Тэд машинтай бараг 2 цаг явсан бөгөөд хотоос нэлээн зайдуу цэвэр агаартай, дуу чимээгүй, төгөлтэй бас хөрс агаар сайтай учраас Сөүлд ургадаггүй өнгө өнгийн цэцэгстэй нэгэн бяцхан тосгонд ирлээ. Машин дотор тэд элдвийн юм ярьцгааж инээлдэнэ.…-Жин "За одоо би та нараас хөгжилтэй асуулт асууя" гээд ёжтой харахад жолоо барин явах Юнги "За тэр ч дэмий байх аа" гээд хойш мөрөө давуулан харав.
Суёон -"Хэрэггүй ээ ахаа яахын бэ" гээд гараа савчив.
-Жин "Яасан бэ Суёон~ ах нь нагац ахын хошигнолоороо алдартай шүү" гээд гараараа нудран учиргүй инээв.
-Суёон шүдээ зуун чимээгүйхэн амандаа "Тийм болохоор л…"
-За тэгэхээр "Хонь яаж санаж байна гэж хэлэх вэ~?" гээд нөгөө хэд рүү ээлжлэн харав.
-Хусог итгэлгүйхэн "Мэдээж майлна…" гэж хэлэнгээ усаа болгоомжтой залгилав. Хусог энэ хариулт буруу гэдгийг маш сайн мэдэж байгаа гэвч тэр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэж бодсон. Харин бусад нь юу гэж хэлэхээ мэдэхгүй л сууна. Жиний нагац ахын хошигнол хичнээн инээдтэй ч хүмүүс үргэлж байдалд орсоор байгаад л дуусдаг юм даа.
-Жин хүн бүр лүү ээлжлэн ёжтой инээсээр "Тэгэхээр та нарт хариулт байхгүй юм биз дээ. Хонь… bogosheepda гэж хэлнэ" гээд чих дөжиртөл ганцаараа чангаар инээв. Жиний энэ байдлыг ажиглах залуус толгой сэгсрэн сууна.
-Хусог хөмсөг зангидсаар "Энийг чинь яаж таах юм бэ? Шударга бус байна" гэж гомдоллоход Юнги болон Жимин урд суудалд тэднийг шоолон явна.
-Жин "Дахиад онигоо сонсох уу~" гэж тэдэн лүү харахад
-Тэхён шуудхан л "Ер нь бүгдээрээ тоглоом тоглоё" гэв…-Юнги нэг дэлгүүрийн гадаа машинаа зогсоогоод "Би хурдхан шиг ороод юм аваад ирье" гээд буув. Залуус ойлголоо гэсээр үлдэцгээв. Удалгүй Юнги гарч ирж машиндаа суугаад цааш явлаа.
Тосгон дундуур явсаар арай алслагдмал, эргэн тойрондоо айлгүй хэн нэгний зуны байшин байх бөгөөд тэд гадаа нь буув. Байшин гаднаа жижигхэн цэцэрлэгтэй бөгөөд 2 давхар, жижигхэн хэмжээтэй ч том цэлгэр цонхтой байв. Бүгд л машинаас буугаад байшинг гайхан харцгаана. Энэ хэний байшин юм бол?-Хусог "Хөөх энэ хэний байшин юм бэ?"
-Тэхён "Хён та аялалд зориулж байшин түрээслээ юу?"
-Жин "Үгүй байх аа манай Юнги баян айлын хүүхэд байж тэгээд тэрийгээ биднээс нуусан юм байна"
-Суёон "Нээрээ юм уу ахаа"
-Юнги залхсан байртай "Дэмийрэхээ больцгоогоод орохгүй юмуу" гээд түлхүүрээр хаалга тайлан тэдэн рүү харав.
Залуус ч цуварсаар байшин руу оров. Байшин гаднаасаа тийм ч том харагдаагүй боловч дотор нь ороход үнэхээр саруулхан байв. Тийм ч чамин биш энгийн засал чимэглэлтэй, дээш өгсөх модон шаттай ер нь л дотор тал нь зуны байшин гэсэн дээ модон хийцтэй зүйлс их байв. Залуус дотогш орон эргэн тойрныг хачирхан харна.
-Жимин "Хён энэ хэний байшин юм?"
-Юнги "Манай өвөөгийнх"
…"ӨВӨӨ???"… гэж нөгөө хэд гайхан асуухад
-Юнги тэд нар луу хараад "Яасан би өвөөтэй байж болохгүй юу?" "Намайг жаахан байхад зундаа өвөө ах бид 2ыг энд дагуулж ирээд загасчилдаг байсан юм" "Гэхдээ… би 2 эсвэл 3 удаа л энд ирсэн байх. Ирээгүй их удаж" гээд цааш харан гартаа барьсан тортой зүйлсээ тавив.
-Тэхён юу ч бодолгүйгээр шатаар өгсөнгөө "Яагаад ирэхээ больчихсон юм?" гэж чангаар асуув.
Юнги хийж байсан үйлдлээ гэнэт зогсоон зогтуссан мэт хэсэг чимээгүй байснаа "Өвөө маань олон жилийн өмнө нас барчихсан болохоор л…" гэж сулхан шивнээд эргэж харан инээмсэглэв. Гэхдээ тэрний энэ инээмсэглэлд маш их уйтгар гуниг шингэсэн байсныг хажууд нь байсан Суёон, Намжүн, Жин, Жимин 4 л харсан юм. Харин Тэхён дээш өгсөөд байшинтай танилцан завгүй байлаа.
-Жин Юнгигийн гунигтай нүд болон сулхан үгсийг нь сонсоод "Энэ золиг чинь ёстой нэг Юнги битгий тоо Тэхён угаасаа хамаагүй ярьчихдаг шдээ" гээд тайтгаруулах мэт инээмсэглэв.
-Намжүн "Тийм шүү хён" гээд Юнгигийн сэтгэлийг засах гэж оролдоно. Тэгсэн ч Юнги сулбагар хэвээр л
-"Зүгээр дээ угаасаа аль эрт олон жилийн өмнө болсон явдал. Би бараг мартах гэж байлаа" гээд цааш харан үргэлжлүүлэн уух юмнуудыг янзлав.
-Жимин Юнгигийн өмнө байх ундаануудаас аваад "Хён би танд тусалъя" гээд хөргөгч рүү нэг нэгээр нь хийж эхлэв. Харин Суёон чимээгүйхэн ажиглаж байгаад "За за би гараад нөгөө 2т туслангаа савтай хоолнуудыг аваад ирье" гээд гарлаа. Суёоныг гарсны дараа гэнэт
-Жимин "Намжүн хён энэ одоо юу вэ? Уух юм ингээд л болоо юм уу?" гэж гайхширсан хоолойгоор Намжүн рүү харахад
-Намжүн "Яасан гүзээлзгэнэтэй сүүнээс дахиад 2 хайрцгийг авах байсан юмуу? Би бүр мэдээд байсан юмаа чамайг гүзээлзгэнэд дуртай гэдгийг"
-Жимин "ХЁН~¡¿¡¿" гэж чангаар хашхичсаар "гүзээлзгэтэй сүү, кола, sprite, ус" "1 2 3 4 5 6 7, 7 хайрцаг уух юм" гэж тоолов.
-Намжүн "Яасан бага байна уу?"
-Жимин шүдээ зуусаар "Шар айраг…шар айраг аваагүй юмуу? Ядаж ганц лааз ч аваагүй юмуу" Энэ үед гаднаас Хусог Жонгүг Суёон 3 хайрцагтай зүйлс барьсаар орж ирэв.
-Суёон "Юундаа хашхичаад байгаа юм бэ?" гээд хайрцагтай хүнсээ ширээн дээр тавив.
-Намжүн "Юун шар айраг захирлын хэлснийг сонсоогүй юмуу?" "Яасан ч болохгүй" гээд жишимчгүй ундаа, уснуудаа үргэлжлүүлэн өрөв.
-Жимин "Тэгсэн ч гэсэн жаахныг ч болтугай авах хэрэгтэй биздээ. Аяллаар далимдуулаад ууж үзье гэж бодож байсан юм" гэж Намжүнд гомдол мэдүүлэн ярихад Намжүн шууд л гараараа толгой руу нь цохин
"Золиг чинь дөнгөж 2р анги юм байж юун шар айраг тэгээд ч 2 хайрцаг гүзээлзгэнэтэй сүү биш 1 хайрцагтай нь гадилтай" гээд Жимины гараас ундаануудыг аван цааш хийв. Харин Жимин гараараа нүүрээ даран "Би ганцаархнаа л шар айраг уухыг хүссэн хэрэг үү. Угаасаа ахлах сургуульд орсон л бол шар айраг ууж үзэхийг хүсдэг юм. Та ч бас уух тухай бодож байгаагүй гэж үү" гэхэд
-Хусог "Би лав бодож байсан" гээд ярзайв.
-Жонгүг "Шар айраг гэнээ. Захирлын үгэнд ороод уухгүй байсан нь дээр байхаа"
-Суёон "Тийм шүү дараа ямар нэгэн асуудал гарвал яана. Жин убба, Юнги убба 2 л ууж болно. Бусад нь бүгд сургуулиа ч төгсөөгүй" Энэ үеэр Тэхён шатаар бууж ирж бүгд 1 давхарт цугларав.
-Жин "Уг нь би уухыг хүсч байгаа ч захирлын үгийг илүүд үзнэ ээ"
-Тэхён чангаар "Уух гэнээ. Гоё доо~" гэж хэлэхэд нь
-Юнги "Ашш золиг чинь дуугаа аядаач" гээд цохив. "Тэгээд ч Жонгүг ахлах сургуульд ч ороогүй байхад яаж уух юм. Надад нэг санаа байна" гэж хэлэхэд нь бүгд Юнги рүү харцгаав.
-Юнги "Бүгдээрээ дараа Жонгүгийг ядаж Жимин Тэхён 2ын насан дээр ирэхээр нь хол явалгүй энт дээр ч юмуу тэгж л ууцгаая. Гэхдээ шар айраг л ууна шүү" гээд нухацтай харав. Жимин, Тэхён 2 дуртай дургүй "За за" гэж хэлээд
-Жимин сэтгэл дундуур санаа алдаад "Хмм тэр хүртэл ч өдий байна дөө. Хэзээ ч уух юм?"
-Жин "Юнги дараа эд наргүйгээр 2уулахнаа ууж болно шдээ" гээд ёжтой харахад нь Жимин, Тэхён 2 Жин рүү муухай харав.

VOCÊ ESTÁ LENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.