэг хөмсгөө өргөн ёжтой инээмсэглээд, толгойгоо цэхлэн багш руугаа хараад "Мөрөөдөл гэнээ энэ мөрөөдөл бишээ. Энэ бол миний ирээдүйн зорилго. Би ч бас зорилгынхоо төлөө хичээж байгаа. Бас хэрэггүй гэв үү? Та юу мэдэх юм" гэж хорсол дүүрсэн хоолойгоор багшдаа хэлэв.
Багш "ЖОН СУЁОН" гэж чангаар хашхиран "За яахав чи удахгүй ямар ч хэрэггүй зүйл гэдгийг нь ухаараад надаас дүн гуйж их сургуульд орохын төлөө гүйнэ. Би мэдэж байнаа. Бүгд л тэгдэг юм. Харин чиний хийх зүйл бол эртхэн ухаарах" гээд мушилзаад ангиас гарав. Багшийгаа гарсны дараа биеэ барьж суусан хүүхдүүд бүгд нэгэн зэрэг амьсгал аван дор дороо шуугицгаана. Суёон ч буцан суудалдаа суун саяны явдлыг эргэцүүлэн бодно. Үнэхээр би хий хоосон зүйлийн араас явж байна гэжүү...хичээлээ тараад энт-ийнхаа зүг алхахдаа ч энэ тухай бодон алхална. Гэнэт утас дуугарах чимээнээр сэхээ орон харахад ээж гэсэн дугаар байв.
...Байна уу
...Сайн уу миний охин хичээл ном нь сайн биз дээ
...Тийм ээ би сайн байгаа эмээ та 2 сайн сууж байгаа биз дээ.
...Эмээ нь...Юуу Суёонаа чи маргааш ямар өдөр гэдгийг мартаагүй биз
...Юу гэж дээ ээжээ тийм чухал өдрийг би яаж мартах вэ дээ Би маргааш заавал гэртээ очих болохоор та санаа зоволтгүй дээ
...За за ээж нь охиноо мартчихсан байх л гэж санаа зовж байлаа. Гэхдээ чи хичээлээ бас бэлтгэлээ яах гэж байна?
...Би өнөөдөр хичээлээсээ маргаашийн чөлөө авчихсан харин бэлтгэлээ захиралаас гуйж байгаад чөлөө авчихнаа та санаа зоволтгүй. Би маргааш өглөө эрт автобусанд сууна. Тань руу гарахаасаа өмнө залгана аа. За баяртай ээжээ би энт-руу орж байна. Дараа ярья гээд утсаа таслан энт-ийн хаалга нээн хувцас солих өрөө рүү зүглэн явлаа. Хувцсаа сольчихоод Суёон захирлын өрөө рүү хаалга тогшин орлоо.
Бан захирал "Ор ор" Өрөөнд Суёоныг орж ирэхэд "Юу болоов Суёон"
Суёон "Захиралаа би маргааш нэг өдрийн чөлөө авах гэсэн юм. Бусан явах хэрэг гараад"
Бан захирал "Ямар нэгэн юм болоо юу? Гэрт чинь асуудал гарсан юмуу?" "Маргааш аавын маань тахилын өдөр байгаа юмаа..."

YOU ARE READING
Don't Leave Me
FanfictionЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.