Зохиогчийн талаас
Бан продюсер Суёон 2ыг зааланд орж ирмэгц Хусог, Тэхён 2 хамгийн түрүүнд гүйж ирээдХусог: Захирлаа таны яриад байсан хүүхэд ирчих шиг боллоо. Тэр мөн үү? гэж байдгаараа инээсээр асууна.
Захирал заасан зүгрүү нь хараад Өө ирчихсэн үү? Гэхэд нь зөрүүлэн бөхийнө. Тиймээ. Одооноос та нартай хамт бэлтгэл хийх болно. Хэрэв үнэхээр сайн байж чадвал хамт дэбют хийж ч болох юм гэж нөгөө хэдэд хандан хэлнэ.
Тэхён: Ваа~ тиймүү ашгүйдээ гээд өхөөрдмөөр ам нь ангайж дуу алдаад Ингэж нэг юм би эндхийн хамгийн жаахан нь байхаа болих гэж одооноос би ч бас ах нар шиг байж болох нь гээд ярзайтлаа инээнэ. Тэнд байсан бүх хүмүүс Тэхёныг шоолон инээх бол Жин тэрэн дээр ирээд
Яа~ золиг минь чиний доор хэдэн ч хүүхэд ирсэн чи maknae зангаа тавихгүй шдээ. Тийм л их хён гэж дуудуулахыг хүсдэг юм бол Хусог Жимин 2той нийлж дүрсгүйтэхээ боль ойлгов уу? гэхэд нь
Хусог, Жимин 2 бид 3 яасан юм? гэж бараг зэрэг шахуу асууна.
Бан захирал: За тэгэхээр та нар хоорондоо танилцсан уу? Гээд тэдэнлүү хараад Жонгүг манай шалгаруулалтанд ороод тэнцсэн. Бүжгээр хичээллэж эхлээд дөнгөж жил л болж байгаа. Мэдэхгүй, чадахгүй зүйл их байгаа учраас ах нарын хувиар сайн туслаарай. Ойлгов уу? гэж тэдэнд сануулна. Аан бас гээд нэг зүйл яг мартах гэж байсан бололтой хамгийн чухал зүйл нь Жонгүг Бусанаас ирсэн. Энд байрлах газаргүй байгаа учраас та нартай хамт дотуур байранд байрлана. Өшөө нэг танилцуулах хүн байна гээд эргэн Суёон руу харлаа. Гэхдээ өнөөдөр шалгаруулалтанд орно тэгсэн ч хоорондоо танилцсан дээр байх гэхэд нь
Суёон: Сайн байцгаана уу? Намайг Жон Суёон гэдэг. Би Бусанаас ирсэн гээд бөхийн мэндэллээ. Тэгэхэд нь
Жонгүг: Сайн уу? Намайг Жон Жонгүг гэдэг би ч бас Бусаных гээд зөөлхөн дуутайгаар эелдгээр инээмсэглэн мэндэллээ.
Суёон: 2лаа адилхан овогтой юм байна гээд Суёон үргэлжлүүлэн ярина.
Жонгүг: Нээрэн тийм юм байна шдээ. Та надаас эгч байх тиймүү? гээд Жонгүг зөрүүлнэ.
Суёон: Мэдэхгүй ээ Чи хэдэн оных юм гэж Суёоныг сонирхсон царай гаргахад
Жонгүг: Би 97 оных 14 настай гэж хариулахдаа түрүүнийхээсээ илүү зоригтой хариулна. Үнэндээ Жонгүг жаахан ичимхий юм.
Тэхён нээх чухал царай гаргаад мм Тэгвэл манай хамгийн ахмад Жин хён 92 оных 19төй харин чи одооноос манай хамгийн бага 97 оных 14тэй болж таарахнээ гээд томоор харав.
Жимин: Энэ 2ын хооронд ямар их зай байнаа тэ. Бүхэл бүтэн 5 хүн байх гэж нээрээ.
Суёон: Би чамаас 1ээр л эгч юм байна.
Жонгүг: Тэгвэл би танийг нүна гэж дуудахнээ гэж Жонгүгийг өхөөрдмөөр асуухад
Суёон: мм тэг тэг гэж эелдэгээр хариулав. Тэр 2 эргэн тойрноо түр мартсан бололтой. Би биеэ их сайн ойлгож байх шиг байна.
Жимин: Та 2 одоо болиочээ. Энд та 2оос гадна өөр амьд хүмүүс байна шдээ гэж дургүйцэн хэлэхэд
Намжүүн: Maknae нар ойлголцож байна шдээ Жимин харл даа гээд Намжүүн Жонгүг Суёон 2луу эрүүгээрээ дохиод Жонгүг сая орж ирээд бидэнтэй бараг юм яриагүй их ичимхий гэж бодож байсан ч Суёонтай сайн ойлголцож байна. Уг нь адилхан эрэгтэй болохоор бидэнтэй илүү дотно байна байх гэж бодсон юмсан. Ямартай ч Жонгүгийг дасахад Суёон хэрэгтэй бололтой гээд Жиминий мөрөн дээр цохино. Жимин жаахан дургүйцсэн ч юм шиг чимээгүй л ажиглана. Үнэндээ тэрний дотор Суёонтай ярилцахыг хүссэн, Суёонд хэлэхийг хүссэн их зүйл байна. Тэр хамтдаа байгаад удаагүй ч жил шахуу холбоогүй байсан шүү дээ. Бага ч гэсэн өөрийг нь санасан байх гэсэн нүдээр Суёон руу харна. Даанч огтхон ч асуух боломж гарахгүй байраа учраас бачимдаж байна.
Тэхён: Хөөе бидэнтэй ч бас танилцалдаа гээд Суёон Жонгүг 2ын голоор ороод намайг Ким Тэхён гэдэг би Дэгүгийнх Юнги ах ч бас гээд ярзайтлаа инээв.
Суёон: Юнги ах гэж...
...Би байна аа намайг Мин Юнги гэдэг гээд төв царайлсаар харав.
Суёон Жонгүг 2 Юнгигээс бага зэрэг сүрдэх шиг 2лаа гэнэт зэргээр ...Аан тиймүү сайн байна уу гээд бөхийн мэндлээд бие биенийгээ харан шоолно. Хөндлөнгөөс харсан хэний ч эгдүүг хүргэхээр байна.
Жимин: Айгүү...Манай Суёон ч эгдүүтэй хэвээрээ л байна шүү гэж Суёон руу инээмсэглэн харчихаад Намайг Пак Жимин гэдэг би ч бас та 2 шиг Бусаных гээд Жонгүг рүү харан мэндлэв.
Жонгүг: мм тийм байхнээ сайн байна уу гээд нөгөө л даруухан зангаараа бөхийв.
...Би Жон Хусог Гуанжугийнх гээд Жонгүгийн мөрөөр нь тэвэрч аваад үсийг нь сэгсийлгэнэ. Хусог үнэхээр нээлттэй юм.
...Намайг Ким Намжүүн би Илсанд өссөн. Энэ хүн бол манай хамгийн ахмад бэлтгэгдэгч Ким Сокжин гээд Жин рүү заав.
Жин: Чи...Би өөрийгөө танилцуулж чадна гээд Намжүүн рүү харчихаад сайн уу би Гёнгигийнх лдаа гээд инээмсэглэв. Суёон Жонгүг 2 ч ...Аан гээд бөхийв.
Юнги: За одоо тэгэхээр яриагаа түр зогсоогоод захирал руу анхаарлааа хандуулъя гэж Юнгиг хэлэхэд бүгд захирал руу анхаарлаа хандуулав. Гэвч нэг л хүн Юнги рүү ширтэнэ. (тэр нь манай Суёон^^) Түрүүнээс хойш хүүхдүүдээ ажиглан зогссон Бан захирал сая нэг юм харцаа салгаад тиймээ түрүүн хэлсэнчлэн Суёон манай шалгаруулалтанд орно. Тиймээс бүгд бэлтгэлээ зогсоогоод, түр заалыг чөлөөлөөч гэх гэсэн юм гэв. Намжүүн: Юу...захирлаа сая асууя гэж бодсон юм. Гэнэт юун шалгаруулалт вэ? Бүр ганцхан хүний юу?...гэж Намжүүнийг захирлаас лавшруулан асуух хооронд...
Түрүүнээс хойш энд эргэн тойрныг үл анзааран Юнги Суёон 2 бие бие рүүгээ цоо ширтэнэ. Эхлээд Суёон харж байсан ч Юнги түүнийг анзааран зөрүүлээд хартал нэг мэдэхэд л бие биерүүгээ хараад зогсчихож. Үнэндээ хэн хэндээ гүн сэтгэгдэл үлдээсэн бололтой. Суёон магадгүй бусад нь бүгд ийм хөгжилтэй хүмүүс байхад яагаад энэ хүн ийм өөр байдаг байна аа гэж бодож байж болох юм. Харин Юнгиг юу бодож байгааг тэрнээс өөр хэн мэдэх билээ. Бусад нь Намжүүн болон Бан захирлын яриа руу анхаарлаа хандуулаад тэр 2ыг анзаарсангүй. Тэд яг л бие биеийнхээ бодлыг уншаад байгаа мэт эсвэл хэн хэнийхээ сэтгэл рүү өнгийгөөд ч байгаа юм шиг. Одоо л Суёон өөрсдийгөө ширтэлцээд байгаагаа гэнэт ойлгов бололтой харцаа эвлэгхэн салгаж аваад захирал руу анхаарлаа хандуулав. Юнги ч түүнийг харцаа салгамагц өөр тийш анхаарлаа хандуулав.
Бан захирал: Энэ шалгаруулалт их хачин ч би Суёоныг сорьж үзэхээр шийдсэн. Суёоны чадвар нь рэп бас рэп мөр бага зэрэг зохиож чадна. Тиймээс хэрвээ өсч дэвжихээр хүүхэд бол тэр энд та нартай хамт, та нараас суралцаасай гэж бодож байна. За тэгэхээр Суёон бэлэн үү? гэх захирлын асуулт гэнэтийн байлаа. Залуус ч бүгд холдож заалны нэг буланд эгнэн сууцгаав. Харин Юнги спикерийн хажууд зогсоно. Чамд би өөрийгөө харуулах 5 минут өгье гээд Бан захирал сандал татан суугаад Юнги рүү гараараа дохин ая явж эхэллээ...
Суёон бага зэрэг сандран харц нь тогтохгүй байгаа харагдана. Урьд нь Жиминий өмнө рэп хийдэг байснаа санана. Энэ ая Жиминтэй хамт дээр нь рэп хийж бэлдэж байсан аятай хэмнэл нь төстэй юм гэж Суёоны дотор орж ирэв. Тэр үед огт сандардаггүй байж. Гэхдээ энэ JYPийн шалгаруулалтыг бодвол сандаргах зүйл бага юм гээд уртаар амьсгаа аваад залуусруу харвал Тэхён, Хусог 2 байдгаараа л инээж тоглосоор Суёон руу харна. Харин Жимин Суёоныг сандарч байгааг мэдсэн бололтой амны хайрцгаараа битгий сандар, амьсгаа ав гэж хэлнэ. Намжүүн, Жин, Жонгүг 3 зүгээр л инээмсэглэн ажиглана. Юнги л ганцаархнаа энэ охиныг юу хийж чадахыг харъя гэх шиг нөгөө л нэг тайван, тоомжиргүй харцаараа харна.
(Энэ Суёоны орсон Unpretty гээд тэмцээн л юм шиг байгаа юм. Би бас сайн мэдэхгүй ч нэг үзүүлбэр маягийн зүйл оруулах ёстой гэж бодлоо лдоо)
Суёоныг рэп хийж байх үед
Тэхён Хусог Жонгүг 3 Ваа~ гээд л нүд нь томорно.
Жин: Тэр ч сайн юмаа. Би рэпийн талаар тийм ч сайн мэдэхгүй лдээ. Гэхдээ үзэгчийн хувиар харж байхад тэр жаахан ч гэсэн үнэхээр мундаг гээд эрхий хуруугаа гозойлгоно. Харин Жимин Суёонруу бахархсан харцаар ширтэнэ. Тэр өмнөхөөсөө илүү сайжирчихжээ гэж зөөлөн шивнэнэ.За хүмүүсээ би өөрийгөө яаж бичээд байгаагаа дүгнэж чадахгүй болохоор та нар энэ нь болохгүй байна, тэр нь болохгүй байна гэж хэлээрэй. Тэгээд цөөхөн ч гэсэн уншигчид минь таалагдвал vote дараарай ;)
VOCÊ ESTÁ LENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.